Ахмадууддаа бизнесийнхэнд санал болгодог хүүгээр тэтгэврийн зээл өгөх нь зөв үү?

Балсан гуай тэтгэврээ барьцаалж 19.3 сая төгрөгийн зээл авахаар банканд очоод 15 сая төгрөгтэй гэртээ ирэв. 36 сараар зээл авах хүсэлт гаргасан түүнд ирсэн мөнгө нь тэр.

“Банк ингээд хүүгээ урьдчилж суутгаад, бүхэл бүтэн 4 сая төгрөг хасчхаж байгаа нь хөгшид бидэнд гомдолтой байна” гэх боловч өөр аргагүй учир оногдсон зээлээ авсан нь энэ.

Тэрбээр сард 689,000 төгрөгийн тэтгэвэртэй байж байгаад энэ оны нэгдүгээр сараас 80,000 төгрөг нэмэгдэж, 769,000 төгрөг авах болжээ. 689,000 бол бүрэн тэтгэврийн хамгийн доод дүн. Цагаан сар юу юугүй хаяанд тулсан тул тэтгэврийнхээ 70%-аар нь тооцуулаад зээл авахаар банканд хандсан хэрэг. Цагаан сараас гадна хүүхдүүддээ дэм болох санаатай. Ингээд сар бүр 538 мянга орчим төгрөг зээлэндээ төлөөд үлдсэн 230 мянган төгрөгөөр зохицуулна гэж тооцжээ. Гэтэл хүүхдүүддээ өгнө гэж тооцсон мөнгө нь хүрсэнгүй, санасан мөнгөө ч зээлж чадсангүй.

Балсан гуай яагаад гомдож байна вэ? Яагаад гэвэл тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 17.4% буюу бизнес эрхлэгчдэд өгдөгтэй ижил өндөр хүүгээр өгч байгаад нь тэр гомдож байна. “Төр, банк хоёр нийлж байгаад ахмадуудаа шулж байна” хэмээн тэрбээр үзэж байгаагаа хэлэв.

Тэтгэвэр бол хөдөлмөрлөж байх үедээ нийгмийн даатгалд төлж, ирээдүйгээ баталгаажуулах зорилготой мөнгө. Гэтэл энэ мөнгө өнөөдөр амьдралд баталгаа болох хэмжээнд байгаа нь цөөн. Тиймээс ч ахмадуудын 60% нь тэтгэврийн зээлтэй, тэдний дийлэнх нь хамгийн доод дүнгээр тэтгэвэр авдаг настайчууд. Харин тэр мөнгөө хэдэн хувиар нь ч бай урьдчилан зээлж авч, гэнэтийн хэрэгцээ шаардлагаа хангахад нь 17.4-18 хувийн хүүтэй өгнө гэдэг шударга бус. Ахмадуудын орлого бол тогтмол. Энэ ч утгаараа хамгийн эрсдэл багатай зээл, сар бүр төлөгдөх нь тодорхой мөнгө. Тэгвэл яагаад банкууд зөвхөн ахмадуудад зориулаад арай бага хүүтэй мөнгө зээлж болохгүй гэж.

Энэ талаар эдийн засагч Г.Батзориг “Банкны хувьд тэтгэврийн зээл гэдэг бүтээгдэхүүн хамгийн ашигтай бүтээгдэхүүний нэг. Яагаад гэвэл орлого нь хэзээ ч тасалддаггүй, хэзээ ч чанаргүй болдоггүй. Зээлийн багцын хувьд ч эзэлж байгаа хувь нь тийм их жин дарахгүй учраас банк бизнесийн зээл шиг хүү тогтоох нь өрөөсгөл.

Бизнес гэдэг утгаараа зээлийн хүүгээ тухайн ААН яаж тогтоох нь өөрийнх нь асуудал. Гэсэн хэдий ч зах зээл, нийгэм, харилцагчаа бодсон байдлаар хүү тогтоох нь зүйтэй. Энэ нь төрөөс тогтоосон янз бүрийн хүү гэхээсээ илүү ямар ч эрсдэл байхгүй, орлого нь тогтвортой зээл өгч байгаа гэдэг утгаараа ядаж зах зээлээс хямд үнээр энэ зээлийн бүтээгдэхүүнээ гаргачхаж болно. Тэгэхэд ч гэсэн ашигтай” гэв.

СЭЗИС-ийн профессор, эдийн засагч Ц.Батсүх зээлийн хүүг бууруулах тухай байр сууриа илэрхийлэхдээ “Ахмадууд тэтгэврээ зээлээр аваад ихэнхдээ хүүхдүүдийн ямар нэгэн төлбөр, машин унаа авахад нь дэмжлэг болгох зэрэгт зарцуулаад өөрсдөө жил, хоёр жил ямар ч орлогогүй явчихдаг тохиолдлууд эргэн тойронд зөндөө байдаг. Цагаан сарын өмнө богино хугацааны зээл авч болно л доо. Түүнээс биш бусдаар ахмадууд урт хугацааны, гурван жилээр зээл авчихвал тэр хугацаанд яаж амьдрах вэ гэдэг том асуудал цаана нь байгааг бодолцох хэрэгтэй” хэмээн онцолсон. 

Цаашлаад төр татвар төлөгчдийн мөнгийг нийгмийн сайн сайхан байдлын төлөө хуваарилах үүргээ хэрэгжүүлж, үр ашиггүй хуваарилагдаад байгаа мөнгийг хэмнэж, түүгээрээ ахмадуудын асуудлыг хөнгөвчлөхөд зориулах боломж бийг онцлоод “Төрийн бодлогын алдаа л яваад байх шиг. УИХ-ын гишүүд ахмадуудад хайртай болоод, ямар нэгэн юм хийх гээд байгаа бол төрийнхөө бодлогыг өөрчилж, орлогынхоо хуваарилалтыг оновчтой болгох шаардлага тавих хэрэгтэй. Арилжааны зориулалттай банк руу шаардаад л, хүүг нь багасга, хугацааг нь уртасга гээд байгаа нь нэг талаасаа төрийн үүргийг буруу ойлгосон нөхдүүд яриад байгаа юм. Логикийн хувьд өөрсдийнхөө хийх ёстой зүйлийг огт өөр, бизнесийн байгууллагуудад үүрүүлэх гээд байгаа юм шиг харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл, төр өөрөө муу ажиллаж байгаагаа бизнесийн байгууллагыг хүчиндэж, бизнесийн орчноо нураах гээд байгаа мэт ийм зүйл байж болохгүй. Асуудал юу гэхээр арилжааны банк нийгмийн халамжийн бодлого явуулах гээд байна. Арилжааны банк бол бизнес. Гэтэл бизнесийн байгууллага нийгмийн халамжийн бодлого явуулах зохисгүй. Нийгмийн халамжийн бодлогыг хэн явуулах ёстой вэ гэхээр төр. Ахмадын зээлийн хүүгийн татаасыг төр гаргаж болох юм” хэмээн хэлсэн.

Тэтгэврийн зээлийн хугацааг сунгаж, бүр 36 сар болгоод түүнийг 100%-аар нь зээлнэ гэдэг тэр ахмадыг гурван жил гар дээрээ нэг ч төгрөг авахгүй улам ядуурал руу түлхэж байгаа хэрэг хэмээн эдийн засагчид шүүмжилж буй. Харин улстөрчид Монголбанкийг ийм шийдвэр гаргахыг шаардахын оронд үндсэн тэтгэврийн хэмжээг өсгөх, бизнесийн зээлийн хүүтэй ижил байгаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тодорхой шийдвэр гаргах нь чухал гэдгийг хэлж байна.

Төстэй мэдээлэл

Монгол Улс 1-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд,  65-аас

“Жолооч та торгуулиа 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн хэмжээ нь 50 хүртэл хувиар нэмэгдэнэ. 2024.01.01-ээс” гэсэн пост нийгмийн сүлжээнд гараад буй. Энэхүү агуулгыг үнэн эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын төслийг УИХ 2023.12.07-нд баталсан. Уг өөрчлөлт 2024.01.01-нээс […]

Товч агуулга Хишигдалай Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.13-ныд өдөр “Жирэмснээс хамгаалах эм  жороор олгогддог болжээ хө !” гэсэн пост оруулжээ. 924 хүн хариу үйлдлээ илэрхийлж, 245 хүн коммент бичин, 122 хүн шэйрэлсэн уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж […]

2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр цахим орчинд “7-р сарын 1-нээс эхэлж хэрэгжих Соёлын тухай хуулийн хэсгээс. Хараалын үг хэлсэн болон фэйсбүүкт бичсэн хүмүүсийг торгодог болно. Ямар үгээс шалтгаалаад торгох мөнгөний хэмжээ 150.000-5.000.000 хооронд байна” гэх зурган мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлд хараалын үг болон түүнд ногдох торгуулийн хэмжээг хүснэгтлэн оруулжээ. Бид энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: […]

Xemnel.com фэйсбүүк хуудаст “ХҮҮХЭД 7 НАСТАЙГААС СУРГУУЛЬД ОРУУЛАХ

Уул уурхайн олборлолт олон арван жил үргэлжлээд дуусахад байгаль орчны нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийх нь орчин үеийн уул уурхайн салбарын чухал шаардлага болоод байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар томоохон төслүүд, ялангуяа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий нэг төсөл хэрэгжиж, өөр нэг төсөл эхлэх гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх