Вакцинтай, гэнэт нас барсан хүний судаснаас 1-2 м үл мэдэх шимэгч олдож байгаа – ХУДАЛ

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.31-нд “Америкийн моргийн ажилтан вакцинтай хүн гэнэт нас барсан хүний бие судас дотроос 1-2 метрийн урт үл мэдэх резин шиг шимэгч олдож байгаа” гэсэн пост оруулаад гурван зураг хавсаргажээ. Уг постыг 157 хүн шэйрэлж, 199 хүн лайк дарсан байна.

Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Юуны өмнө дээрх постод хавсаргасан зургийг ашигласан эх сурвалжийг хайж үзэхэд доорх агуулгатай мэдээллүүд гарч ирэв. Тухайлбал, NewsWars гэх сайт Dr. Jane Ruby Show нэвтрүүлгээр гарсан ярилцлагыг нийтэлжээ.

Энэ нь вакцин тариулаад нас барсан хүний судаснаас үл мэдэгдэх шимэгч гарсан тухай биш, хачирхалтай цусны бүлэгнэл анзаарагдсан тухай мэдээлэл байна.

Коронавирусийн халдварын эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст ийм зүйл тохиолдсон гэх дээрхтэй адил мэдээллийг гадаад улсын иргэд ч цахим орчинд олноор түгээжээ. Тиймээс баримтыг нягтлагч олон улсын анхны санаачлагч Poynter академи энэ талаар 2022.02.10-ны өдөр нягталсныг хүргэж байна.

АНУ-д 900,000, дэлхий даяар 5.9 сая хүн КОВИД-19-ийн шалтгаанаар нас барсан.

КОВИД-19 өвчний шалтгаанаар нас барсан хүмүүсийн цогцост цусны судасны үрэвсэл, жижиг судаснуудын гэмтэл, цусны бүлэгнэл зэрэг өөрчлөлт олноор олдож байгааг тайлбарлаж болох юм.

Цар тахлын эхэн үед эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн дунд КОВИД-19 болон цус бүлэгнэлтийн хамаарал илэрч байв. Тэдгээр өвчтөнд артери венийн судасны аль алинд нь цусны өтгөрөлт үүсэж, зарим тохиолдолд цус харвалт, зүрхний шигдээс КОВИД-19-ийн хүнд хэлбэрээр өвдсөн өвчтөнүүдэд ажиглагдаж байсан бол хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдэд цус өтгөрөх шинж тэмдэг илэрч байсан.

Аризона мужийн Финикс хот дахь NXT Generation Morgue Support-ийн тусгай зөвшөөрөлтэй ажилтан Моника Торрес “Вакцин үйлдвэрлэгдэж гарахаас өмнө КОВИД-19 өвчний улмаас нас барсан хүмүүст хэвийн бус цусны бүлэгнэл илэрч байсан бөгөөд нас барсан хүмүүст цусны бүлэгнэл илрэх нь түгээмэл үзэгдэл” гээд КОВИД-19-тэй хүмүүсийг чандарлахаас өмнө хөргөгчинд удаан хугацаагаар хадгалдаг тухай хэлжээ.

АНУ-ын мэргэжлийн байгууллага болох Оршуулгын газрын үндэсний холбооноос PolitiFact-д албан ёсоор тайлбар өгсөн ба тус байгууллагын ажилчид КОВИД-19-тэй холбоотой нас баралтад ижил төстэй шинж байгааг анзаарсан боловч энэ өөрчлөлт нь вакцин хийлгэсэн, хийлгээгүй хүмүүсийн дунд ижил байсныг дурдсан байна. Тус нийгэмлэгийн олон нийттэй харилцах албаны дарга Жессика Кот “Энэ бол зүгээр л үлгэр домог. Үүнд дүгнэлт хийх шинжлэх ухааны нотолгоо байхгүй” гэжээ.

Мөн Оршуулгын газрын үндэсний холбооны ерөнхийлөгч, доктор Хари П. PolitiFact-д ярихдаа “Оршуулгын газрын ажилтнууд чандарлаж байгаа цогцосын вакцинжуулалтын байдлыг мэддэггүй. Энэ мэдээлэл нас барсны гэрчилгээн дээр байхгүй” гэдгийг тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, ажилчид ер бусын цусны бүлэгнэл нэмэгдэж байгааг анзаарсан гэж мэдэгдсэн ч тэд тухайн шарилыг вакцин хийлгэсэн байсан эсэхийг ялгах боломжгүй юм байна. Мөн КОВИД-19 халдварт өвчний үед цусны судас үрэвсэх, жижиг судсууд гэмтээх, цусны бүлэгнэл үүсгэдэг болохыг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр КОВИД-19 цар тахал гарахаас өмнө зүрх судасны өвчлөл дэлхийн хэмжээнд нас баралтын тэргүүлэх шалтгаан байсан бөгөөд АНУ-д л гэхэд 2019 онд 17.9 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барсан нь дэлхийн нийт нас баралтын 32 хувийг эзэлсэн байна. Эдгээр нас баралтын 85 хувь нь зүрхний шигдээс, харвалтын улмаас нас баржээ.

Тиймээс оршуулгын газрын ажилтнуудын олон нийтэд гаргасан мэдээллийг Politifact буюу Poynter академи бүхэлд нь ХУДАЛ гэж үнэлсэн байна. Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч нь нотлогдоогүй, ТАШАА мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлжээ.

Эх сурвалжууд:

https://www.newswars.com/pivotal-interview-embalmers-finding-strange-clots-in-jabbed-people/

https://rumble.com/vtcsgw-worldwide-exclusive-embalmers-find-veins-and-arteries-filled-with-never-bef.html

АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Өвөр Mонголын Өөртөө Засах Орны сургуулиуд нэгдүгээр ангид анхлан үздэг хэл бичгийн хичээлээр хятад хэлийг судлах болсон шийдвэр гарсан талаарх мэдээлэл олон нийтийн дунд тархаад буй. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Өвөр монголчууд жагсаал, цуглаан хийж буй бөгөөд тэдний эсэргүүцэл үр дүнд хүрч, дээрх шийдвэрийг өөрчилсөн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Тухайлбал,  доорх хоёр хаягнаас л […]

Товч агуулга Bayarsaikhan Tse нэртэй фэйсбүүк хэрэглэгч “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Кеннеди бага: Биднийг Украинд хүмүүнлэгийн зорилгоор ирсэн гэсэн үлгэр ярьж байгаа ч засгийн газрыг нь унагаж, оросуудыг л сулруулах зорилготой байсан. Украины ард түмэн геополитикийн зорилгоос шалтгаалж хоёр их гүрний хооронд болж буй дайны золиос боллоо. Дайны шалтгаан, бидний хариу үйлдэл бол […]

Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр xemnel.com гэх сайтын фэйсбүүк хуудаст “Трамп Монголчуудад эх оронч үзлээ хадгалах, эх орноосоо урвагчдыг жигших, шийтгэх, үндэсний үйлдвэрлэлээ хамгаал гэв” гэсэн агуулга бүхий мэдээлэл орсон. Уг мэдээлэлд 3400 гаруй хүн лайк дарж, 300 орчим хүн шэйрлэсэн байна. Тэгвэл уг мэдээлэл үнэн эсэхийг нягталлаа. Тус мэдээнд “Трамп монголчуудад том […]

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх Fact Check Mongolia санаачилгын үүсгэн байгуулагчдын

Коронавирусийн цар тахал Монгол Улсад голомтлон халдварласнаас хойш тус өвчинтэй холбоотой хуурамч зөвлөгөө олон нийтийн сүлжээнд ихээр тарж, иргэнд түүнийг нь хуваалцсаар байна. Иймд эрүүл мэндийн зөвлөгөөг үнэн худал болохыг заавал нягталж байж туршихыг сануулаад уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу дараах мэдээллийг UNICEF-тэй хамтран нягталснаа хүргэе. Олон нийтийн сүлжээд “Италийн эмч Джем Джамиль Ахмед маш чухал […]

Тэгвэл уг мэдээллийг нягталж шалгахад зураг эвлүүлсэн байжээ. Мөн япон хэл дээрх текстэд Ерөнхий сайд гамшиг болсон газартай танилцсан тухай л өгүүлжээ. Харин түүний доод хэсгийн зургийг эвлүүлэн хуурамчаар хийжээ. Уг зурган дээрх үйл явдал бол 2019 оны 10 сарын 17-ны өдөр Японы зүүн хойд хэсгээр далайн хүчтэй хар шуурганд өртсөн Фукушима, Мияги зэрэг мужийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх