“Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг” – ХУДАЛ

Сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудсаараа олон улсын тоймч Ш.Гантулгын ярилцлагын хэсгээс “Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг” гээд байр суурийг нь хуваалцжээ.

Уг постыг 2800 хүн хуваалцаж, 1000 хүн коммент бичиж, 2900 хүн хуваалцаад байна. (2021 оны 2-р сарын 17-ны 22:31 цагийн байдлаар)

Тэрхүү постод дурдсан, олон улсын тоймч Ш.Гантулгын яриаг нягталлаа.

-Ямар ч шинжлэх ухааны судалгаа хийгдээгүй туршилтын вакциныг хүн төрөлхтөнд толгой дараалан хийх гэж байна.

Factcheck:

Цар тахлын үед мэргэжлийн байгууллагаас албан ёсны мэдээлэл авах нь чухал. Тиймээс бид Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн вакцины талаарх мэдээллээс энд нягтлан хүргэж байгаа юм.

Коронавирусийн эсрэг 60 гаруй вакцин клиникийн туршилтад явагдаж байгаа бол 170 вакцин туршилтын өмнөх шатанд байна. ДЭМБ одоогоор АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer, Германы BioNTech компани хамтран бүтээсэн Pfizer/BioNTech болон Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуультай хамтран бүтээсэн AstraZeneca вакцинд албан ёсоор зөвшөөрөл олгоод байна.

Эдгээр вакцин нь 90-ээс дээш хувийн үр дүнтэй байгаа талаар мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 78 улсад 176 сая тун вакцин хийсэн буюу өдөрт 6 сая хүнийг вакцинжуулж байна. Израйль улс иргэдийнхээ  75%-ийг вакцинжуулснаар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол 53% буурч, эмнэлэгт хэвтэх хүний тоо 39% буураад байна.

-Вакцин хийлгэсэн хүн хийлгээгүй хүнээс 4 дахин илүү өвчинд автдаг гэдгийг эрдэмтэд тогтоочихсон байгаа.

Factcheck:

COVID-19-ийн эсрэг вакциныг ДЭМБ анх 2020 оны арванхоёрдугаар сард баталгаажуулж, зөвшөөрсөн. Тиймээс ийм тооцоолол гаргах хэмжээний судалгаа хийх боломж, цаг хугацаа шинжлэх ухааны хувьд байх боломжгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Гаднын эх сурвалжуудад ч ийм судалгааны талаар мэдээлэл гараагүй байгаа юм. Тиймээс баталгаатай мэдээлэл гэж үзэх боломжгүй юм.

-Нэмээд хэлэхэд Билл Гейтс нэг үйл ажиллагааг санхүүжүүлсэн. Энэ бол 2009 онд Гренланд арал дээр баахан нас барсан хүмүүсийн шарилыг онгичиж тэр хүмүүсийн шарилнаас дээж авсан байгаа юм. Дээж авах шалтаан нь юу юм гэвэл одоо дэлхийн түүхэнд хамгийн олон хүнд халдварлаж, хамгийн олон хүнийг өвчлүүлээд , хамгийн олон хүний аминд хүрсэн нэг халдварт өвчин байдаг. Энэ бол дэлхийн 1-р дайны дараахан болсон Спанка гэдэг нэртэй томуу маягийн өвчин байгаа. Яг энэ короновирусстай төстэй. Тэр өвчнөөр бол 50 сая гаруй хүн өвчилж, бараг 10 сая гаруй хүн ч бол нас барсан байдаг. Бараг дэлхийн дайнаас бол илүү олон хүн нас барсан шүү дээ. Тэгтэл тэр хүмүүсийг оршуулсан Гренданд арлыг яагаад сонгосон бэ гэвэл Гренданд арал бол мөнхийн цэвдэг байдаг. Тэнд оршуулсан бараг 300 гаруй хүнийг булшийг эргэж ухаад Спанкагийн  вирусс хадгалагдаж үлдсэн нэг эмэгтэйн шарилыг  Берлин хотын Шаррити эмнэлэг рүү аваад явсан гэдэг. Тэр чинь бас Билл Гейтсийн санхүүжүүлсэн төсөл байхгүй юу. Тэгэхээр энэ бүхэн бол зориудаар зохион байгуулсан зүйл гэдэг нь тодорхой.

Factcheck:

Дэлхий дээр одоогоор Спанка гэдэг томуу маягийн өвчин бүртгэгдээгүй байна. Харин Дэлхийн I дайны дараа гэснээс нь үзвэл тухайн үед Испани ханиад буюу 1918 оны томуу дэгдэж байжээ. Уг томуугаар 500 сая хүн өвчилж, 50 сая хүн нас барсан гэсэн мэдээлэл Халдварт өвчин хянах, сэргийлэх төвийн санд байна.

– Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг.

Монголын засгийн газарт өөрийн бодол хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд явах юм бол жишээлбэл Хятад улсын вакцин хамгийн хямд үнэтэй, Хятадын вакцинаар Монголчуудыг толгой дараалан тарих ёстой болж байна шүү дээ. Тэгэхээр бол Монгол хүн болгоны ДНК маш аюултай өвчний ДНК-ийн дараалал үлдэнэ гэдэг нь тодорхой. Тэгэхээр бид энэ тал дээр  маш болгоомжтой анхааралтай байх хэрэгтэй гэдэжг нь харагдана.

Factcheck:

COVID-19-ийн вакцин нь тухайн хүний ДНХ-ийг өөрчлөхгүй гэдгийг эрдэмтэд тайлбарласан байна. Энэ тухай эргэлзээ төрүүлсэн мэдээллийг 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд AFP нягталжээ.

Уламжлалт вакцин нь суларсан вирусийг бага хэмжээгээр тарьж, антиген гэж нэрлэгддэг зарим уургийг таньдаг болгохын тулд бие махбодийг сургадаг бөгөөд ингэснээр жинхэнэ вирустэй таарвал довтлоход бэлэн болгох зарчимтай гэж энгийнээр тайлбарлаж болно. Pfizer, BioNTech компаниудын бүтээсэн вакцин нь вирусийн удмын (генийн) материал болох мэдээллийн Рибонуклейн хүчил(мРНХ)-ийг агуулсан био бүтээгдэхүүн бөгөөд мРНХ нь биед ормогцоо биеийн эсүүдэд нэвтрэн вирусийн сэртэнгийн уураг хэмээх чухал уургийг кодлон үүсгэж, улмаар дархлаа тогтолцоонд таниулах замаар дархлаа тогтоодог зарчимтай байна.

Харин хүний ДНХ-д ямар нэгэн өөрчлөлт үзүүлдэггүйг Чилийн их сургуулийн, халдварт өвчнөөр мэргэшсэн профессор Жаннетт Дабанч Пенья тайлбарлахдаа “Энэ нь зарим уургийг илэрхийлэх зориулалттай тул бидний бие махбод тэдрээгийг тодорхойлж, шаардлагатай хамгаалалтыг бий болгодог. Вирус ийм л байдаг. Харин бидний генийн мэдээллийг удирдах боломжгүй” гэжээ.Түүнээс гадна генетикийн кодыг коронавирусийн уураг руу шилжүүлэх үйл явц нь ДНХ байрладаг эсийн цөмд биш харин цитоплазмд явагддаг болохыг Аргентины Кюйогийн туршилтын анагаах ухаан, биологийн хүрээлэнгийн судлаач Мария Виктория Санчес нэмж хэлсэн байсныг бид өмнө нягталсан мэдээлэлдээ мөн хүргэж байсан билээ.

Коронавирусийн халдварын энэ үед аливаа мэдээллийг нягталж байх нь чухал байгааг бид сануулсаар байгаа. Ялангуяа, мэргэжлийн байгууллагаас мэдээллийг авахыг зөвлөж байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга: С.Зориг агсны гэргий Б.Булгантай хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг 2024.04.20-ны өдөр өөр өөр цагуудад өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан юм. Үүнд зураг дээрх нэр нь бичигдсэн телевизүүд багтав. Энэхүү нэвтрүүлгийг хаанаас хийсэн талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, […]

Энэ сарын 14-ний өдөр “Ювентус” клубын тоглогч, дэлхийн алдарт хөл бөмбөгч Криштиану Роналду коронавирусын тархалттай тэмцэх зорилгоор Португал дахь өөрийн эзэмшлийн зочид буудлыг эмнэлгийн зориулалтаар ашиглуулах боллоо гэх мэдээлэл Испанийн Marca сонин мэдээлсэн ч энэ нь ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ байх магадлалтай боллоо. Учир нь тухайн нэр дурдагдсан зочид буудлын зүгээс уг мэдээллийг үгүйсгэсэн байна. Хамгийн анх […]

”Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Хатан хайрхан. Эр хүн гарч болдгүй гэжийлээ шүү. Хиймэл дагуулаас авсан зураг болно. Яг хажуу дэргэдээс нь харвал энгийн л нэг том хайрхан. Эрт дээр үеэс Хатан хайрхан гэж нэрлэж ирсэн нь ч учиртай байх. Ер нь бол Ноён уулын салбарлаж гарсан” гэсэн тайлбартай уг зураг сүүлийн өдрүүдэд цахим орчинд […]

Д. Даваасүрэн гэх фэйсбүүк хэрэглэгч “Хятад вакцин хийлгэсэн хүн бүр толгой дараалан өвдөж, Аймагуудад PCR хийхгүйгээр ТШ оношоор олон мянган хүнийг эмчилгээнд оруулаад улсын мэдээнд тусгахгүй дарагдуулж, Хөдөө маш хүнд байна. Мал амьтанд ковид..,” гэх постыг 2021.09.29-нд нийтэлжээ. Уг агуулгыг нягталлаа. Factcheck: Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаар Үндэсний статистикийн хороо ХӨСҮТ-ийн тоон […]

Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг 2025.10.10-ны Баасан гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн. Энэ үеэр өмнөх Засгийн газрын тэргүүн, экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “МАН 2024 оны сонгуульд дэлхийд ганцаараа олонхын санал авсан. Өөр ийм эрх баригч хүчин байгаагүй” хэмээн хэлсэн. Энэхүү мэдээллийг нягтлуулах хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 2024 он бол хамгийн […]

Xemnel.com фэйсбүүк хуудаст “ХҮҮХЭД 7 НАСТАЙГААС СУРГУУЛЬД ОРУУЛАХ

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх