Хуульд “ихээр агуулсан” гэх чихрийн ихийг хэн жинлэх вэ?

Монголчууд үдээс өмнө, үдээс хойш гэдэг хоёр цагтай. Яг үүн шиг хуульдаа хүртэл тийм тоймлосон үгтэй ажээ. Жишээ нь, Зар сурталчилгааны тухай хуульд “Чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулахыг хориглоно” гэжээ. Ихээр агуулсан. “Их” гэдэгт хэр их хэмжээг илэрхийлж байгаа нь тодорхойгүй.

Ахиад ч бий. Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журамд “Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур холбогдох эрх бүхий байгууллагын гаргасан зөвлөмжийн дагуу чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүн сурталчлахгүй, аливаа бараа, бүтээгдэхүүн байршуулахгүй” гэх мэт үргэлжилж байгаа юм. 90 кг жинтэй хүн, 50 кг жинтэй хүний хувьд “Их” гэдэг хэмжүүр маш их ялгаатай. Хүн бүрд ялгаатай. Нэг ойлголттой байхын тулд, нийтээр дагаж мөрдөх хууль, дүрэм, журмыг боловсруулж, хэмжээ хязгаарыг тодорхойлж баталдаг.  Гэтэл тэр нь өөрөө эргэлзээтэй бол энд хэн нэгэн хожиж, өөр нэгэн хохирох магадлал өндөр. Хэн ч хожсон бай эцсийн хохирогч нь ХҮН. Тиймээс эхлээд хүмүүсээс тодрууллаа.

Хуулийн заалтыг уншиж, танилцуулаад энд бичсэн “ихээр агуулсан” гэдгийг та хэр их хэмжээ гэж ойлгож, хүлээж авч байна? Гэсэн асуултыг 10 хүнээс асуухад “Их гэдэг нь ямар нэг хэмжээ л байх, эсвэл тэр хэмжээг илэрхийлсэн олон улсын стандарт байгаа байх, сайн мэдэхгүй юм аа, хэр их хэмжээг хэлж байгаа юм бол, миний хувьд 1 зайрмаг идэх нь маш их хэмжээ бол хүүхдийн маань хувьд 2 зайрмаг тийм ч их биш” гэх мэтээр хариулт өгөв. Тиймээс Монгол Улсын хуульд байгаа “ихээр агуулсан” гэсэн үгийг нягталлаа.

Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалд “4.2.3.1.хийсвэр шинж бүхий утгатай, биет бус, шууд хэмжигдэхгүй ойлголтыг илэрхийлж байгаа үг хэллэгийг зөв хэрэглэх. Тухайлбал, “шударга”, “үндэслэлтэй”, “тохирох”, “эрх бүхий”, “их хэмжээний”, “зохих”, “нийт”, “хэвийн”, “хэвийн бус”, “даруй” гэх мэт үг хэллэгийг оновчтой хэрэглэхэд анхаарах нь зүйтэй гэжээ.

“Оч” хуулийн фирмийн өмгөөлөгч Д.Оргилоос хүнсний бүтээгдэхүүний талаарх хуульд байгаа “ихээр агуулсан” гэдэг үгийн тайлбарыг тодруулахад

“Хууль зүйн онолд ихээр, багаар гэж хэмжих боломжтой бол заавал тодорхой зааж, бичиж өгөх ёстой. “Ихээр” гэдэг үг нь хийсвэр ойлголт. Хийсвэр ойлголтыг хуульд бичихгүй гээд журамласан байдаг. Хийсвэр гэдэг нь ардаа тогтсон ойлголт байхгүй, тухайн уншиж байгаа этгээдийн үзэмжээр яаж ч ойлгож болох үг.

Харин, Үндсэн хууль, компанийн тухай хуульд “олонх”, “дийлэнх олонх” гэдэг нь хууль зүйн шинжлэх ухаанд яг таг хэвшсэн ойлголттой. Тухайлбал, “дийлэнх олонх” гэвэл тухайн хуралд оролцож байгаа хүний 66 хувиас дээш хүн саналаа өгөхийг хэлж байгаа. Харин “олонх” гэвэл 50-аас дээш хувь саналаа өгөхийг хэлж байгаа юм. Үүнийг тодорхой заачихсан байгаа биз.

Харин “ихээр” гэдэг үг нь “олонх”, “дийлэнх олонх” шиг тогтсон ойлголтыг цаанаа агуулахгүй байгаа тул тухайн үгийг ашиглах тохиолдолд тусдаа тайлбар бичих эсвэл тодорхой тоогоор илэрхийлж бичих ёстой” гэсэн юм.

Хоол хүнстэй холбоотой үг тул Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны дарга Э.Пүрэвсүрэнгээс чихэрлэг хүнс “ихээр агуулсан” гэдэг нь хэр их хэмжээг илэрхийлж байгааг тодруулахад “ДЭМБ-ийн зөвлөмжөөр хүний өдөрт авах сахарын хэмжээ 6 цайны халбага байдаг. Үүнээс хэтэрсэн бол хүний эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үздэг. Тэр дундаа хүүхдийн сахарын хэмжээ хэтэрвэл богино хугацаанд сөрөг үр дагавар үзүүлнэ. Наад зах нь амны хөндийн өвчин, дархлаа буурах зэргээс үүдэн бусад өвчлөлийг бий болгох сөрөг үр дагавартай” гэсэн юм. Эрүүл мэнд талаасаа ийм тайлбар өгч байна.

ДЭМБ-аас заасан хэмжээг харвал:

Монгол Улсад хүнсний шошгонд “их” гэж үзэх агууламжийн жишиг (MNS стандартаар)

Дээрх хүснэгтийн дагуу бол 100 мл ундаанд 12 г сахар байвал “Сахар ихтэй”, 100 г чипсэнд 2 г давс байвал “Давс ихтэй”, 100 г гурилан бүтээгдэхүүнд 5 г ханасан тос байвал “Өндөр тослогтой” гэж бичнэ гэсэн үг.

“Ихээр агуулсан” гэх үгийн учрыг олохын тулд Та Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох стандартуудыг харах шаардлага үүснэ.

Төстэй мэдээлэл

Боловсролын дэд сайд Д.Гантулга CNBC Mongolia телевизэд ярилцлага

Халуунаар шарах нар газрын хөрсийг улам гандааж, хааяа нэг сэвэлзэх салхинаар өлөн тоос суунаглана. Хаа хамаагүй хатгасан улаан хүрэн банзан хашаанууд уйтай гэмээр хувхайрч үзэгдэх, гудамжаар хөнгөн тэрэг, хүн зоны хөлөөр гарсан шороон замыг туучсаар 3 давхар байшинтай, байшингаасаа ч өндөр сүндэрлэх мододтой айлд ирлээ. Энэ бол Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны иргэн У. Мижиддоржийнх. […]

Монголчууд бид хурдан морины уралдааныг өв соёл гэж ярьдаг. Энэ бол үнэн. Гэхдээ өнөөдрийн уралдаан, ялангуяа хаврын уралдаан, үнэхээр уламжлал хэвээрээ байж чадаж байгаа юу гэвэл ҮГҮЙ. Жирийн биднийг анзаараагүй байхад сүүлийн жилүүдэд үндэсний морины уралдаан өөрчлөгдсөн. Учир нь тэнд уралдаж буй морьд өөрчлөгдсөн. Илүү тэсрэлттэй, хурдтай, хүчтэй болсон. Үүнээс үүдээд хамгийн гол нь эрсдэл […]

Би тамхичин. Биш ээ, электрон тамхичин. Нэг их ялгаагүй дээ. Өглөө босуутаа нуухаа ч аваагүй байж вэйпээ хайн тэмтэчнэ. Сорохын төдийд л хэчнээн сайхан болдог гээч. Тэр даруй уушги хүндрэх нь мэдрэгдээд л. Ухаан санаа балартан, дүйнгэтэх нь таатай ч юм шиг. Гэхдээ орноосоо босох эрч хүч дараа нь огт байхгүй болчихдог. Орондоо хэвтээд л […]

“Уранаас болж манай хүүхдүүд гажиг төрж байна”, “Барууныг дагавал Украин шиг болно”, “Орос байхгүй бол Хятадад уусна” гэсэн посттой та Facebook хуудас дээрээ таарч байсан байх. Тэр бол санамсаргүй зүйл огт биш гэдгийг нийтлэлийн эхэнд хэлмээр байна. Тэдгээр нь зохион байгуулалттай, зорилготой, таны сэтгэлд нөлөөлөхүйц байхаар тооцсон мэдээллийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. 2022–2025 онд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх