Factcheck: Ерөнхий сайд асан С. Батболдтой холбоотой шүүхийн эргэн тойронд

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдыг Эрдэнэт болон Оюутолгойтой холбоотойгоор Монгол Улсад 400 сая ам.долларын хохирол учруулсан гэж АНУ-ын шүүх хэрэг нээсэн тухай мэдээлэл 2020 оны арванхоёрдугаар сарын эхээр гаднын зарим сайтаар гарч эхэлсэн бөгөөд үүний дараа С.Батболд өөрөө мөн тайлбар ярилцлага өгсөн билээ.

Энэ хэрэгтэй холбоотой олон нийтийн сүлжээгээр явж буй зарим мэдээллийг баримтыг нягталж шалгадаг талбар factcheck.mn болон ikon.mn хамтран нягталлаа.

Өнгөрсөн Баасан (2021.01.22) гарагт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэхээр хуралдсан УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Батболд энэ тухай байр сууриа илэрхийлэхдээ “Оюутолгойтой холбосон гүтгэлгийг гаднын хувийн байгууллагаар хийлгээд, гадаад дотоодын шүүхэд өгөөд, өөрсдийг нь, намайг танилцах эрхийг нь өгөлгүйгээр хоёр сар гаруй “маш нууц” гэж хаачихаад гадаад дотоодын блоггер, интернэтээр бүрэн эхээр нь цацаж, бохир технологи явуулж байгаа нь хаанаас явуулж байгаа нь ойлгомжтой болж байна. Тусгаар улс өөрийн хууль хяналтын байгууллагууд байхад хөндлөнгийн нөлөөллөөр ингэж танилцах эрхийг хааж, маш нууц гэж оруулаад дарамтална гэдэг байж болошгүй зүйл” хэмээн хэлсэн юм.

Мөн тэрбээр 2020.12.11-ний өдөр iToim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Засгийн газар намайг гадна дотнын шүүхэд өглөө гэдэг нь илт худал, гүжир гүтгэлэг юм. Үнэнийг хэлэхэд, би ч энэ маргааны нарийн материалтай танилцаагүй, танилцах боломжгүй байхад гадны нэг үл таних блогчин олоод мэдсэн байгаа нь туйлын их эргэлзээ төрүүлж байгаа” гэгчлэн ярьжээ.

Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2021.01.24-нд “УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэг байхгүй” хэмээн мэдэгдсэнийг garchig.mn гэх сайт нийтэлсэн байна.

Factcheck:

New York мужийн шүүхийн албан ёсны вэбсайтад гарсан уг хэрэгтэй холбоотой мэдээллээс үзвэл Прокурорын тухай хуулийн 20.2-д Прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, иргэн, байгууллага, албан тушаалтнаас холбогдох баримт, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулан авах эрхтэй хэмээн заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2020.07.06-нд УЕПГ-т хүсэлт гаргаж, прокуророос С.Батболд нарыг хариуцагчаар татан, БЗД-ийн Иргэний хэргийн шүүхэд 2020.10.14-нд нэхэмжлэл гаргажээ.

Тус шүүхээс 2020.10.28-нд хэрэг үүсгэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах (хохирол төлүүлэхэд хэрэгтэй хөрөнгийг хамгаалах) зорилгоор нэхэмжлэгч талын өмгөөлөгч нь 2020.11.23-нд АНУ-ын холбогдох шүүхэд хандаж хариуцагч нарын “хөрөнгийг царцаах”, холбогдох мэдээллийг гаргуулах, АНУ дахь хөрөнгийг хууль бусаар олж авсан гэдгийг тогтоолгох хүсэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, С.Батболд нарын өмчийг хөдөлгөлгүй царцааж, хөрөнгүүдийг болон хууль бусаар олж авсан эсэхийг тогтоох хүсэлт гаргасан бөгөөд энэхүү хүсэлт нь Монголын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхэд шаардлагатай дагалдах процесс юм байна.

Нэхэмжлэгч ба хариуцагчид 2020.11.30, 2020.12.22-нд эвлэрч, эвлэрлийг шүүхээс баталгаажуулжээ. Эвлэрлийн товч агуулга нь хариуцагчид нь холбогдох хөрөнгийн талаарх бүх мэдээллийг өөрсдөө нэхэмжлэгчид гаргаж өгөх, Монголын шүүхэд хэргийг шийдэж дуустал дурдсан хөрөнгийг “үрэгдүүлэх”-гүй байхаар тохирсон байна. Мөн шүүхэд гаргасан шаардлагаа буцааж татахаар эвлэрэлдээ тохирчээ.

Өөрөөр хэлбэл, Монголын шүүх хэргийг үргэлжлүүлэн шалгаж, шийдвэрээ гаргах нь гэж ойлгоно.

Тэгэхээр шүүхийн энэхүү үйл явцын талаар С.Батболдоос хоёр сар нуусан гэдэг нь худал мэдээлэл болж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

72.1-т Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна

72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.

72.4-т Энэ хуулийн 72.3-т заасан үр дагаварыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэнэ гэгчлэн тус тус заажээ.

Тэгэхээр уг хэргийг нээсэн 2020.10.28-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 3-н гэхэд УИХ-ын гишүүн С.Батболд ийнхүү шүүхэд хэрэг үүсгэсэн талаар мэдсэн байх хуультай байна.

“Маш нууц” гэсэн тухайд нэхэмжлэлийн агуулга нууц байж болох ч хариуцагч буюу С.Батболдод зайлшгүй танилцуулсан байх эрх зүйн зохицуулалттай. Харин агуулгыг нууцлах шаардлагатай гэж ойлгох нь.

Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын мэдэгдлийн тухайд УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйл байхгүй гэсэн ч Иргэний хэрэг үүсгээгүй гэж хэлээгүй байна. 

Нягталсан: Ц.Тамир, Р.Оюунцэцэг

Төстэй мэдээлэл

COVID-19-ийн вакцин өөрөө хор үйлдвэрлэж байгаа талаар Канадын Онтарио дахь Гуэлфийн их сургуулийн вирусийн эсрэг дархлаа судлаач Байрам В. Брайдл радио нэвтрүүлгээр анх ярьж, S уураг өөрөө хортой хэмээн олон нийтэд мэдээлжээ. Тэрбээр “Сонсогч та бүхэн энэ дүгнэлтийг мэдэж авч байгаа хамгийн анхны хүмүүс. Коронавирусийн эсрэг бие үүсгэгчийг өдөөх S уураг нь хортой болохыг бид […]

Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр xemnel.com гэх сайтын фэйсбүүк хуудаст “Трамп Монголчуудад эх оронч үзлээ хадгалах, эх орноосоо урвагчдыг жигших, шийтгэх, үндэсний үйлдвэрлэлээ хамгаал гэв” гэсэн агуулга бүхий мэдээлэл орсон. Уг мэдээлэлд 3400 гаруй хүн лайк дарж, 300 орчим хүн шэйрлэсэн байна. Тэгвэл уг мэдээлэл үнэн эсэхийг нягталлаа. Тус мэдээнд “Трамп монголчуудад том […]

Товч агуулга Ariunbold Ayur гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.08.15-нд Орос, Украйны дайны талаар дараах пост оруулсныг 89 хүн шэйрлэж, 112 хүн лайк даржээ. Уг постод “Украинд 2014 онд АНУ-ын дэмжлэг санхүүжилттэй төрийн эргэлт гарч, түүнээс хойш 8 жилийн турш либерал хувийн ХМХ-үүд нь хөршөө муулах буюу Оросыг бүх талаар харлуулах, Орос хүнийг хүн биш гэж итгүүлэх […]

УИХ-ын гишүүн асан Содномзундуйн Эрдэнэд эмгэнэл илэрхийлсэн постер 2022 оны 2-р сарын 7-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдав. Түүнийг элэгний хорт хавдар болон Ковид-19 вирусийн хавсарсан хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн уг эмгэнэлд дурджээ. Энэхүү эмгэнэлийг фэйсбүүк болон твиттер хуудаснаа түгээсэн байна. Ингэхдээ “С.Эрдэнэ маань хандив тусламжаа хүлээж амжилгүй бурханы оронд дэвшжээ. Ум сайн амгалан болтугай” […]

“Малайзад цоо шинэ вирус илэрчээ. Хажууд нь коронавирус зүгээр л хамрын ханиад” хэмээх постыг @SBilegsaikhan хэмээх хаягнаас жиргэжээ. Түүний жиргээг харвал Нипа гэх вирусийн талаар бичсэн байна. Энэхүү мэдээллийг бид уншигчдын хүсэлтээр нягталлаа. Нипа гэх вирус нь Малайзын Кампунг Сунгай Нипа гэх гтосгонд 1998 онд анх бүртгэгджээ. Ингэхдээ жимсний сарьсан багваахайнаас хүнд халдварласан бөгөөд тухайн үед […]

Дэлхийн улс орнууд вакцинаа зогсоож эхэлсэн гэсэн пост сүүлийн үед цахим орчинд гараад байна. Тухайлбал, Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.25-нд “ХУУРАМЧ ТАХАЛ ГЕНОЦИТ НЬ ИЛЧЛЭГДЭЖ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ВАКЦИНАА ЗОГСООЖ БХАД МОНГОЛЧУУД МУТАЦЫН ҮЛГЭРТ НЬ ИТГЭЖ ХОРОО ШАХУУЛЖ БДАГ АРАГГҮЙ МУНХАГ АЙМХАЙ ХУВИА ХИЧЭЭГЧ АРД ТҮМЭН ЮМАА” гэсэн пост оруулсныг 110 хүн шэйрэлжээ. Энэ […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх