“Богд уул, бугын ам” гэх зураг Монголд биш!

Тэнгэрийн Гүнж нэртэй фейсбүүк хэрэглэгчийн “Богд уул, бугын ам” гэх уг зураг цахим орчинд таран 11 цагийн дотор 8200 лайк, 217 удаа дахин түгээгджээ. 

Энэхүү зургийг Гүүглийн зургийн хайлтаар нягталж шалгавал энэ нь Монголд биш бөгөөд АНУ-ын Вайоминг мужийн Жексон Хоулд байрлах зэрлэг ан амьтдын National Elk Refuge хэмээх газар ажээ. Энэ газар нь 1912 онд амьтдын амьдрах орчныг хамгаалах, дархан цаазтай болгох зорилгоор байгуулагджээ. Харин уг зураг нь 2018 оны зул сарын баярын үеэр тус газрын Инстаграм хуудсаар анх олон нийтэд түгээгдэж байжээ.

Сонирхуулахад дэлхий дээрх хамгийн том хандгай (мөн wapiti гэж нэрлэдэг) сүрэг энд байдаг бөгөөд нийт 24700 акр газар аж. Зүүн талаараа Тетон үндэсний ой, хойд талаараа Гранд Тетон үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хиллэдэг. Энд өвөл дунджаар 7500 хандгай амьдардаг. Энэхүү газрыг АНУ-ын Дотоод хэргийн яамны харьяа агентлаг болох АНУ-ын Загас, ан амьтны алба хариуцдаг ажээ.

Ташрамд дурдахад дээрх зураг нь энэ удаа анх Монголд түгээгдэж байгаа биш бөгөөд өмнө нь өнгөрсөн онд мөн твиттер зэрэг нийгмийн мэдээллийн сүлжээнд тарж байсан удаатай. 

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

Lkhagvadorj Chimed хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.08.03-нд “ХӨСҮТ-н Захирал

Хятадын Жейжиан мужийн Вэнжоүд “мутацад орсон коронавирус” илэрсэн гэх цуу яриа Хятадад дэгджээ. Тодруулбал, Вэнжоүд халдвар авсан нь тогтоогдсон 490 тохиолдол бүртгэгдсэн ба тэдний 40% нь Уханийхаас тэс өөр, мутацлагдсан вирусийн халдвар гэсэн мэдээлэл таржээ. Дээрх хуурамч мэдээлэл хүмүүсийг сандралд оруулсан төдийгүй Хятадад Вэнжоүгийн хүмүүсийг адлах болжээ. Өчигдөр хэвлэгдсэн Бүх Хятадын Халдвараас Урьдчилан Сэргийлэх Анагаахын […]

Дэлхий нийтийн цар тахал Коронавируст өвчин-19 (COVID-19)-ийг үүсгэгч

Доржсэмбэ Мөнхбат нэртэй фэйсбүүк хэрэглэгч Сүхбаатар аймгийн шинэ хороолол гэнэ гэсэн бичигтэй улаан дээвэр бүхий хотхоны зургийг “Энэ шүү дээ” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. Түүний оруулсан зурагт 25 хүн сэтгэгдэл бичиж, 146 хүн шэйрлэжээ. Хэдийгээр өөрөө комментод “Мөн ч бай биш ч бай бид үүнийг л хүсэх хэрэгтэй” хэмээн бичсэн ч шэйрлэсэн хүмүүс Монголд барьж буй […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх