Ivermectin эм коронавирусийг 48 цагийн дотор устгана – ХУДАЛ

“САЙХАН МЭДЭЭ: Коронавирусийг 48 цагийн дотор устгах эм олжээ” гэсэн гарчигтай мэдээллийг thegegee.com гэх сайтад нийтлэгджээ.   

Уг мэдээллийг Жаргал Дарханбаяр гэх фэйсбүүк хэрэглэгч шэйрлэснийг 371 хүн цааш түгээж, 540 хүн лайк дарж, 82 хүн коммент бичсэн байна.

Уг мэдээллийг нягталлаа.

Тус мэдээнд “Эрдэмтдийн баг эхлээд эдийн дээжийг лабораторийн орчинд коронавирусээр халдварлуулаад дараа нь “Ivermectin” эмийг хийсэн байна. Ингээд 24 цаг ажиглахад дээж дээрх коронавирусийн тархалт ихээхэн багассан байсан ба 48 цагийн дараа гэхэд вирус бараг ул мөргүй устсан байжээ” гэжээ.

Factcheck:

АНУ-ын Хүнс, эмийн захиргаа(FDA) нь тухайн эмийг ашиглахад үр дүнтэй бөгөөд аюулгүй болохыг шинжлэх ухааны үндэслэл, дата мэдээлэлд суурилан нотолсны үндсэн дээр хэрэглэж болохыг баталгаажуулдаг. Ялангуяа, COVID-19-ийн эсрэг FDA-ээр баталгаажуулаагүй эм, эмчилгээг ашиглах нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохыг тус байгууллага анхааруулжээ.

Тэгвэл тус байгууллага “Ivermectin” эмийг COVID-19-ийн эсрэг эмчилгээнд хүнд ашиглахыг баталгаажуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, энэ нь вирусийн эмчилгээний эм биш гэдгийг FDA-ийн албан ёсны вэбсайтад мэдээлжээ. 

Вирусийн халдварыг ганцхан шөнийн дотор эдгээх шинжлэх ухааны үндэслэл огт байхгүй гэдгийг АУ-ны доктор Б.Цогтбаатар өмнө нь мэдээлж байсан.

Вирусийн халдвар авсан хүн хэд хоногт эдгэх нь тухайн өвчтөний дархлаа, эрүүл мэндийн байдал, хооллолт гэгчлэн олон хүчин зүйлээс шалтгаалахыг тэрбээр тайлбарлаж байсан юм.

Тиймээс дээрх цахим хуудас болон иргэн олон нийтэд худал мэдээлэл түгээсэн нь нотлогдов.

Цар тахлын энэ үед эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг эх сурвалжийг заавал нягталж байхыг FactCheck.mn-ээс анхааруулж байна.

Төстэй мэдээлэл

Д. Даваасүрэн гэх фэйсбүүк хэрэглэгч “Хятад вакцин хийлгэсэн хүн бүр толгой дараалан өвдөж, Аймагуудад PCR хийхгүйгээр ТШ оношоор олон мянган хүнийг эмчилгээнд оруулаад улсын мэдээнд тусгахгүй дарагдуулж, Хөдөө маш хүнд байна. Мал амьтанд ковид..,” гэх постыг 2021.09.29-нд нийтэлжээ. Уг агуулгыг нягталлаа. Factcheck: Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаар Үндэсний статистикийн хороо ХӨСҮТ-ийн тоон […]

“Зөв хөгжил” гэх фэйсбүүк хаягаас “Дөнгөж сая ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрээс нь тагнуулын ерөнхий газраас дайчлан баривчиллаа” гэсэн постыг зурагтай нь нийтэлжээ. Уг постыг 17 минутын дотор 14 хүн хуваалцаж, 145 хүн лайк дарж, 83 хүн сэтгэгдэл бичжээ. Энэхүү постыг бид нягталлаа. Ингэхдээ зургийг google болон Yandex сайтын зураг хайлтаар шалгаж үзлээ. Өмнө нь 2020 […]

“54 жил тасралтгүй үзэгчдэд хүрсэн “Цагийн хүрд”-ийг гаргахаа

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан эхний 80 автобус Улаанбаатар хотод ирсэн ч 30 жилийн өмнөх хуучин автобус байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд гарсан. Энэ талаар НИТХ дахь ХҮН намын төлөөлөгчид автобуснуудыг 318 тэрбум төгрөгөөр төрийн нууцад оруулж байгаад авсан талаар мэдээлсэн. Үүнийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүлээн зөвшөөрсөн бол Улаанбаатар хотын авто […]

Коронавирусийн дельта хувилбар дэлхийн улс орнуудад илэрч, халдвар дахин нэмэгдэх болов. Үүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн элдэв пост зөвхөн Монголд төдийгүй гадны улс орнуудад ч тархсаар байна. Тиймээс нийгэмд буруу ойлголт өгсөн мэдээллүүдийг олон улсын баримтыг нягтлагчид шалган нягталж түгээсээр байгаа юм. Наймдугаар сарын 5-нд USA Today-ийн нягталсан мэдээллийг хүргэе. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх