Тамхины талаар ЭМЯ-ны шинжээчийн өгсөн мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Тамхины хяналтын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Төсвийн байнгын хороо хэлэлцэх үеэр ЭМЯ-ны Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан шинжээч Д.Ганзориг гишүүдийг эргэлзүүлсэн мэдээлэл өгснийг нягталлаа.

Д.Ганзориг: Шинэ төрлийн тамхинууд нь янжуур, утаат тамхинаас эрсдэл багатай гэж байгаа вэ гэхээр никотиныг нь яриагүй юм аа. Эрүүл мэндийн эрсдэл нь тэр нүүрсхүчлийн хий, хавдар үүсгэгч бодисууд, нитрозаминууд мөн одоо тэр давирхай гээд эдгээрийн харьцаа заримд нь огт байхгүй, вэйпэд бол байхгүй. Тэр чинь зүгээр синтетик никотин юм уу, тамхины навчнаас ялгаж авсан никотиныг шингэнтэй холиод оруулж байгаа. Тэгэхдээ тэр шингэний найрлагад ямар нэгэн юм байхыг үгүйсгэхгүй.

Вэйпний төхөөрөмж 150-350 градуст хүртэл халж шингэнийг ууршуулах механизмаар ажиллаж утаа биш аэрозоль ялгардаг. Вэйпийн аэрозоль янжуурын утаанаас химийн найрлагаараа өөр буюу аэрозольд нитрозамин, формальдегид, хүнд металл зэрэг хорт бодисууд илэрдэг. АНУ-ын Хүнс эмийн зөвлөл буюу FDA эдгээр бүтээгдэхүүнийг өвчний эрсдэл бууруулдаг гэж хүлээн зөвшөөрөөгүй байна.

Формальдегид, акролеин, ацетальдегид зэрэг янжуурын утаанд байдаг химийн бодисууд электрон тамхины зарим аэрозольд мөн илэрдэг талаар FDA мэдээлжээ. Вэйпийн шингэнийг халааж аэрозоль болгох үед химийн урвал явагдаж, анхны шингэнд байгаагүй шинэ нэгдлүүд үүсч болно. Тодруулбал, Формальдегид, Ацетальдегид, Акролеин, Глиоксаль зэрэг карбонил нэгдлүүд нь пропилен гликол (PG) болон глицерин (VG)-ийн дулааны задралаас үүсдэг гэж тайлбарласан байна.

Тиймээс “Шинэ төрлийн тамхинууд нь янжуур, утаат тамхинаас эрсдэл багатай” гэсэн нь зарим талаар хэсэгчлэн үнэн боловч эрүүл мэндийн эрсдэл багатай гэх нь ТАШАА дүгнэлт байна.

Д.Ганзориг: Судалгааны эх үүсвэрийг хамгийн томоос нь яривал Солонгос улсын кохорт судалгаа байгаа юм. Энэ нь 2025 онд хэвлэгдсэн судалгаа байгаа. Мөн АНУ-ын хамгийн том судалгаа бол АНУ-ын Хүнс эмийн агентлаг(FDA) халаадаг тамхи буюу Heated Tobacco дээр сая 2026.04 сард том зөвшөөрөл өгсөн. 

Вэйп болон халаадаг тамхи нь тусдаа бүтээгдэхүүн юм. Дээрх хуулийн төсөл дээр яригдсан гол зүйл нь химийн шингэнтэй электрон тамхи буюу вэйпийн тухай асуултын үеэр өгсөн мэдээлэл юм.

Гэсэн хэдий ч халаадаг тамхины тухайд FDA буюу АНУ-ын Хүнс, эмийн зөвлөл 2019 онд IQOS-ыг АНУ-д худалдаалахыг зөвшөөрсөн байснаа 2026 онд сунгажээ. Гэхдээ энэ нь тус бүтээгдэхүүн “аюулгүй” гэсэн үг биш, харин хуульд заасан шалгуурыг хангаж байгаа гэсэн утгатай ажээ.

FDA нь тамхи татдаг хүн IQOS-д бүрэн шилжвэл зарим хорт болон хортой байж болзошгүй бодист өртөх хэмжээ буурдаг гэж мэдээлэхийг зөвшөөрсөн байна. Энэ нь мөн л аюулгүй, хоргүй гэсэн үг биш бөгөөд

FDA өөрөө “Аюулгүй тамхины бүтээгдэхүүн гэж байдаггүй” гэж онцолсон хэвээр байна. 

Тиймээс вэйпний хор хөнөөлийн талаар ярихдаа халаадаг тамхины тухай мэдээллийг хольж ярьсан нь ТӨӨРӨГДҮҮЛЖ байна.

Д.Ганзориг: Япон улс судлаад 3 тамхийг гурвууланг нь задлаад ямар хортой бодисууд байна вэ гээд үзэхэд, халаадаг тамхи маань нүүрсхүчлийн хий байхгүй ерөөсөө 350 градуст халаагаад татдаг. Тэрнээс биш шатаахгүйгээр татдаг учраас. Хоёрдугаарт, тэр таар буюу давирхай 50% бага байгаа, нитрозамин хавдар үүсгэгч бодисууд 98% байгаа байхгүй юу. Яагаад гэхээр бүрэн шаталт байхгүй учраас.

Мөн л химийн шингэнтэй электрон тамхины буюу вэйпийн талаар ярихдаа халаадаг тамхитай хольж хариулан дахин ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Япон улсад никотинтой, амт, үнэртэй вэйпийг худалдахыг хориглодог байна. Харин халаадаг тамхи болох IQOS, glo, Ploom зэргийг зөвшөөрдөг байна. Тус улсад никотин агуулсан электрон тамхи нь эмийн зохицуулалтад ордог бөгөөд зөвшөөрөл авсан бүтээгдэхүүн байхгүй гэж Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (MHLW) нь мэдэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл Япон улс “вэйп 98% хор багатай” гэх мэдээлэл албан ёсны ямар ч эх сурвалжаар баталгаажсангүй.

Японд IQOS, glo, Ploom TECH зэрэг халаадаг тамхийг судлахад никотины хэмжээ янжууртай ойролцоо, CO/TSNA/PAH багассан ч хорт бодисын тоо буураагүй гэж дүгнэсэн байна.

Халаадаг тамхи шаталтгүй тул зарим хорт бодис багасдаг нь үнэн боловч “CO байхгүй”, “давирхай 50% бага”, “хавдар үүсгэгч 98% бага”, “Япон вэйпийг 98% хор багатай гэж тогтоосон” гэх мэдэгдлүүд нь баримтаар батлагдахгүй , төөрөгдүүлсэн байна.

Ийнхүү дээрх байдлаар Гэвч дээрх байдлаар нягтлахад УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүдэд түүний өгсөн мэдээлэл бүрэн бус, олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Төстэй мэдээлэл

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж буй энэ үед улс төрийн маргаан сошиал орчинд өрнөж, улмаар төлбөртэй сурталчилгааны шинжтэй, зохион байгуулалттай кампанит ажиллагааны шинж тэмдэг илэрч байна. УИХ-ын гишүүн О.Номинчимэг 2026 оны зургаадугаар сарын 18-нд хийсэн мэдэгдэлдээ Эдийн засаг, хөжлийн сайд Ж.Энхбаярыг тамхины салбарын ашиг сонирхлыг хамгаалж байна хэмээн […]

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн төслийг танилцуулахдаа “Таны хувь, Таны мөнгө, Таны ирээдүй” гэсэн гурван багцын хүрээнд есөн шийдвэр зарласан.  Оюутолгойн ногдол ашиг, 1072 хувьцаа, татварын хөнгөлөлт, тэтгэвэр, орон сууц, цахилгаан станц, сургууль, эмнэлэг, ногоон хөгжил гээд тэдгээр есөн шийдвэрийн дийлэнх нь иргэдийн өдөр тутмын амьдралтай шууд холбогдохоор байна.  Гэхдээ тэр мөнгө хаанаас гарах […]

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраас гаргав. Энэ бол Украинтай хийж байгаа дайнтай холбоотойгоор цэргийн дэглэм тогтоож, орон даяар дайчилгаа явуулах шинэ дүрэм журам хэрэгжиж эхлэх гэж буй тухай байсан юм.  2022.09.21-ний 09:00 буюу Монголынхоор 14:00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгаа зарлаж, зарлигт гарын үсэг зурсан […]

Монголчууд бид хурдан морины уралдааныг өв соёл гэж ярьдаг. Энэ бол үнэн. Гэхдээ өнөөдрийн уралдаан, ялангуяа хаврын уралдаан, үнэхээр уламжлал хэвээрээ байж чадаж байгаа юу гэвэл ҮГҮЙ. Жирийн биднийг анзаараагүй байхад сүүлийн жилүүдэд үндэсний морины уралдаан өөрчлөгдсөн. Учир нь тэнд уралдаж буй морьд өөрчлөгдсөн. Илүү тэсрэлттэй, хурдтай, хүчтэй болсон. Үүнээс үүдээд хамгийн гол нь эрсдэл […]

УИХ-аар Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг

Монголчуудын ондоошлыг төдийгөөс өдий хүртэл хадгалж, хамгийн их хүндэтгэл мэдрүүлж, язгуурыг сэргээдэг сар шинийн баяр хаяанд иржээ. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Цагаан сараар заавал дагаж мөрддөг уламжлал ба заншлаас хүргэж байна. Цагаан сарын баяр Их эзэн Чингис хааны үеэс улбаатай гэдэг ч Монгол Улсын түүхэн цаг хугацааны туршид шарын […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх