Улаанбадрахад цацрагийн хэмжээ Чернобылтэй адил болжээ – ХУДАЛ

Товч агуулга:

  • Чернобылийн ослын дараахан реакторын ойролцоо 20,000–300,000 мЗв/цаг байсан бол Улаанбадрах сумын Зөөвч-Овоо уурхайн талбайд цацрагийн хэмжилт 0.03 мЗв/цаг байна.
  • MRI аппаратаар нэг удаа оношлуулахад 6 мЗв тун цацраг авдаг бол байгалийн шар нунтгийг гараараа барьж байгаад дозиметрээр хэмжихэд 1.9 мЗв-ийг заадаг байна.
  • Чернобылийн Атомын цахилгаан станцад болсон ослын улмаас реактор дэлбэрч, цөмийн түлш задарсан нь цацрагийн хор хөнөөл авчирсан бол Монгол Улс цөмийн түлш үйлдвэрлэхгүй.
  • Монгол Улс ураныг цөмийн эрчим хүчинд ашиглах хамгийн эхний үе шат болох байгалийн ураныг зөвхөн олборлоод, экспортолно.

Мягмарын Тэгшжаргал гэх фэйсбүүк хаягтай иргэн 2025.08.17-ны 10:45 цагт “УЛААНБАДРАХАД ЦАЦРАГИЙН ХЭМЖЭЭ ЧЕРНОБЫЛТЭЙ АДИЛ БОЛЖЭЭ…🙏🙏🙏ХАРААТ БУС ШИНЖЭЭЧ НАР, ГАДНЫ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ! сэвээч..сэрээч!!!!” гэсэн пост оруулжээ.

Уг постыг 1.5 өдрийн хугацаанд 2.3К хүн шэйрэлж, 2К хүн сэтгэгдлээ илэрхийлж, 401 хүн коммент бичжээ. Комментын хэсгийг харвал дээрх агуулгад итгэсэн хандлагатай байна.

Энэхүү постыг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

ЧЕРНОБЫЛ 

Чернобылийн Атомын цахилгаан станцад 1986 онд болсон ослын улмаас реактор дэлбэрч, цөмийн түлш задарснаас тухайн бүс нутгийн цацрагийн хэмжээ хэдэн зуу мянган микрозиверт/цаг (µSv/h) хүрч байв.

Тухайлбал, Чернобылийн ослын дараахан реакторын ойролцоо 20,000–300,000 мЗв/цаг хэмжигдэж байсан нь 1-2 цагийн дотор хүний аминд хүрэх хэмжээний тун ажээ.

УЛААНБАДРАХ

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны Зөөвч-Овоо орд байрлаж буй бөгөөд Монгол-Францын Засгийн газрын хамтарсан “Бадрах Энержи” компани олборлолт явуулах гэж буй.

Тус компани газар доор уусган олборлох буюу ил ямар нэгэн шороо, овоолго, үйлдвэрлэл явуулахгүйгээр битүү циклээр, дэлхий дээр өнөөгийн байдлаар байгальд хамгийн хор нөлөө багатай технологи ашиглах олборлолт хийх юм. Өөрөөр хэлбэл, албан ёсоор олборлолт эхлээгүй байна.

Тус компани 2022 онд туршилтын үйлдвэрлэлийг жилийн хугацаатай хийсэн нь амжилттай болсноор хоёр улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулаад буй.

ЦАЦРАГ

Хүмүүсийн ионжуулагч цацрагийн дэлхийн дундаж өртөлт нь жилд ойролцоогоор 2.4-3mSv (0.0024-0.003Sv) байдаг бөгөөд үүний 80%-ийг байгалиас авдаг байна. Харин үлдсэн 20%-ийг хүний хийсэн цацрагийн эх үүсвэр буюу рентген туяа, CT аппарат зэрэг эмчилгээний төхөөрөмж зэргээс авдаг байна.

Европт улс орнуудын байгалаас авдаг цацрагийн дундаж өртөлт Их Британид жил бүр 2мЗв-аас бага, Финландад жилд 7мЗв-ээс дээш байдаг ажээ.

Монгол Улсын Цацрагийн аюулгүй стандартаар хүн амын авч болох цацрагийн шарлагын тунгийн хэмжээг аливаа дараалсан 5 жилийн дунджаар 1мЗв /миллизиверт/, гэхдээ аль нэг жилд 5мЗв –ээ хэтрэхгүй байхаар заасан байдаг.

Мөн цацрагтай ажиллагчийн авч болох цацрагийн шарлагын тунгийн хэмжээ аливаа дараалсан 5 жилийн дунджаар 20мЗв /миллизиверт/, гэхдээ аль нэг жилд 50мЗв –ээс хэтрэхгүй байх гэж заажээ.

Харин “Бадрах Энержи” компанийн ажилчид 2023 онд хамгийн ихдээ 1.7 мЗв, дундаж авсан шарлага нь 0.7 мЗв буюу улсын стандартаас хамаагүй бага байна. Мөн Улаанбадрах сум, Зөөвч-Овоо ордын орчимд дозиметрийн үзүүлэлтээр цацрагийн хэмжээ 0.03 мЗв/цаг зааж байгаа нь байгаль дээр энгийн үед байдаг цацрагийн хэмжээ болох 0.2 мЗв/цагаас 6-7 дахин бага үзүүлэлт юм.

Энэ хэмжээ өнөөдөр ч хэвээр болохыг “Мон-Атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал мөн тайлбарласан.

Хүн эрүүл мэндийн шалтгаанаар MRI аппаратаар нэг удаа оношлуулахад 6 мЗв тун цацраг авдаг бол байгалийн шар нунтгийг гараараа барьж байгаад дозиметрээр хэмжихэд 1.9 мЗв-ийг заадаг байна.

Богд ууланд алхахад 5 мЗв заадаг бол Шаргалжуут, Халзангийн рашаанд очиход 8-10 мЗв, онгоцонд нисэхэд 10 мЗв заадаг ажээ. Өөрөөр хэлбэл, амьд байгальд энэ мэтчилэн заадаг цацрагийн хэмжээ Улаанбадрах суманд хартцангуй бага болохыг эдгээр тоо харуулж байна. Харин Чырнобылийн цацраг 600 орчим сая мЗв буюу үхлийн аюултай хэмжээнд байжээ.

УРАН

Уран бол хамгийн хүнд элемент бөгөөд хүн төрөлхтөн сүүлийн 60 гаруй жилд эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж буй. Ураныг олборлож эрчим хүч гаргах хүртэл 5 үе шатны баяжуулалт, боловсруулалт хийгддэг. Үүнд:

  1. Уран олборлож шар нунтаг үйлдвэрлэх
  2. Олборлосон шар нунтгийг баяжуулахад тохиромжтой хэлбэрт хувиргах
  3. Байгалийн уран дахь U235-ын агуулгыг баяжуулах
  4. Цөмийн түлш үйлдвэрлэх
  5. Эрчим хүч үйлдвэрлэх гэсэн үйл явц багтдаг байна.

Монгол Улсын хувьд байгалийн уран буюу шар нунтгийг олборлоно. Харин ямар нэгэн боловсруулалт хийхгүй.

Иймд дээрх пост дахь агуулга нь ҮНДЭСЛЭЛГҮЙ, ХУДАЛ мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

  •  Шинжлэх ухааны академи
  • Цөмийн энергийн комисс
  • “Бадрах Энержи” компани
  • Чернобыл галерей
  • Олон улсын цөмийн энергийн агентлаг
Төстэй мэдээлэл

Товч агуулга ҮСХ-ны судалгаагаар 10000 хүн тутамд шинээр илэрч байгаа хавдрын тоо сүүлийн 2013 оноос хойш огцом өөрчлөгдөөгүй. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй тул хорт хавдар үүсгэдэггүй. Вакцин хорт хавдрыг өдөөж, өсгөдөг гэдэг ямар ч мэдээлэл байхгүй. Bolorma Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч вакцин хавдар үүсгэж байгаа талаар пост […]

Tsahiur.mn сайт 2022.09.01-ний өдөр “УБ-Бээжин чиглэлийн нислэгийн тийз

Товч агуулга Ganbayar Batsuuri гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.04-ний өдөр “УРАНЫГ ГАЗРЫН #ГҮНД УУСГАН ОЛБОРЛОХ АРГЫН ТУХАЙ ‼” гэсэн пост нийтэлжээ. Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Пост дахь мэдээллийг хүргэвэл: “Газрын гүн рүү өрөмдөж гаргасан цооногоор ураны чулуулаг руу хүхрийн хүчил устай хамт шахаад хэдэн сар болгодог. Газрын гүнд хүхрийн хүчил […]

Энэ сарын 14-ний өдөр “Ювентус” клубын тоглогч, дэлхийн алдарт хөл бөмбөгч Криштиану Роналду коронавирусын тархалттай тэмцэх зорилгоор Португал дахь өөрийн эзэмшлийн зочид буудлыг эмнэлгийн зориулалтаар ашиглуулах боллоо гэх мэдээлэл Испанийн Marca сонин мэдээлсэн ч энэ нь ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ байх магадлалтай боллоо. Учир нь тухайн нэр дурдагдсан зочид буудлын зүгээс уг мэдээллийг үгүйсгэсэн байна. Хамгийн анх […]

Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасугай” гэсэн агуулгатай Засгийн газрын тогтоолын зураг цахим орчинд тарсан юм.  Энэхүү тогтоолын зургийг нягтлахад ХУУРАМЧ болох нь тогтоогдлоо.    Юуны өмнө энэхүү зураг нь дээр дурдсанчлан цахим орчинд 11 дүгээр сарын 29-ний өдөр […]

Khulan Gankhuyag фэйсбүүк хаягаар “КОВИД-ын вакцины дараа бүсэлхийнээс доош мэдээгүй болсон сувилагч, зүрх нь хаагдсан онцгойгийн ажилтан, сэхээнд орсон эмнэлгийн it залуу нарын талаар үнэн бодит тайлбар өгөхийг Амбасэлмаа гуайгаас шаардаж байна!!!” гэсэн мэдээллийг гурвадугаар сарын 7-нд постолжээ. Уг постыг 3.1К хүн шэйрлэж, 302 хүн коммент бичиж, 514 хүн хариу үйлдэл үзүүлжээ. Бид энэхүү мэдээллийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх