Вакцины 4 дэх тун дархлааг улам сулруулна гэв – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

Вакцины нэмэлт тун хийлгэсэн хүмүүс хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх нь 70-90% бага байна.

Израильд хийсэн судалгаагаар коронавирусийн эсрэг вакцины 4 дэх тун эсрэг биетийг тав дахин нэмэгдүүлсэн үр дүн гарсан.



Нягтлах мэдээ

Goymedee гэх нэртэй сайт “Вакцины дөрөв дэх тун дархлааг улам сулруулна гэв” гэсэн гарчигтай мэдээ 2021.01.12-нд нийтэлжээ.

Уг мэдээнд

“Европын Эмийн агентлаг 2021.01.11-нд коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийх шаардлагатай эсэхэд эргэлзэж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Тус агентлагийн судалгааны материалд дурдсанаар вакцины дөрөв дэх тун нь дархлаа сулруулдаг болох нь тогтоогджээ.

Европын эмийн агентлагийн албан ёсны төлөөлөгч Марко Кавалари “байнга вакцин хийлгэх нь эсрэгээрээ дархлааны системд ачаалал өгч, дархлааг улам сулруулдаг. Дөрвөн сар тутамд вакцин хийлгэх нь дархлааны системийг ажиллагаагүй болгодог” гэж тодотгов.

Дээрхтэй адил дүгнэлтийг Израйлийн “Шиба” эмнэлгийн профессор Гили Регев хийсэн байна. Түүний хэлснээр, вакцины дөрөв дэх тунгийн судалгаа нь дархлааг зөвхөн тавхан хувиар л дэмждэг болохыг харуулсан гэв” гээд “Эх сурвалж: Mignews” гэжээ.

Энэхүү мэдээллийг нягталлаа.

FactСheck:

Mignews.com гэх сайтад энэ талаарх мэдээлэл гарсан ч эх сурвалжийн холбоосыг оруулаагүй байна.

Харин англи хэлээр thequint.com сайтад мэдээ гарсан бөгөөд Bloomberg-ээс эш татсанаа дурджээ.

Bloomber.com энэ талаар 2021.01.12-нд мэдээлэл гаргажээ. Уг мэдээнд:

Дархлаа сэргээх нэмэлт тунгуудыг дөрвөн сар тутамд хийх нь дархлааны хариу урвалыг сулруулж, хүмүүсийг ядрааж байгааг Евродын Эмийн агентлаг мэдээлээд улс орнууд хүйтний энэ улиралд томуугийн вакцинжуулалтын нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд илүү анхаарахыг зөвлөсөн талаар дурджээ.

ЕЭА-ийн Эрүүл мэнд дэх биологийн аюул, вакцины стратегийн дарга Марко Кавалери Bloomegr.com-д “Бүүстер тунг нэг, хоёр удаа хийлгэж болох юм. Харин байнга давтан хийлгэсээр байх уу гэдгийг бодох хэрэгтэй. Үүний тулд цар тахлаас энгийн байдал руу гарах талаар бодох хэрэгтэй” гэжээ.

Европын Эмийн агентлаг КОВИД-19-ийн эсрэг нэмэлт вакцины талаар 2021.01.11-нд гаргасан мэдэгдэлдээ дараах байдлаар мэдээлжээ.

Дэлхийд бүртгэгдсэн дата мэдээллээс үзэхэд дархлаа сэргээх нэмэлт тун хийлгэсэн хүмүүс бүүстер тунд хамрагдаагүй хүмүүстэй харьцуулахад шинэ хувилбараас илүү хамгаалагдаж байна. Өмнөд Африкийн мэдээллээс харахад вакцины хоёр тунтай хүмүүс эмнэлэгт хэвтэхээс 70% хамгаалагдаж байгаа бол Англид вакцины бүрэн тун хийлгээд хэдэн сарын дараа дархлаа буурсан байсан бол бүүстер тунд хамрагдсанаар эмнэлэгт хэвтэхээс 90% хамгаалсан байна.

Эрх баригчдын зөвлөмжийн дагуу одоогоор вакцинд хамрагдаагүй болон хагас хамрагдсан хүмүүсийг бүрэн хамруулах, нэмэлт тунг нэвтрүүлэх ажлыг хурдасгах хүчин чармайлтыг үргэлжлүүлэх ёстой гэдгийг онцолжээ.

Дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүд коронавирусийн эсрэг вакцины 4 дэх тунг хийж эхэлсэн Израиль улсад хийсэн судалгаагаар уг тун нь эсрэг биетийг тав дахин нэмэгдүүлсэн гэж дүгнэсэн байна.

Тиймээс goymedee гэх сайт олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН, агуулгыг дутуу хүргэсэн мэдээлэл түгээжээ. 

Эх сурвалжууд:

https://mignews.com/news/health/chetvertaya-vakcina-mozhet-obrushit-immunitet.html

https://www.bloomberg.com/news/articles/2022-01-11/repeat-booster-shots-risk-overloading-immune-system-ema-says

https://www.ema.europa.eu/en/news/preliminary-data-indicate-covid-19-vaccines-remain-effective-against-severe-disease-hospitalisation

https://www.reuters.com/world/middle-east/israeli-study-finds-fourth-dose-covid-19-vaccine-boosts-antibodies-five-fold-pm-2022-01-04/

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “Уран өөрөө цацраг идэвх багатай ч уран олборлолтын  хамт гарч ирдэг радон хий нь өнгөгүй, үнэргүй бөгөөд ажилчид болон уран олборлолтын орчимд амьдарч байгаа ард, иргэдэд хортой […]

Товч агуулга ОХУ-ын эхлүүлсэн дайнаас хойш мэдээллийн дайн олон улсад зэрэгцээд гарч эхэлснийг бид мэднэ. Тэгвэл Монголын фэйсбүүк орчинд Оросын пропаганда, хуурамч мэдээлэл хэрхэн тархсан, ямар шинж чанартай байгааг тодорхойлох зорилгоор Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс хоёр дахь удаагаа мониторинг хийсэн юм. 2023.01.01-нээс 2024.01.01-нийг хүртэлх фэйсбүүк орчны мэдээллийг дайнтай холбоотой буюу орос монгол ахан дүүс, […]

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл твиттер хуудаснаа “Эмэгтэйчүүд нэгээс дээш хүүхэдтэй бол 50 насандаа тэтгэвэрт гарах нь…” гэсэн гарчиг бүхий мэдээллийг шэйрлэж, “Энэ мэдээ үнэн бол Монголоо Грекийн замаар дампууруулахаар шийдэж дээ, ЗГ. Грек улс тэтгэвэрийн насаа багасгаад хэдхэн жилийн дотор бүрэн дампуурч, өрөө дарахын тулд хэдэн арлаа зарсан байдаг” хэмээжээ. Энэхүү жиргээний мөрөөр мэдээллийг нягтлуулах […]

Д Алтангэрэл хэмээх твиттер хаягаас нэгэн зураг нийтэлжээ. Тайлбар нь “Зураг дээр Монгол Улсын гурван Ерөнхийлөгч Оюутолгойн ордыг баялгийн хамт эзэмшигч Роберт Фридландтай хундага тулгаж байгаа байдал. Өлсгөлөн гөлөг шиг харцтай энэ этгээдүүд Монголчуудын асар их баялгийг гадныханд найр тавьж өгөхдөө санаа нь зовсон болов уу” гэжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид […]

Монгол бүсгүйчүүд нэртэй фэйсбүүк пэйжид 2022 оны 2-р сарын 9-ний өдөр “Монгол Улсаас өвлийн олимпод оролцож буй анхдагч уран гулгалтын тамирчин Г. Марал-Эрдэнэ. Амжилт хүсээд дэмжээрэй. Монгол хүн байна даа энэ постыг #Like дараад #Share хийгээрэй” гэсэн пост оржээ. Есөн цагийн хугацаанд энэхүү постод 842 хүн хариу үйлдэл үзүүлж, 488 хүн хуваалцсан бөгөөд 136 сэтгэгдэл […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх