Цагаан цуугаар амаа зайлах аюултай!

Фэйсбүүкт түгсэн хуурамч мэдээлэл

“Корона вирус уушгинд хүрэхээс өмнө хоолойд дөрөв хоног үлддэг бөгөөд энэ үед хүн ханиалгаж, хоолой өвддөг. Хэрэв тэр их хэмжээний ус ууж, бүлээн ус, давс эсвэл цагаан цуугаар угааж байвал вирусыг устгана. Энэ мэдээллийг хэн нэгэнд хадгалах боломжтой тул энэ мэдээллийг тараагаарай”

НЯЦААЛТ

Ковид-19 вирус нь хоолойд 4 хоног байдаг гэдэг нь батлагдаагүй. Харин амны хөндий хоолойг зайлснаар амьсгалын замын олон өвчнөөс сэргийлэх боломжтой хэдий ч Ковид-19-өөс хамгаалж байна гэсэн баттай судалгаа байхгүйг АУ-ы доктор О.Зэсэмдорж хэлсэн.
Давс болон хүнсний содатай уусмалаар ам болон хоолойг зайлснаар түүнд байгаа бичил биетэнг устгах, салстыг цэвэрхэн байлгах үйлчилгээтэй. Харин цагаан цуу нь хүчиллэг уусмал тул цагаан цууны уусмалыг буруу найруулж хэргэлэх юм бол салстыг түлж гэмтээх аюултай. Гэмтсэн салстаар өвчин үүсгэгч биед амархан нэвтрэх аюултай. Тиймээс дээрх мэдээлэлд итгэн цагаан цуугаар хоолойгоо зайлахгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөв.
Төстэй мэдээлэл

Коронавирусийн цар тахал Монгол Улсад голомтлон халдварласнаас хойш тус өвчинтэй холбоотой хуурамч зөвлөгөө олон нийтийн сүлжээнд ихээр тарж, иргэнд түүнийг нь хуваалцсаар байна. Иймд эрүүл мэндийн зөвлөгөөг үнэн худал болохыг заавал нягталж байж туршихыг сануулаад уншигчаас ирсэн хүсэлтийн дагуу дараах мэдээллийг UNICEF-тэй хамтран нягталснаа хүргэе. Олон нийтийн сүлжээд “Италийн эмч Джем Джамиль Ахмед маш чухал […]

“Монгол Улсыг CNN-ээр Хятад вакцины туршилтад ороод улсаараа сүйрч байгаа гэдгийг зарлачихлаа даа, хөөрхий дөө мунхаг ард түмэн” гэх постыг Bilgee Mongolia нэртэй Фэйсбүүк хэрэглэг нийтэлжээ. Түүний постыг 913 хүн шэйрлэж, 160 хүн лайк дарсан байна. Уг постыг нягталлаа. Factcheck: CNN агентлагийн Хонг Конг дахь сурвалжлагч Дэвид Кулвер дээрх мэдээллийг бэлтгэжээ. Мэдээний хураангуй орчуулгыг хүргэе. […]

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Вероселл буюу идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин

Австрали улсад тамхины сав баглаан дээр цусны бүлэгнэлтийн талаар шинэ анхааруулга нэмэгдсэн нь КОВИД-19-ийн эсрэг вакцинтай холбоотой гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. Энэ тухай нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Ийм агуулгатай пост олон нийтийн сүлжээгээр маш их явсан тул AFP агентлагийн баримтыг нягтлагчид мэдээллийг шалгаж, олон нийтэд хүргэжээ. Тухайлбал, доорх ширгээг 2000 […]

Анагаах ухааны доктор Д.Наранжаргал “Өдрийн сонин”-ы 2021.04.16-ны өдрийн дугаарт вакцинжуулалтын талаар ярилцлага өгчээ. Түүний өгсөн ярилцлагаас вакцинтай холбоотой зарим мэдээллийг нягталлаа.  Одоогоор ирсэн вакцин нь дуусчих шиг боллоо, төлөвлөгөөт хугацаандаа ирнэ гэж байсан ирсэнгүй. Уг нь гайгүй сайн зохион байгуулалттай явж байсан чинь вакцин нь олдохоо байчихлаа. Вакцин нь хүрээд л ирвэл учрыг нь олоод […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх