С.Бат-Эрдэнэ: Монгол бол “Archaeological paradise”

Монголын хаана ч очсон хэдэн зуу, хэдэн мянган жилийн өмнөх нүүдэлчдийн үлдээсэн ул мөртэй тааралдана. Хадны зураг, булш, хиргисүүр, хүн чулуу, эртний хот суурины туурь гээд бидний түүх зөвхөн музейн үзмэрт бус, нутаг орны өнцөг булан бүрд хадгалагдан үлджээ. Гэвч бид байгалийн үзэсгэлэнт газрыг зорин аялахдаа замаас хэдхэн километрийн зайд орших үнэт дурсгалуудынхаа хажуугаар мэдэлгүй өнгөрөх нь олон. Тэр ч байтугай тэдгээр дурсгалын дэргэдүүр өнгөрч, заримдаа бүр дээр нь нэрээ сийлээд буцдаг.

Өнөөдөр бид ШУТИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн Түүх соёл, аялал жуулчлалын тэнхимийн ахлах багш, доктор С.Бат-Эрдэнэтэй соёлын аялал жуулчлалыг байгалийн аялалтай хослуулан хөгжүүлэхийн ач холбогдол, түүх соёлын өвөө хойч үедээ хайрлан хамгаалах боловсролыг гэр бүлийн хүрээнд хэрхэн төлөвшүүлэх талаар ярилцсанаа хүргэж байна. 

– Та хэр их аялдаг вэ? 

Би археологич учраас Монгол орныхоо өнцөг булан бүрээр явсан. Гэхдээ арван нэгэн жилийн өмнөөс гэр бүлээрээ аялъя гээд Монголыг тойрч аялж эхэлсэн. Манай гэр бүл аялахдаа дандаа бүртгэл хийгээд явдаг юм. Яг аль аль сумын ямар дурсгалт газрууд үзэв гээд. Мэдээж аялал эхлэхдээ болбол төлөвлөгөө гаргана. Төлөвлөгөөгөө зун зургаан сард аялах байсан болбол нэг хоёр сарын үед гаргадаг. Тэгэхдээ энэ зун хэдүүлээ яг ийм газруудаар явъя гээд… Тэгээд зураг хөргөө дараад аялж ирчхээд календарь дээрээ энийг үзлээ гээд тэмдэглээд явдаг. Одоогоор бид Монгол орны 278 сумын 342 дурсгалт газар үзсэн байна. Энэ дотроос болбол яг археологийн гэдэг юм уу түүх соёлтой холбоотой 74, 5 дурсгалт газруудыг үзсэн байгаа юм. 

– Гэр бүлээрээ дурсгалт газруудаар аялсан тухайгаа ярилаа шүү дээ. Монголд энэ төрлийн аялал жуулчлал хэр хөгжиж байна вэ? Цаашид үүнийг хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ?

– Манай түүх соёл аялал жуулчлалын тэнхимд энэ чиглэлээр судалгаа хийхэд байгаль болон түүх соёлын дурсгалт газрыг хослуулсан аялал жуулчлал Монголд сайн хөгжөөгүй, бага байна. Монголд дотоодын аялал өнөөдөр аягүй их хөгжчихсөн, хүмүүс их явж байгаа ч гэсэн Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур гээд байгалийн дурсгалаа л үзээд байдаг. Гэтэл тийшээ явж байх замд ямар үүх түүх соёлын дурсгалууд байгаа юм бэ гэдгийг ихэнх нь мэддэггүй. Эсвэл зарим нь тэрийг сонирхдоггүй, судалдаггүй. Уг нь бид хотоос гараад явахад л хар замаас бараг 500 метр, хоёр, тав, арван километрийн зайтай маш олон эртний түүхтэй дурсгалууд зөндөө байдаг. Түүнийг заавал очоод үзчихээд явдаг нь манай гэр бүлийн аяллын бас нэг онцлог гэх юм уу. Ингээд хослуулаад аль алиныг нь үздэг. Тэгэхгүй дандаа түүх соёлын дурсгал үзээд байвал уйтгартай, дандаа байгаль үзээл байвал утгагүй. Тэгэхээр хосолсон аялал жуулчлалын хэлбэрийг л бид нар хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.  

– Таны хэлсэнчлэн хосолсон аялал жуулчлалыг хөгжүүлэх нь яагаад чухал вэ? 

Бидэнтэй хамт аялъя гэсэн хүмүүс олон байдаг ч голдуу археологичдын гэр бүлээрээ аялдаг. Яагаад гэхээр өөр хүмүүст хар замаас 40-50 км шороон замаар яваад хадны зураг харуулахаар “Ийм удаан явж ирчихээд ганц зураг харууллаа” гэж уурладаг. Харин мэргэжил нэгт найзууд маань очоод ямар гоё зураг вэ гээд тэдэн мянган жилийн өмнө цоолборлон сийлэх аргаар ингэж зурсан байна. Харин энийг хөвөөлөн сийлэх аргаар зурсан байна. Энд дүрсэлсэн үйл явдал нь ийм утга бэлгэдлийг илэрхийлж байгаа юм. Энэ нь овгийн тамга байна гээд л бүгдийг нь тайлбарлахаар аягүй гоё болчихдог байхгүй юу. Ингэж тайлбарлахаар хүүхдүүд ч соёлын дурсгалуудыг олон мянган жилийн өмнөх бидэнд үлдээсэн мессеж, түүх дурсгал юм байна гэдгийг ойлгодог. Багаас нь ингэж ойлгуулснаар хүүхдүүд маань өөр газар очихоороо өөрсдөө түүнийг анзаарч, таамаг дэвшүүлж тухайн өвийг хайрлаж хамгаалахын чухлыг суралцдаг. Төрийн бодлогоор шууд ойлгуулж чадахгүй байгаагаас хойш гэр бүлийн хүрээнд үр хүүхдүүддээ түүх соёлынхоо үнэ цэнийг ойлгуулж хайрлаж хамгаалах ухамсрыг суулгах нь хамгийн том хөрөнгө оруулалт гэж боддог доо. 

– Бид яалт ч үгүй баялаг үүх түүх, өвтэй хүмүүс шүү! Үүн дээр олон улсын эрдэмтэд ямар байр суурьтай байдаг вэ? 

Монгол орны аль ч бүс нутагт очсон ямар нэгэн түүх соёлын дурсгал тааралддаг. Дээр нь төв Азийн өндөрлөгт байрлаж газар хөдлөлт, далайн шуургагүй тайван цаг уурын нөхцөлтэй учраас өмнөх үеийн түүх соёлын мөр хаа сайгүй хадгалагдан үлдсэн. Иймээс олон улсын эрдэмтэн судлаачид Монголыг маш их сонирхож ирдэг. Тэр байтугай гадаадын улс орнуудад Монгол судлалын төвүүд, их дээд сургуулиудад нь Монголыг бүр тусгайлан судалдаг судалгааны институтүүд байдаг. Тэд Монголыг “Археологикал парадайз”  буюу археологийн диваажин гэж нэрлэдэг. Солонгосчууд манайд ирээд ганцхан хадан дээр ямар олон ямар олон зураг байгаа юм бэ. Үнэхээр баялаг юм аа гэж гайхдаг. Жишээ нь Их тэнгэрийн амны хадны зураг, Сонгинохайрхан уул, Сэлбэ голын хөндийн дурсгалууд гээд хотынхоо хажууд хүртэл түүх соёлын дурсгалуудыг үзэх бүрэн боломжтой байдаг нь биднийг ямар баялаг өвтэй ард түмэн бэ гэдгийг илтгэдэг.

– Тэгэхээр заавал хол газар аялахгүйгээр ч түүх соёлын дурсгалт газартай танилцаж болох юм байна шүү дээ. Таны хувьд Монгол орноор аялахын онцлог нь юу вэ? 

Монголд аялахад цаг уурын нөхцөл маш гоё. Бид нэг өдөрт дөрвөн улирлыг харж чаддаг. Өөр хаана ч энийг харах боломжгүй. Манайхан чинь Хөвсгөл далай дээр очоод ямар сайхан юм гээд л, сайхан гоё л доо тэрийг бишрээд мэдрэх гоё. Гэхдээ бас зүгээр явж байгаад харсан уул ус ч гэсэн гоё шүү дээ. Яг бороо ороод л, манан татаад л үзэсгэлэнтэй байгаль бүр өөрөө гайхалтай. Бид нар тэр гайхалтай цаг агаарын нөхцөл дунд түүх соёлын дурсгалуудаа хараад огшдог байхгүй юу. Үнэхээр гоё бахархмаар шүү! 

– Аяллаа үр бүтээлтэй аюулгүй байлгахын тулд төлөвлөх нь чухал шүү дээ. Таны хувьд аяллын төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ? 

– Аяллаа хэзээ, хаашаа вэ гэдгээсээ хамаарч цаг хугацаагаа сайн төлөвлөх хэрэгтэй. Тэгвэл илүү сайхан аялж гоё зүйлс харна. Жишээлбэл, зургаан сард говь руу явбал салхи шуурга ихтэй. Үүний оронд есөн сард явбал өнгө будаг нь алаглаад л үнэхээр сайхан байдаг. 

Аяллын төлөвлөгөө гэдэг хүрэх нэг цэгээ сонгох төдий зүйл биш. Зам дагуу ямар түүх, соёлын дурсгал байгаа, аль замаар хүрэх, тухайн дурсгалыг үзэхэд ямар мэдээлэл хэрэгтэйг урьдчилан судлах хэрэгтэй. Ингэж чадвал аялал зүгээр нэг нуурын эрэгт очиж амраад буцахаас илүү утга учиртай болно. Байгалийн сайхныг мэдрэхийн зэрэгцээ эх орныхоо хэдэн мянган жилийн түүхээс нэг хэсгийг нь таньж мэдээд буцна.

А.Дүүрэнбилэг

Төстэй мэдээлэл

Kiedy szukasz kasyna, które stawia na natychmiastowe emocje

“Уранаас болж манай хүүхдүүд гажиг төрж байна”, “Барууныг дагавал Украин шиг болно”, “Орос байхгүй бол Хятадад уусна” гэсэн посттой та Facebook хуудас дээрээ таарч байсан байх. Тэр бол санамсаргүй зүйл огт биш гэдгийг нийтлэлийн эхэнд хэлмээр байна. Тэдгээр нь зохион байгуулалттай, зорилготой, таны сэтгэлд нөлөөлөхүйц байхаар тооцсон мэдээллийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. 2022–2025 онд […]

Тэтгэвэр авч байгаа ахмадуудын 60% нь тэтгэврийн зээлтэй. Тэдгээр ахмадын 70 хувь нь 800 мянга хүрэхгүй тэтгэвэртэй байна. Энэ зээл чухам юунд зарцуулагддаг вэ гэдгийг тодорхойлж гаргасан судалгаа одоогоор байхгүй. Хамгийн сүүлд 2022 онд Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгаанд ахмадуудын талаас илүү хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд […]

Дэлхийн улс орнууд электрон тамхийг залуучууд, ирээдүй үеийн эрүүл мэндэд заналхийлж буй шинэ эрсдэл хэмээн үзэж, бодлогын хатуу арга хэмжээнүүдийг дараалан авсаар байна. Зарим нь бүрэн хориг, зарим нь эмийн хяналт, өндөр татвар, амт ба маркетингийн хатуу хязгаарлалт руу шилжсээр.  Гэтэл Монгол Улсад вэйп тамхины талаар нэгдсэн хууль, ямар ч тодорхой зохицуулалтгүй байгаа нь дэлхийн […]

Vítejte v Kinbet: Vaše Hřiště pro Quick‑Hit Vstupte

Товч агуулга Ivoice.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг 53 хүн шэйрэлж, 134 хариу үйлдэл, 298 коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх