Бүүстер тунг хэзээ, яагаад хийлгэх ёстой вэ?

The New York Times

КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн иргэдийн гуравдугаар тунд хамрагдах хугацаа болон 2, 3 дугаар тун хоорондын зайны талаар янз бүрийн мэдээлэл иргэдийн дунд байгаа тул бид энэ талаар нягтлан хүргэж байна.

Factcheck:

ДЭМБ-ын Шинжлэх ухааны цуврал мэдээллийн есдүгээр сарын 11-ний дугаарт дархлаа сэргээх буюу 3 дахь тунгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн. Ярилцлагад дараах 3 шалтгааны улмаас нэмэлт тунг хийж болох тухай дурдав. Үүнд:

  • Вакцины эхний 2 тун хангалттай дархлаа тогтоогоогүй буюу дархлаа хямарсан бүлэг хүн ам
  • Вакцины тусламжтай тогтсон дархлаа нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр буурч байгаа тохиолдол
  • Коронавирусийн анхаарал татсан хувилбарын эсрэг вакцины үр дүн хангалтгүй байгаа зэрэг шалтгааны улмаас нэмэлт тунгийн талаар асуудлыг хөндөж болохын зэрэгцээ

COVID-19 халдварын эсрэг вакцины эхний 2 тун хангалттай үр дүн үзүүлж байгааг мөн дурдсан байна.

Монгол Улс хүн амынхаа 65.8 хувийг дархлаажуулалтад хамруулсан.

2021.08.31-ний өдрийн байдлаар Монгол Улсын 12 ба түүнээс дээш насны хүн амын 88.9 хувь нь бүрэн тунд хамрагдсанаас 69.9 хувь буюу 10 хүн тутмын 7 нь БНХАУ–ын Verocell вакцин хийлгэсэн байна.

Харин гурвадугаар тунг манай улс 2021.08.18-наас эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 17 орчим хувьд хүрсэн.

АНУ-ын халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн аравдугаар сарын 21-ний мэдээллээр Дархлаажуулалтын зөвлөх хороо ба хүнс ба эмийн зөвлөлөөс зөвлөж байгаагаар эрсдэлт бүлгийн тодорхой бүлэг хүн амд Файзер ба Модерна вакцины 3 дахь тунг 6 сарын дараа хийхийг зөвшөөрсөн байна.

Вакцины бүрэн тунд хамрагдсаны дараа COVID-19 халдвар авсан ч нэмэлт тунг хийлгэж болно. COVID-19 халдвар авсны дараагаар шинж тэмдэг бүрэн арилсан, тусгаарлалтыг дуусгах шалгуурыг хангах хүртлээ нэмэлт тунг хойшлуулахыг санал болгож байна. Гэсэн хэдий ч SARS-CoV-2-ын халдвар болон вакцинжуулалтын хоорондох оновчтой цаг хугацааг тогтооход одоо байгаа нотолгоо нь хангалтгүй байгааг АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн нэмэлт тунгийн мэдээлэлийн хэсэгт дурдсан байна.

Европын эмийн агентлаг бүүстер тунг 18-аас дээш насныханд өмнөх тунгаас 6 сарын дараа хийхийг зөвлөсөн.  

Ирланд улсын засгийн газраас гаргасан COVID-19 вакцины нийгмийн эрүүл мэндийн зөвлөмжид вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш COVID-19 халдвараар өвчилсөн бол 6 сарын дараа нэмэлт тунг хийлгэхийг санал болгожээ.

Эндээс үзвэл вакцины 1, 2 дугаар тунд хамрагдсаны дараа КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн бол 3 дугаар тунг эдгэрсэн өдрөөс 21 хоногийн дараа, 2, 3 дугаар тунгийн хоорондын зай 3 сар байна гэсэн мэдээллийн ЗААСАН ХУГАЦАА нь олон улсын мэдээллээс ялгаатай байна.

Эх сурвалжууд:

https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/media-resources/science-in-5/episode-53—covid-19-booster-shots?gclid=Cj0KCQiA-K2MBhC-ARIsAMtLKRu1X01T8uf6Vd-UtS2leTaGe7E2Qrg3NvyJ2riPM26OgHmD8dDXL-0aAuLBEALw_wcB

https://www.cdc.gov/media/releases/2021/p1021-covid-booster.html

https://www.cdc.gov/vaccines/covid-19/hcp/faq.html#booster-doses

https://www.ema.europa.eu/en/news/comirnaty-spikevax-ema-recommendations-extra-doses-boosters

https://www.hse.ie/eng/health/immunisation/hcpinfo/covid19vaccineinfo4hps/c19booster/boosterpatientinfo.pdf

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Миокардит буюу зүрхний үрэвсэл хүүхдүүдэд маш ховор тохиолддог. Ялангуяа, вакцин хийлгэсний дараа маш ховор тохиолддог гаж нөлөө бөгөөд миокардитаар өвчилсөн хүмүүс хурдан эдгэрдэг байна. V-safe программаар дамжуулан вакцин эрүүл мэндэд нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж мэдээлсэн 4500-4600 хүүхдийн 1% нь л эмнэлгийн тусламж авах шаардлагатай байжээ. Судалгаагаар вакцин биш, харин КОВИД-19-ийн халдвар […]

Товч агуулга ОХУ-ын эхлүүлсэн дайнаас хойш Монголын сошиал орчинд энэ талаарх мэдээлэл хэрхэн түгж байгаа, түүнд монголчууд ямар хариу үйлдэл үзүүлж байгаагаас гадна Оросын пропаганда ямар шинжтэй явсан зэрэг нарийвчилсан дүр зургийг гаргах томоохон хэмжээний мониторингийг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв (MCIR) хийсэн талаар өмнө нь хүргэсэн. Тэгвэл энэхүү мониторингийн үр дүнд багтсан нэг сонирхолтой […]

Доржсэмбэ Мөнхбат нэртэй фэйсбүүк хэрэглэгч Сүхбаатар аймгийн шинэ хороолол гэнэ гэсэн бичигтэй улаан дээвэр бүхий хотхоны зургийг “Энэ шүү дээ” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. Түүний оруулсан зурагт 25 хүн сэтгэгдэл бичиж, 146 хүн шэйрлэжээ. Хэдийгээр өөрөө комментод “Мөн ч бай биш ч бай бид үүнийг л хүсэх хэрэгтэй” хэмээн бичсэн ч шэйрлэсэн хүмүүс Монголд барьж буй […]

“Үндсэн хуулинд ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн нэр дэвшинэ гэж. Тэгвэл хадгаламж банкны 14н тэрбумын хэргээр эрүүгийн хуулиар Монгол Улсын шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял авч бүгд найрамдахаа уншуулж байсан Хүрэлсүх нэр дэвших эрхгүй юм байна…” гэсэн пост олон нийтийн сүлжээнд тархаад байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. “Үндсэн хуулинд ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн нэр […]

Энэ сарын 14-ний өдөр “Ювентус” клубын тоглогч, дэлхийн алдарт хөл бөмбөгч Криштиану Роналду коронавирусын тархалттай тэмцэх зорилгоор Португал дахь өөрийн эзэмшлийн зочид буудлыг эмнэлгийн зориулалтаар ашиглуулах боллоо гэх мэдээлэл Испанийн Marca сонин мэдээлсэн ч энэ нь ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ байх магадлалтай боллоо. Учир нь тухайн нэр дурдагдсан зочид буудлын зүгээс уг мэдээллийг үгүйсгэсэн байна. Хамгийн анх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх