“Газрын тос боловсруулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орно”-ХУДАЛ БОЛЛОО

Анх 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн Нефть боловсруулах төслийг 2022 онд ашиглалтад оруулна гэж байв.

Гэвч цар тахлын улмаас хойшилсоор 2025 онд ашиглалтад оруулахаар байгаагаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мэдээлж байсан. Энэ тухай тухайн үеийн Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнэ, нөөцийн талаар мэдээлэл өгөх үеэрээ “Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэж байв.

Тэгвэл одоо тус төслийг 2027 онд багтаж ашиглалтад оруулна хэмээн Засгийн газар мэдээлээд буй.

Анх үйлдвэр барих төсөв 1 тэрбум, дамжуулах хоолой 325 сая доллароор босно гэж танилцуулж байсан бол одоогоор тус төслийн төсөвт өртөг 1.7 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн бөгөөд гурван Засгийн газар дамжаад байна.

Төстэй мэдээлэл

“Иргэн хувиараа бизнес эрхэлдэг та 2024.01.01 нээс АЛДАГДАЛТАЙ ажилласан ч та татвар төлнө, монголын бүх иргэд дансаар орсон мөнгөнөөсөө 1 хувийн татвар төлнө, чөлөөт цагаараа фитнест явж, хамт олноороо дуулах хоол идэх эргүй боллоо нийслэл хотын татвар 2 хувь болж нэмэгдлээ, одоо төлдөг төлбөрөө 2 дахин нэмж төлнө гэсэн үг үү……😪😪🫨🫨😦” гэсэн агуулгатай пост цахим […]

Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан есөн шийдвэр 2027 оноос бидний орлого, өмч, орон сууц, боловсрол, эрүүл мэнд гээд өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагыг хөндөж буй. Гэхдээ зарласан бодлого, тоо, үр дүн бодитой хэрэгжихэд олон шалгуур бий бөгөөд иргэд хэрэгжилтийг хэрхэн хянахаа мэддэг байх нь чухал. Тиймээс шийдвэр бүрийг хянахын тулд дараах шалгуурыг зайлшгүй мэдэх шаардлагатай. 1. […]

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва энэ оны зургаадугаар сарын 2-нд А/820 дугаар захирамж гаргаж, цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээтэй холбоотой өмнөх А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгожээ. Энэ нь Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээ нь эрх зүйн зохицуулалтгүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал […]

Шинэ төрлийн электрон тамхи нь янжуур тамхинаас хор багатай гэж сурталчилж, мэдээлдэг. Тэгвэл энэ төрлийн тамхи нь үнэхээр хор багатай эсэх талаарх мэдээллийг хүргэж байна. Электрон тамхи бол эрүүл мэндэд хортой гэж ДЭМБ мэдэгдсэн бол АНУ-ын Халдвар өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)-өөс уламжлалт тамхи ч бай, электрон тамхи ч бай, бүх төрлийн тамхи аюулгүй бүтээгдэхүүн биш […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх