Улаанбадрах сумын эмнэлэгт хүүхэд яагаад төрдөггүй вэ?

Хадбаатар Бат-Ялалт гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.18-ны өдөр “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын эмнэлэгт хүүхэд төрдөггүй гэх юм. Ямар учиртай болохыг мэдэх хүн байна уу?” гэсэн пост оруулжээ.

68 хүн лайк дарсан уг постын доорх сэтгэгдлүүдийн дийлэнх нь тус сумынхныг уранаас болж хордсон гэсэн сэтгэгдлүүдийг бичжээ.

Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу FactCheck.mn нягталлаа.

Factcheck:

Дорноговь аймагт төрөлт нэмэгдсэн гэсэн статистик байна. 2020 онд 1,455 эх амаржсан нь өмнөх оноос 104-өөр өссөн үзүүлэлт юм.

Тус аймагт 2021 оны эхний 11 сарын байдлаар 1,335 ээж амаржсаныг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг хэлэв.

Улаанбадрах сумын хувьд мөн сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 2020 онд 28 эх аймгийн төвд ирж амаржсан бол 2021 оны эхний 11 сарын байдлаар 33 эх ирж, эсэн мэнд амаржсан байна. Тус сумын хүн ам 2019 онд 1,479 байсан бол 2020 онд 1,509 болж мөн өсжээ.

Тус аймаг эхийн эндэгдлийг бууруулах стратегийн хүрээнд 2005 оноос эхлэд жирэмсэн ээжүүдээ аймгийн төвийн эмнэлэгтээ, нарийн мэргэжлийн эмчийн хяналт дор амаржуулах ажлыг эхлүүлж, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгааг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эх барих тусламж үйлчилгээ, цус цусан бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн Д.Наранцэцэг ярилаа.

Иймээс дээрх пост нь иргэдийг төөрөгдүүлсэн агуулгатай байна.

Төстэй мэдээлэл

“Иргэн хувиараа бизнес эрхэлдэг та 2024.01.01 нээс АЛДАГДАЛТАЙ ажилласан ч та татвар төлнө, монголын бүх иргэд дансаар орсон мөнгөнөөсөө 1 хувийн татвар төлнө, чөлөөт цагаараа фитнест явж, хамт олноороо дуулах хоол идэх эргүй боллоо нийслэл хотын татвар 2 хувь болж нэмэгдлээ, одоо төлдөг төлбөрөө 2 дахин нэмж төлнө гэсэн үг үү……😪😪🫨🫨😦” гэсэн агуулгатай пост цахим […]

Фэйсбүүкт Anna Sue гэх хаягнаас “С.Одонтуяа: Хоёр эхнэртэй болох асуудалаар дахин санал оруулах хэрэгтэй. Учир нь??” гэх гарчигтай мэдээг шэйрлэжээ. Уг мэдээлэлд 96 хүн хариу үйлдэл үзүүлж, 11 хүн хуваалцаж, 45 хүн сэтгэгдэл бичжээ. Уг мэдээнд “Гэр бүлийн тухай хуулийн 4.2.2.Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна […]

Товч агуулга COVID-19-ийн вакцин нь хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо байхгүй. Их Британийн Үндэсний статистикийн газраас мэдээлснээр вакцины сөрөг нөлөөний улмаас 20-оос доош насны нэг хүн нас баржээ. Блогт өгөгдлийг контекстээс хасаж, COVID-19-ийн олон удаа вакцин хийлгэсэн өгөгдлийн багц мэдээлэл дэх хүүхдүүдийн ихэнх нь эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан нас барах эрсдэл өндөртэй байгааг орхигдуулсан. […]

Товч агуулга Зургаан сартайгаас доош насны хүүхдийг ээж нь вакцин хийлгэсний дараах эхний 48 цагт хөхүүлэхдээ болгоомжтой байхыг судлаачид сануулаад судалгааны үр дүнд вакцинжуулалт нь аюулгүй байсан гэдгийг хэлжээ. Аль нэг вакцин нь хөхөөр хооллож буй нярай хүүхдэд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй. Вакцин нь эхчүүдийн хөхний сүүнд коронавирус буюу SARS-CoV-2-ыг таньдаг эсрэгбие, тэр […]

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдыг Эрдэнэт болон Оюутолгойтой холбоотойгоор Монгол Улсад 400 сая ам.долларын хохирол учруулсан гэж АНУ-ын шүүх хэрэг нээсэн тухай мэдээлэл 2020 оны арванхоёрдугаар сарын эхээр гаднын зарим сайтаар гарч эхэлсэн бөгөөд үүний дараа С.Батболд өөрөө мөн тайлбар ярилцлага өгсөн билээ. Энэ хэрэгтэй холбоотой олон нийтийн сүлжээгээр явж буй зарим […]

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулсан. Гэвч цэрэгт татагдаад сар ч болоогүй 20 настай хүү амиа алдсан нь Монголын Зэвсэгт Хүчин иргэнийхээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх