Монголд 2.6 сая фэйсбүүкийн хаяг байгаагийн 1.5 сая нь хуурамч-НОТЛОГДООГҮЙ

Товч агуулга

  • 1.5 сая нь хуурамч хаягтай гэсэн мэдээлэл байхгүй гэдгийг ХХЗХ мэдэгдлээ.
  • Метагийн Аюулгүй байдлын хамтрагч байгууллага болох FARO foundation-д мөн ийм тоо судалгаа байхгүй гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Пүрэв гарагийн УИХ-ын чуулган дээр Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболдоос цахим сүлжээний зохицуулалтын талаар асуухдаа “Албан бус мэдээгээр Монгол Улсад 2.6 сая фэйсбүүк хаяг байгаа. Үүний 1.5 сая нь хуурамч хаяг байна. УИХ-ын гишүүд, улс төрчдийг жирийн үед гөвж байна. Энэ хуурамч хаягуудыг илрүүлэх техникийн боломж байна уу” гэсэн юм.

Чуулганы танхимд түүний хэлсэн, хуурамч хаягийн талаарх мэдээллийг бид нягталлаа.

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны мэдээллээр 2023 оны байдлаар Монгол Улсад фэйсбүүкийн 2.8 сая хэрэглэгч байна. Харин үүнээс 1.5 сая нь хуурамч хаягтай гэсэн мэдээлэл байхгүй гэдгийг тус байгууллага мэдэгдлээ.

ХХЗХ нь 2016 оноос Фэйсбүүк компанитай уулзалтууд хийснээр Монгол Улсад аюулгүй, ёс зүйтэй нийгмийн сүлжээний орчныг бий болгоход хамтран ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгдэж, Фэйсбүүк платформ дахь хуурамч хэрэглэгчийн бүртгэлийг устгах, хууль бус контентийг хязгаарлах чиглэлээр хамтран ажиллах болсон. Улмаар аливаа хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “Government-Case-Work-Channel” буюу шууд харилцах ногоон сувгийг 2019 оны аравдугаар сард Монгол Улсад анх удаа албан ёсоор тогтоосон юм.

Мөн бид Faro foundation байгууллагатай холбогдсон юм. Тус байгууллага нь 2019 оноос хойш Метагийн Аюулгүй байдлын хамтрагч байгууллагаар ажиллаж байгаа бөгөөд цахим аюулгүй байдлын боловсрол олгох чиглэлд төсөл хэрэгжүүлж ирсэн. Энд мөн хуурамч хаягийн тооны талаар судалгаа мэдээлэл байхгүй гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн туслах руу бид холбогдож, энэ талаар тодруулсан боловч завгүй гэх шалтгаанаар хариулт өгсөнгүй.

Иймд “Монгол Улсад 2.6 сая фэйсбүүкийн хаяг байгаа. Үүний 1.5 сая нь хуурамч” гэж хэлсэн Д.Тогтохсүрэн гишүүний үг НОТЛОГДСОНГҮЙ.

Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн асан Содномзундуйн Эрдэнэд эмгэнэл илэрхийлсэн постер 2022 оны 2-р сарын 7-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдав. Түүнийг элэгний хорт хавдар болон Ковид-19 вирусийн хавсарсан хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн уг эмгэнэлд дурджээ. Энэхүү эмгэнэлийг фэйсбүүк болон твиттер хуудаснаа түгээсэн байна. Ингэхдээ “С.Эрдэнэ маань хандив тусламжаа хүлээж амжилгүй бурханы оронд дэвшжээ. Ум сайн амгалан болтугай” […]

Зарим мэдээллийн хэрэгслээр тараад байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой баримтыг

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

“Үндсэн хуулинд ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн нэр дэвшинэ гэж. Тэгвэл хадгаламж банкны 14н тэрбумын хэргээр эрүүгийн хуулиар Монгол Улсын шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял авч бүгд найрамдахаа уншуулж байсан Хүрэлсүх нэр дэвших эрхгүй юм байна…” гэсэн пост олон нийтийн сүлжээнд тархаад байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. “Үндсэн хуулинд ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн нэр […]

Товч агуулга Сонгуулийн санал хураалтын бүхий л цаг үед Сонгуулийн Удирдлагын Системд санал хураалт, нэр дэвшигчдийн үр дүн үнэн зөвөөр мэдээлэгддэг. Энэ албан бичиг нь 2020 оны сонгуулийн санал хураалтын явцыг дэлгэцээр харуулах үед зарим нэр дэвшигчийн санал дээр яагаад таслал гарч, улмаар авсан саналуудыг эрэмбэлэхэд алдаа гарсан тухай юм. Санал хураалтын үр дүнд ямар […]

Товч агуулга Хүн амд өвчин тархахад хүргэж болзошгүй ямар нэгэн боломжит нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд Украины нийгмийн эрүүл мэндийн лабораторид хадгалагдаж буй онц аюултай эмгэг төрүүлэгчдийг устгахыг ДЭМБ зөвлөсөн. Биологийн лабораторид хадгалагдаж байгаа эмгэг төрүүлэгчид нь ердөө л бактери, вирус бөгөөд биологийн зэвсгийн зураг төсөл эсвэл бүрэлдэхүүн хэсэг биш. Оросын албаныхан устгасан эмгэг төрүүлэгчдийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх