$90 саяар хэмжигдэж буй тамхины импорт

Монгол Улсад орж ирж байгаа тамхины статистик үнэхээр огцом өссөнийг Гаалийн ерөнхий газрын мэдээлэл харуулж байна.

Сигар болон янжуур тамхины импорт 2013 онтой харьцуулахад 2024 онд хоёр дахин нэмэгдэж, 3.5 тэрбум ширхэгт хүрсэн байна. Харин электрон тамхи 2020 онд ердөө 47 мянган ширхэг импортлогдож байсан бол 2024 онд 8.2 сая ширхэг болтлоо асар хурдтай нэмэгджээ. Ийнхүү Монгол Улсын тамхины нийт импорт 90 гаруй сая ам.долларт эргэлдэж байгаа ба монголчууд шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг ямар ихээр сонирхон хэрэглэж байгааг илтгэж буй юм.

Тэгвэл эдгээр тамхи хаанаас орж ирж, монголчууд ямар улсын тамхи татаж байгааг харъя. 

Энэхүү статистик нь манай улсын тамхины импорт БНХАУ-аас өндөр хамааралтай байгааг илтгэж байна. 2021 онтой харьцуулахад Хятад улсын тамхины импорт 41 дахин өсжээ. Харин тус улс өөрөө нарийн зохицуулалттай гэдгийг сануулах хэрэгтэй.

Хятад улс дотооддоо электрон тамхины маш хатуу зохицуулалтай болсон ба Шанхай, Шэньжань зэрэг зарим том хотод нийтийн эзэмшлийн талбай, битүү орчинд татахыг хориглосон. Мөн 2019 оноос хойш электрон тамхийг онлайнаар сурталчилж, зарж борлуулахыг бүрэн хориглосон байна.

Хонг Конг л гэхэд 2022 оны дөрөвдүгээр сараас бүх төрлийн электрон тамхи, халаадаг тамхи болон ургамлын гаралтай тамхийг импортлох, сурталчлах, үйлдвэрлэх, зарах, арилжааны зорилгоор эзэмшихийг бүр мөсөн хориглосон, маш хатуу зохицуулалтай газруудын нэг юм. Улмаар 2026 оноос зохицуулалтаа улам чангатгаж, нийтийн эзэмшлийн талбайд электрон тамхины капсул, шингэн зэргийг биедээ авч явахыг хориглож, өндөр торгууль ногдуулах болжээ.

Гэхдээ Хятад улс экспортод чиглэсэн электрон тамхины үйлдвэрлэлийг эдийн засгийн чөлөөт бүс болох Шэньжэньд үйлдвэрлэдэг. Дэлхийн электрон тамхины үйлдвэрлэлийн 70 орчим хувийг энд үйлдвэрлэдэг тул “дэлхийн төв” гэж нэрлэдэг ажээ. Монгол Улс ч мөн дотоодоо тамхидалтаас хамгаалж, зөвхөн экспортын үйлдвэрлэл явуулж буй урд хөршөөсөө тамхи импортолж байна. 


Төстэй мэдээлэл

126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэнээс хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд өмнөх парламентууд олон жил хөндөж зүрхлээгүй асуудлуудыг зориг гарган барьж авсан нь шинээр сонгогдсон, ялангуяа жагсаалтаар орж ирсэн эмэгтэй гишүүд байлаа.  Харин үүнийх нь хариуд тэднийг бодлогын мэтгэлцээний оронд хувь хүнийг нь онилсон дайралт, цахим харлуулалт, хоч нэр, дарамт, заналхийлэл дагав. Өөрөөр хэлбэл, […]

Хаадын сангийн тэргүүн, зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлс Цагаан сарын баяр, уламжлалын талаар ярих үеэрээ өнөө цагт орхигдоод байгаа монгол хүний мартагдах шахсан үнэт чанарын талаар ийн хүүрнэсэн юм. …Бид эртний Монгол, өвөг дээдсээсээ, ёс уламжлалаасаа аль сайн дэвшилтэт, эрхэм заншлуудыг уламжлан авч, хөгжүүлэх ёстой юм. Тэдгээрийн нэгээс онцлон ярья. Монголчууд эрт үеэс овог аймгийн шүтээний […]

Эх орноо хайрлаж, хамгаалах нь түүнийг илүү таньж мэдэх, үнэт зүйл гэж харах ухамсраас хамгийн түрүүнд эхлэх билээ. Энэ сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Археологи, Антропологи, Хүн ам зүйн тэнхимийн багш, археологич Э.Мижиддоржтой ярилцлаа.  – Дэлхийн түүхийн тавцанд монголчуудын үлдээсэн мөр, гүйцэтгэсэн үүргийг археологич хүний нүдээр дүгнэвэл манай улс хаана нь […]

Би тамхичин. Биш ээ, электрон тамхичин. Нэг их ялгаагүй дээ. Өглөө босуутаа нуухаа ч аваагүй байж вэйпээ хайн тэмтэчнэ. Сорохын төдийд л хэчнээн сайхан болдог гээч. Тэр даруй уушги хүндрэх нь мэдрэгдээд л. Ухаан санаа балартан, дүйнгэтэх нь таатай ч юм шиг. Гэхдээ орноосоо босох эрч хүч дараа нь огт байхгүй болчихдог. Орондоо хэвтээд л […]

Монгол Улсын нийслэлд цахилгаан скүүтер, мопедний хэрэглээ, үйлчилгээ нэвтрээд гурван жил болжээ. Factcheck.mn сайтын редакц энэ удаагийн “1сар1сэдэв”-ээрээ хотын дэд бүтцэд уялдаагүй ч, хол ойрд нийслэлчүүдийн хөл дүүжлэх болсон хоёр дугуйт тээврийн хэрэгслийн асуудлыг сурвалжлан хүргэхээр боллоо. Энэ сэдвийг хөндсөнөөрөө түгжргэлийн асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг цахилгаан скүүтер, мопедний хэрэглээ, түүний үйлчилгээг тэр […]

Хурдан морины хаврын уралдааныг сэргээх нь зөв, уламжлалаа дээдлэх хэрэгтэй гэдэг нэг тал, хүүхдийн эрх амь насанд хүртэл ноцтой зөрчигдөж байна гэсэн хоёр талд нийгмийг хуваагаад байгаа энэ сэдэв дээр гарц шийдлийг эрэлхийж бид гуравдугаар сарын турш энэ сэдвийг олон талаас хүргэх болно.  Монгол бол эртнээсээ мал аж ахуйн нүүдэлчин соёлтой ард түмэн гэдэг утгаараа […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх