Дайны талаар сэтгүүлч, инфлүэнсерүүдийн пост хамгийн их хүнд хүрчээ

ОХУ-аас Украин руу “Цэргийн тусгай ажиллагаа” хэмээн эхлүүлсэн түрэмгийлэл дайн болон өргөжиж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. 

2014 оноос хойш Улбар шар хувьсгал, Крымийн асуудал, Донбасс дахь зэвсэгт мөргөлдөөн зэрэг олон удаагийн зөрчлөөс үүдэлтэй гэх энэхүү дайн цар хүрээгээрээ 1945 оноос хойш Европ тивд тохиолдож буй хамгийн том зэвсэгт мөргөлдөөнөөр нэрлэгдэж буй.

Дайн зөвхөн фронтын шугам, хүйтэн зэвсгээр хязгаарлагдахгүй байгаа юм. Үүнтэй зэрэгцээд мэдээллийн дайн олон улсад хүчтэй өрнөж байгаагийн дотор Монгол Улс ч өртөж байна.

2014 онд Орос улс дээр дурдсанчлан Крымийн асуудлаар Украинд дайралт хийх үед өнөөдрийнх шиг мэдээллийн дайн болоогүй юм. Учир нь тухайн үед Украины гар утас хэрэглэгчдийн ердөө 4% нь 3G сүлжээнд нэвтрэх боломжтой байсан бол 2021 онд тус улсын нийт хүн амын 75% нь интернэт, 89% нь гар утсандаа 3G технологи ашигладаг болжээ. Украин төдийгүй дэлхийн хүн амын дунд эрчимтэй нэмэгдсэн интернэтийн хэрэглээ нь дайнтай холбоотой хуурамч мэдээлэл, пропоганда асар ихээр нэмэгдэхэд ихээр хувь нэмэр оруулав. Монгол Улсад нь гэхэд өдгөө ухаалаг утас хэрэглэгчийн тоо нь 4.8 саяд хүрч, тэр дундаа 2.5 сая иргэн нийгмийн мэдээллийн сүлжээнд бүртгэлтэй болсон ба өдөрт фэйсбүүк ашиглах дундаж хугацаа 77 минут буюу олон улсын дунджаас өндөр байна. Манай улсын нэг иргэн сард дунджаар 5 сэтгэгдэл бичиж, 16 пост дээр like дарж, 3 пост share хийдэг гэсэн тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл, мэдээллийн дайн зөвхөн Орос, Украины хооронд ч бус, олон улсын түвшинд, их гүрнүүдийн тоглогчтойгоор өрнөж байгааг итернэтийн энэ өндөр хэрэглээ улам өрдөж байгаа юм.

Хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар FactCheck.mn өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улсын цахим орчинд дайнтай холбоотой мэдээлэл хэрхэн тарж, хэрэглэгчид ямар хариу үйлдэл үзүүлсэн талаарх мониторингийг хийгээд байна. Ингэхдээ олон нийтэд хамгийн их хүрч, хамгийн өндөр хариу үйлдлүүдийг авсан фэйсбүүкийн постуудыг шүүн авч, анализ хийсэн юм. Ийнхүү үзэхэд фэйсбүүк дэх дайны талаарх постуудын хариу үйлдэл мэдээллийн сайтуудынхаас 10 дахин өндөр байв.

Мөн хамгийн олон хариу үйлдэл авсан постуудыг ажиглахад сэтгүүлч гэх тодотголтой хүмүүс болон олны танил буюу “инфлүэнсер” гэх тодотголтой хүмүүсийн пост, мэдээнүүд хамгийн олон хүнд хүрч, хамгийн олон хариу үйлдэл авчээ. Үүнд дараах есөн хэрэглэгчийн 10 постыг нэрлэж болно.

Анхдагч эх сурвалжМэдээ орсон огнооНийт хариу үйлдлийн тооХуваалцсан тооЭможийн тооСэтгэгдлийн тооБайр суурь
1Munkhbayasgalan Bayasgalan *9/4/20224643312000283336100Оросыг дэмжсэн
2Ider-Od Bat-Erdene9/22/202214934100013330604Украиныг дэмжсэн
3Ider-Od Bat-Erdene7/5/20221119022008495495Украиныг дэмжсэн
4Sky Light11/8/2022531812003678440Оросыг дэмжсэн
5Хатуу мэдээ11/1/202244654004461Оросыг дэмжсэн
6En Bayaraa3/21/2022319714001560237Оросыг дэмжсэн
7Эмүжин7/5/202220682071743118Аль нь ч биш
8Tserenkhuu Ishtseden2/25/202217741061537131Оросыг дэмжсэн
9Эмүжин4/4/202216531781237238Оросыг дэмжсэн
Эх сурвалж: Хуурамч мэдээллийн эсрэг FactCheck.mn

Эдгээр постын агуулгыг харвал хоёр нь Украиныг дэмжсэн, нэг нь алийг нь ч дэмжээгүй бол бусад нь Оросын талыг өмгөөлсөн байна. СэтгүүлчMunkhbayasgalan Bayasgalan фэйсбүүк хэрэглэгчийн пост л гэхэд 2019.08.29-нд Халх голын дайны талаар бичсэнийг 2022.09.04-нд Монгол Дайчин гэх фэйсбүүк хэрэглэгч дахин шэйрэлсэн байгаа юм. Уг постыг 12,000 хүн шэйрлэж, 28333 хүн хариу үйлдэл үзүүлсэн бол 6100 хүн сэтгэгдэл бичжээ. Харин 2022 онд дахин шэйрэлсэн уг постыг 100 хүн шэйрлэж, 703 хүн хариу үйлдэл үзүүлсэн нь мөн л олон хүнд хүрснийг харуулж байна.

Ider-Od фэйсбүүк хэрэглэгч л дээрх иргэдээс ганцаараа Украин улсыг дэмжсэн агуулгатай пост оруулсан байна. Түүний пост 15,000 орчим хүнд хүрчээ. Нийт 8500 хүн хариу үйлдэл үзүүлсний 6700 нь лайк байсан бол 230 ууралсан эможи даржээ.

Инфлүэнсер бол олон дагагчтай цахим хэрэглэгчид бөгөөд өөрийн хэрэглэдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдад таниулах маркетингийг компани болон дагагчдынхаа итгэлд тулгуурлан хийдэг. Гаднын инфлүэнсерүүд ихэвчлэн бизнесийн зарчмаараа ажиллаж, нийгэмд эерэг агуулга хүргэдэг.

Харин Монголд инфлүэнсерүүд олон дагагчаа ашиглан тэдний санаа бодолд нөлөөлөх, өөрт ашигтай байдлаар ухуулга хийх зэргээр буруу ашиглах тохиолдол түгээмэл ажиглагддаг.

Тийм учраас цахим хэрэглэгчид аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, хэн ч, ямар ч мэдээлэл түгээсэн давхар нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Москва24 сайт 2023.02.22-нд Оростой хийсэн мөргөлдөөнд Украин аль хэдийн ялагдсан гэж АНУ мэдэгдсэн тухай мэдээлэл гаргажээ. Уг мэдээллийг Монголын цахим орчинд мөн зарим хүмүүс шэйрэлсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Москва24 сайтад нийтлэгдсэн уг мэдээний эхний хэсэг “Барууныхны өөдрөг итгэл найдварыг үл харгалзан Оростой хийсэн мөргөлдөөнд Украин ялагдах […]

Товч агуулга Jamts Dugar гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.10.19-нд “ФРАНЦ 30 ЖИЛД МОНГОЛД УРААНААР 3 ТЭРБУМ $ БАЙХАД, ОРОС ЖИЛ БҮР МОНГОЛД ХИЙН ХООЛОЙГООР 3 ТЭРБУМ $ ӨГЬЕ ГЭЖ БАЙНА ! СПАСИБО ❤” гэсэн постыг оруулсныг 470 хүн цааш түгээсэн байна. Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Франц улсын төрийн өмчит “Орано” группийн […]

Товч агуулга ОХУ-ын эхлүүлсэн дайнаас хойш Монголын сошиал орчинд энэ талаарх мэдээлэл хэрхэн түгж байгаа, түүнд монголчууд ямар хариу үйлдэл үзүүлж байгаагаас гадна Оросын пропаганда ямар шинжтэй явсан зэрэг нарийвчилсан дүр зургийг гаргах томоохон хэмжээний мониторингийг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв (MCIR) хийсэн талаар өмнө нь хүргэсэн. Тэгвэл энэхүү мониторингийн үр дүнд багтсан нэг сонирхолтой […]

Одоогоос яг нэг жилийн өмнө ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсыг цэрэггүйжүүлэх нэрийдлээр тус улс руу зэвсэгт хүчнээ илгээж байв. 2022 оны хоёрдугаар сарын 24-нд ингэж эхэлсэн ОХУ-ын түрэмгийлэл, өөрсдийнх нь хэлснээр “Цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж байсан ч жил гаран үргэлжилж буй дайн болон өргөжиж, өнөөдөр ч дуусаагүй байна. Монгол Улсын мөнхийн хөрш болох ОХУ-ын […]

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.06.23-нд ШУУРХАЙ МЭДЭЭ гэсэн тодотголтойгоор Орос, Украины дайны талаар пост оруулжээ. Уг постын гол агуулга нь “Урьд шөнө юу болов! Укрианы гол гол хотууд түүний дотор Киев Одесса хотын дэд бүтцийг оросууд бөмбөгдөж газартай тэгшлэж орхив. Украин даяар дайны түгшүүрийн дохио авлаа. УЗХ (украины зэвсэгт хүчин) шүлсэн чинээ […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх