Н.Түвшинбаярын медалийн тоог ОУОХ тэг болгосон – БАТЛАГДААГҮЙ

Tsetseg Byambaa фэйсбүүк хаягаас “Олон улсын олимпын холбоо Найдангийн Түвшинбаярын медалын тоог ТЭГ болгосон байна. Хүнлэг бус үйлдэл гаргасан хэнээс ч байсан Эв найрамдалын бэлэг тэмдэг болдог дэлхийн наадам медалаа хурааж авдаг шудрага журамтай. МУ дэлхийн шившиг болохоосоо өмнө хууль шүүхээрээ ял шийтгэлийг нь өгч шудрага хандана гэж найдаж байна. Эх сурвалж: https://www.olympic.org/tuvshinbayar-naidan” гэсэн постыг оруулжээ.

Уг постыг нэг цагийн дотор 415 хүн хуваалцаж, 2200 хүн хариу үйлдэл үзүүлж, 649 хүн сэтгэгдэл бичжээ.

Энэхүү мэдээллийг бид нягталлаа.

Factcheck:

Түүний шэйрлэсэн эх сурвалж болох сайт орохгүй алдаа зааж байна. Тиймээс бид олон улсын олимпын хорооны www.olympic.org сайтад орж, Tuvshinbayar гэж хайхад дараах илэрц гарч байна.

Уг мэдээлэлд Н.Түвшинбаяр нь Монголын анхны олимпын алтан медальт тамирчин болохыг тодотгосон мэдээлэл дэлгэрэнгүй байна. Мөн Result буюу үр дүн гэсэн хэсэгт Бээжингийн олимпын Алт, Лондоны олимпын Мөнгөн медальт гэж тэмдэглэсэн байна.

Манай улсын тамирчид олимпоос нийт 26 медаль хүртэж байсан бөгөөд тэдгээрээс зургаан тамирчны медалийн тоо Н.Түвшинбаярынхтай адил тэг болсон харагдаж байна.

Жишээлбэл, жүдо бөхийн олимпын мөнгөн медальт Д.Сумъяаг мөн бид хайлт хэсгээр нягтлахад түүний талаарх мэдээлэл мөн ижил гарч ирж байна. Зургийн доод хэсэгт медалийн тоо байхгүй ч доод Үр дүн хэсэгт Рио 2016 олимпоос Мөнгөн медаль хүртсэн гэжээ.

Мөн 2008 оны Бээжингийн олимпоос буудлагын төрлөөр мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаагийн медалийн тоо мөн бүгд тэг болсон байна. Түүний мэдээллийн доод талд мөн Н.Түвшинбаяртай ижил авсан медалийн дэлгэрэнгүй нь байгаа юм.

Өөрөөр хэлбэл, “Олон улсын олимпын холбоо Найдангийн Түвшинбаярын медалын тоог ТЭГ болгосон байна” гэдэг нь БАТЛАГДААГҮЙ байна. Түүний холбогдоод буй асуудалтай холбоотойгоор медалийг тэглэсэн бус Олимпийн хорооны сайтын мэдээлэлд зөрүү гарсныг дээр дурдсан тамирчдын мэдээллээс харж болохоор байгаа юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхлээд байгаа. Одоогоор түүний гэмт бурууг хууль, шүүхийн байгууллага эцэслэн тогтоогоогүй байгаа билээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.1-д Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй хэмээн заасан байдаг.

Түүнчлэн Олимпын харти буюу олимпын үндсэн хуульд “Бүрэн хүлээн зөвшөөрлийг цуцлах” гэсэн тусдаа заалт бий. Уг заалтад “Олимпын наадмын үеэр Олимпын харт, Олон улсын сэргээшийн эсрэг дүрэм, ОУОХ-ны ёс зүйн дүрэм, ОУОХ, ОУСХ, ҮОХ-ноос гаргасан нийтээр хүлээн зөвшөөрсөн журам, бусад шийдвэр, ёс зүйн хууль зэрэг зөрчигдсөн ёс бус үйлдлийн аливаа илрэл тохиолдолдвол” арга хэмжээ авах бөгөөд арга хэмжээ шийтгэл оногдуулахаасаа өмнө ОУОХ-ны эрх бүхий байгууллагаас анхааруулга өгч болно гэж заажээ. Мөн эцсийн шийдвэрийг Олон улсын олимпын хороо гаргана гэсэн байна.

Төстэй мэдээлэл

Фэйсбүүкт Tserenkhuu Ishtseden хаягтай хэрэглэгч “Сэрэмжлүүлэг. Синофармын вакцин бол коронавирус мөн болохыг Сейшлийн арлууд гэдэг улс нотолчихлоо! Манайх ч гэсэн! Хүүхдэд вакцин шахах нь эрсдэлтэй байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 100 мянган хүнтэй, Африк тивд харьяалагдах Сейшелийн арлууд улс нь хүн амынхаа 60-с дээш хувийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалтын хувиараа дэлхийд тэргүүлж буй боловч сүүлийн […]

2021 оны аравдугаар сарын 9-ний өдөр Miniih – Минийх нэртэй фэйсбүүк хуудаст “Ажилгүй залууст 1 сая төгрөгийн тэтгэмж өгч эхэллээ” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулжээ. Уг мэдээллийн доор хүмүүс халамжийн бодлогоо зогсоох талаар, ажил хийж буй хүмүүсийн татварын мөнгөөр ажилгүй хүмүүсийг тэтгэж байгаа тул зогсоохыг шаардсан агуулга бүхий сэтгэгдлүүдийг үлдээжээ. Дээрх мэдээллийг нягталлаа. Уг мэдээллийн […]

Анагаах ухааны доктор Д.Наранжаргал “Өдрийн сонин”-ы 2021.04.16-ны өдрийн дугаарт вакцинжуулалтын талаар ярилцлага өгчээ. Түүний өгсөн ярилцлагаас вакцинтай холбоотой зарим мэдээллийг нягталлаа.  Одоогоор ирсэн вакцин нь дуусчих шиг боллоо, төлөвлөгөөт хугацаандаа ирнэ гэж байсан ирсэнгүй. Уг нь гайгүй сайн зохион байгуулалттай явж байсан чинь вакцин нь олдохоо байчихлаа. Вакцин нь хүрээд л ирвэл учрыг нь олоод […]

Тэнгэрийн Гүнж нэртэй фейсбүүк хэрэглэгчийн “Богд уул, бугын ам” гэх уг зураг цахим орчинд таран 11 цагийн дотор 8200 лайк, 217 удаа дахин түгээгджээ.  Энэхүү зургийг Гүүглийн зургийн хайлтаар нягталж шалгавал энэ нь Монголд биш бөгөөд АНУ-ын Вайоминг мужийн Жексон Хоулд байрлах зэрлэг ан амьтдын National Elk Refuge хэмээх газар ажээ. Энэ газар нь 1912 онд амьтдын амьдрах […]

Товч агуулга хоёр дахь удаагаа ийм мэдэгдэл хийж байна гэсэн боловч өмнөх мэдэгдэл нь ОХУ-аас Киев рүү хийсэн удаа дараагийн пуужингийн дайралтын талаар 2023.05. 29-нд өшөө авах болно гэдгээ мэдэгдсэн Ч. Пүрэвсүрэн нэртэй фэйсбүүк хэрэглэгч Украины Тагнуулын төв газрын даргатай холбоотой мэдээллийг оруулжээ. Уг мэдээлэлд “Украйны Тагнуулын Төв Газрын дарга Кирилл Буданов гэгч энэ төрийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх