Вакцин хийлгэсэн хүмүүс КОВИД-19-ийн улмаас нас барах магадлал өндөр үү?

Товч агуулга

Вакцин нь 100% үр дүнтэй байдаггүй тул хийлгэсэн зарим хүн КОВИД-19-ийн улмаас нас барж болно.

КОВИД-19-ийн нас баралтын хувьд вакцинд хамрагдаагүй хүмүүс, 4, 5 дугаар сард КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэж байсан хүмүүстэй харьцуулахад нас баралтын түвшин өндөр байна.



The Expose хэмээх блог бичдэг сайтад “Борисыг огцроход анхаарлаа сарниулж байх хооронд Их Британийн засгийн газар дөрөвдүгээр сараас хойш нийт COVID-19-ийн нас баралтын 94% нь вакцинд хамрагдсан бөгөөд үүний 90% нь гурвалсан/дөрөв дахин тарилга хийсэн тухай тайланг чимээгүйхэн гаргажээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгджээ.

Уг блогийг бичихдээ Үндэсний Статистикийн Газрын мэдээллийг эш татаж, “Сүүлийн хоёр сарын хугацаанд Английн вакцин хийлгэсэн хүн амын хувьд аймшигтай зүйл байсныг нотолж байна” гэж бичжээ.

GB News-ийн хөтлөгч Марк Долан мөн КОВИД-19-ийн улмаас нас барсан вакцинд хамрагдаагүй, вакцинд хамрагдаагүй, гурван удаа вакцин хийлгэсэн хүмүүсийн тоог харуулсан нийтлэл доторх графикийг “Бурхан минь, энэ худал гэж найдъя” хэмээн жиргэжээ. Түүний жиргээг 12,000 гаруй удаа цааш жиргэсэн байна.

Дээрх блогт “Вакцин хийлгэсэн хүн амын дархлааны системд асар их хохирол учруулж байгааг тодорхой харуулсан” гэж өгүүлсэн нь худал хэмээн баримтыг нягтлагч Fullfact дүгнэжээ. Учир нь Их Британийн вакциныг хяналтыг тавьдаг гол байгууллага болох Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг дархлаа тогтолцоонд вакцин ийм их хэмжээний хохирол учруулах ямар ч үндэслэл байхгүйг мэдэгдсэн байна. Энэ талаар өмнө нь ч мөн төстэй ташаа ойлголт олон нийтийн сүлжээгээр тарж байжээ. Блогт ашигласан график дахь тоон мэдээлэл яагаад төөрөгдүүлж байгааг Fullfact дараах байдлаар нягталсан байна.

Factcheck:

График дээрх тоонууд зөв бөгөөд 2022 оны 4, 5 дугаар сард Нас барсны гэрчилгээнд тэмдэглэснээр КОВИД-19-ийн шалтгаанаар нас барсан гэсэн бүртгэлийн 94% нь вакцинд хамрагдсан хүмүүс байсан талаар Английн Статистикийн хороо нь мэдээлсэн байна. Гэхдээ вакцинжуулалтын хамарсан хүрээг тооцох хэрэгтэй бөгөөд вакцинууд үр дүнгүй, эсвэл аюултай гэсэн үг биш юм.

Вакцин нь 100% үр дүнтэй байдаггүй тул хийлгэсэн зарим хүн КОВИД-19-ийн улмаас нас барж болно. Гэхдээ хүн амын ийм том хувь, ялангуяа өндөр настан, хамгийн эмзэг бүлгийнхэн вакцинд хамрагдсан тул вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад илүү тоогоор нас барсан байх боломжтой буюу гайхах зүйл биш гэдгийг тайлбарлажээ.

Английн ҮСХ-ны нас баралтын шинжилгээний ахлагч Сара Коул Твиттер хуудсандаа ижил статистикийн мэдээллийн хүснэгтүүд нь КОВИД-19-ийн нас баралтын хувьд вакцинд хамрагдаагүй хүмүүс, 4, 5 дугаар сард КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэж байсан хүмүүстэй харьцуулахад нас баралтын түвшин өндөр байгааг харуулж байна гэжээ. Тэрбээр “Вакцин хийлгэсэн болон вакцинд хамрагдаагүй хүмүүсийн тоо, шинж чанар нь өөр өөр байдаг тул бид бүлэг тус бүрийн нас баралтын тоог харгалзан үзэх хэрэгтэй” гэжээ.

Мөн тэрбээр Expose болон Марк Долан нарын түгээсэн график дээр тайлбар хэлэхдээ “Хэдийгээр харагдаж байгаа тоонууд нь зөв боловч цааш агуулгыг бүрэн гаргахгүй. Бүлэг тус бүрийн хүн амын тоог харгалзан үзэх ёстой бөгөөд энэ нь вакцин хийлгэсэн хүмүүсийн КОВИД-19-ийн нас баралтын түвшин вакцин хийлгээгүй хүмүүсээс бага байгааг харуулж байна” гэжээ.

Иймд дээрх агуулга нь олон нийтийг төөрөгдүүлсэн, бүрэн бус, ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://www.gov.uk/government/publications/coronavirus-covid-19-vaccine-adverse-reactions/coronavirus-vaccine-summary-of-yellow-card-reporting

https://fullfact.org/health/phe-ukhsa-bolsonaro/

https://www.ons.gov.uk/peoplepopulationandcommunity/birthsdeathsandmarriages/deaths/datasets/deathsbyvaccinationstatusengland

https://coronavirus.data.gov.uk/details/vaccinations?areaType=nation&areaName=England

Төстэй мэдээлэл

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 25-нд аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийж, санал бодлоо солилцсон юм. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа манай улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой тухай мэдэгдэж байв. Тэгвэл уулзалтын үеэр “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээн авах боломжтой” хэмээн хэлсэн. Түүний өгсөн мэдээллүүдийг бид нягталлаа.  […]

Tulga Dandii хэмээн фэйсбүүк хаягнаас “Хятад вакцины 2-р тун бол үхлийн аюултай эрсдэл” гэсэн постыг тавдугаар сарын 17-нд хуваалцжээ. Уг постыг 1.8К хүн шэйрлэж, 147 хүн коммент бичиж, 143 хүн лайк дарсан байна.  Тус постод “Хятад вакцины найрлагад хялгасан судасны дотор талын ханын гялгар гадаргуу үүсгэгч эд эсийг идэмхий натри шиг идэн хялгасан судасны цусны […]

Хэд хоногийн өмнөөс “Ройтерс”: С.Баярцогтыг 10 сая ам.долларын авлигын хэрэгт буруутгалаа гэсэн гарчигтай мэдээ фэйсбүүк орчинд түгээгдэж эхлэв. Тухайн мэдээлэл нь www.shuud.mn сайтын бэлтгэсэн мэдээлэл бөгөөд энэхүү үйл явдал нь өнөөдрөөс хоёр жилийн өмнө буюу 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн үйл явдал болох нь мэдээ уруу ормогц харагдаж байна. Гэвч тухайн мэдээллийг нийгмийн мэдээллийн сүлжээнд […]

Товч агуулга: С.Зориг агсны гэргий Б.Булгантай хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг 2024.04.20-ны өдөр өөр өөр цагуудад өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан юм. Үүнд зураг дээрх нэр нь бичигдсэн телевизүүд багтав. Энэхүү нэвтрүүлгийг хаанаас хийсэн талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх