“2025 онд Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орно” – ХУДАЛ БОЛЛОО

Factcheck.mn сайт 2025 онд ашиглалтад орно хэмээн улстөрчид мэдээлж, нийгэмд хүлээлт үүсгэсэн байсан ажлууд дахин нэг оны босго давж байгааг эргэн сануулж байна.

Хамгийн анх 2013 онд Засгийн газрын тогтоолоор Тавантолгойн цахилгаан станц барих талаар ярьснаас хойш 13 дахь онтойгоо золгох гэж байна.

Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн 2018 онд Засгийн газрыг төлөөлж “Оюу толгой” компанитай гэрээ байгуулан 300 МВт хүчин чадалтай станцыг барьж, 2023 онд ашиглалтад өгөх талаараа мэдээлж байсан.

Үүний дараа 2021 оны аравдугаар сард Засгийн газар хуралдаад тус станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулахыг Эрчим хүчний сайдад даалгаж, 2025 онд 450 МВт хүчин чадалтай станц ашиглалтад орно гэж тухайн үеийн салбарын сайд Н.Тавинбэх мэдэгдэж байсан. Гэвч тендерийн маргаан гарсны улмаас ашиглалтад ороогүй өнөөдрийг хүрэв.

Төстэй мэдээлэл

The landscape of digital gaming has evolved dramatically

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх