3-р тун титэм вирусийг дэлгэрүүлж байна гэж ДЭМБ үзсэн – ХУДАЛ

uguulleg.com гэх сайт 2021.09.12-нд “ДЭМБ-ын ноцтой мэдэгдэл: 3-р тун хийж байгаа орнуудыг улам титэм вирусыг дэлгэрүүлэх ажиллагаа явуулж байна гэж үзэж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ.

Уг мэдээллийг ороод уншвал…

“Гурав дахь тун бол судалгааны шатанд явж байгаа, эрдэмтэд янз бүрийн таамаг гаргаж байгаа ч тэр нь бат.лагдаж, нот.логдоогүй байгаа талаар эрдэмтэд хэлсээр, анх.ааруулсаар байна.

Харин иргэдийн сонголтгүй болгож, шахалтанд оруулж байгаа энэ асуудалд хариуцлага ярих төр засаг, эзэн гэж энэ улсад алга. И.Цэрэнхүү гуай дөрвөн цагийн өмнө “ДЭМБ ноц.той мэдэгдэл хийсэн тухай мэдээлэл хуваалцжээ. Тэрбээр “Өнөөдөр 9 сарын 8-ны өдөр. ДЭМБ ноцтой мэдэгдэл хийлээ. “Хүн амыхаа 57%-ийг вакцинжуулчхаад 3-р тунгаар бүстер хийж байгаа орнууд бол шударга бус, эсвэл ё.с зүй.гүй гэж хэлэхэд ч багадна, бүр ца.р тах.лыг цааш үргэлжлүүлэх сонирхолтой байна гэж ойлгоход болно” гэж дал.хийтэл мэдэгдлээ. Би зөндөө л хэлсэн шдээ. ДЭМБ мораториум та.вь.чихаад байхад ингэж том ба.аж болохгүй шдээ гэж. НҮБ хүртэл ДЭМБ-ыг дэмжчихлээ шүү гэж хүртэл сануулсан...” хэмээжээ.

Мөн “ДЭМБ-ийн энэхүү мэдэглийн талаар www.cnbc.com сайт мэдээлсэн байна. ДЭМБ чинээлэг үндэс.тнүүдийг К.о.в.и.д.ын э.мчилгээ, вакцин хур.им.тл.уул.сан гэж шүү.мж.и..ж, энэ нь та.х.а.л өвчнийг уртасгаж байна гэж мэдэгдэв….” гэгчлэн бичсэн байна.

4,546 хүнд хүрсэн уг мэдээллийг нягталлаа.

Factcheck:

Юуны өмнө уг сайт нь албан ёсны эх сурвалж биш болох нь тухайн сайтын талаарх мэдээлэл, холбоо барих, хаяг байршил байхгүйгээс харагдаж байгаа юм.

Мөн мэдээний текстийг бичихдээ үг хооронд олон тооны цэг авсан нь мэргэжлийн редакц, мэдээний эх сурвалж болгон итгэж болох эх сурвалж биш болохыг илтгэж байна.

ДЭМБ-ын мэдэгдлийг cnbc.com сайтад нийтлэгдсэн мэдээллийг хайж үзэв.

2021.09.08-нд гарсан уг мэдээлэлд дэлхийн тэргүүлэгч томоохон орнуудыг есдүгээр сарыг дуустал КОВИД-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунгаа түр хойшлуулахыг уриалсан тухай бичжээ. ДЭМБ-ын мэдээллээр дэлхий даяар 5.5 тэрбум тун вакцин тараагдсан ч 80 хувь нь дундаж болон өндөр хөгжилтэй орнуудад ногдож байгааг бичсэн байна.

ДЭМБ-аас наймдугаар сард ийм уриалга гаргаж байсан ч тэр цагаас хойш нөхцөл байдал дорвитой өөрчлөгдөөгүй байгаа та улс орон бүр хүн амын 40-өөс доошгүй хувийг вакцинд хамруулах боломжийг олгохын тулд хоригийг ядаж оны эцэс хүртэл сунгахыг өнөөдөр би уриалж байна хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлснийг тус сайт дамжуулжээ.

Өөрөөр хэлбэл, КОВИД-9-ийн нэмэлт тун халдварыг нэмж байгаа гэсэн шалтгаанаар биш, вакцины хүрэлцээ буурай хөгжилтэй орнуудад хүрэлцэхгүй байгаа учраас өндөр хөгжилтэй орнууд үүнийг бодолцож, гурав дахь тунгаа хойшлуулж, бусад улсдаа боломж олгох зорилгоор уриалга гаргасныг гуйвуулсан байна.

Тиймээс дээрх мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлсэн худал агуулга байна.

Мөн уг мэдээлэлд иш татсан И.Цэрэнхүү буюу Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч вакцины талаар олон нийтийг төөрөгдүүлсэн нэг бус удаагийн мэдээллийг Factcheck.mn нягтлан хүргэж ирсэн.

КОВИД-19-ийн цар тахлын энэ үед вакцинтай холбоотой аливаа мэдээллийг баталгаатай, албаны эх сурвалжаас авч, мэдээллээ үргэлж нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

https://www.cnbc.com/2021/09/08/who-extends-call-for-a-moratorium-on-covid-booster-doses-until-the-end-of-the-year.html

https://www.cnbc.com/video/2021/08/24/who-calls-for-moratorium-on-covid-booster-shots.html?fbclid=IwAR3R0YH6oDmfuAwbA0m_yu71-vFwk0crpkRTX2JujmYPH9My_YVXxW6GU5Y

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Дэлхийн улс орнууд вакцинаа зогсоож эхэлсэн гэсэн пост сүүлийн үед цахим орчинд гараад байна. Тухайлбал, Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.25-нд “ХУУРАМЧ ТАХАЛ ГЕНОЦИТ НЬ ИЛЧЛЭГДЭЖ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ВАКЦИНАА ЗОГСООЖ БХАД МОНГОЛЧУУД МУТАЦЫН ҮЛГЭРТ НЬ ИТГЭЖ ХОРОО ШАХУУЛЖ БДАГ АРАГГҮЙ МУНХАГ АЙМХАЙ ХУВИА ХИЧЭЭГЧ АРД ТҮМЭН ЮМАА” гэсэн пост оруулсныг 110 хүн шэйрэлжээ. Энэ […]

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.06.24-нд коронавирусийн эсрэг вакцины хүүхдүүдэд үзүүлж буй нөлөөллийн талаар нэгэн пост оруулсныг 1.8К хүн шэйрлэж, 1.5К хүн лайк даржээ. Уг постод: “ДЭМБ хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцлаж буйгаа зарлалаа. “Том хүн, эмч нар, настан нарыхаа урдуур оруулж хүүхдүүдийг вакцинжуулж болохгүй гэдгийг дэлхийн бүх улс орнуудад Зөвлөмж болголоо! […]

С.Сарангэрэл: Энэ жил дотооддоо нэг хүн алсан гэсэн гарчиг бүхий “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрний зураг олон нийтийн сүлжээнд хүмүүсийн анхаарал татаад байна. Энэхүү зургийг цахим орчинд түгээж “үсэг алдсан байх”, “аюулгүй орчингүй газар өөр яах юм”, “ийм юм яриад сууж байдаг сайд байх гэж” гэх мэтчилэн олон сэтгэгдэл хөвөрч байна. Тэгвэл энэхүү зураг нь бодит […]

2025 оны 6-р сарын 22-нд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Налайх дүүргийн Тавантолгой түлш ХХК-ийн хашаан дотор хийсэн хэвлэлийн хурлын үеэр дараах мэдэгдлийг хийсэн. Тэрбээр ардаа байсан шороон даланг зааж, “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрлэлийн ТЭЗҮ-ийг гишүүн Ж.Золжаргал өөрийн төрсөн дүү Ж.Азжаргал, “Паст презент фюче” ХХК хамтарч, энэ шороон даланг хийх ТЭЗҮ-ийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх