Factcheck: Монгол Улс уран олборлолтоор ОХУ-тай хамтрах тухай

Товч агуулга

  • ОХУ-тай ураны хамтын ажиллагааны хэлэлцээр 2008 оноос сэргэж эхэлсэн.
  • ОХУ-ын “Росатом” корпорац Дорнод аймгийн ураны ордуудыг ашиглах зорилгоор “Дорнод Уран” хамтарсан компани байгуулахаар болсон.
  • “Росатом” компани Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа байгуулжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам стратегийн найман ордын талбайн хил заагийг тогтоох тухай тогтоолын төслийг боловсруулан, Засгийн газрын 2025.04.09-ний хуралдаанаар танилцуулсан бөгөөд үүнд Дорнодын ураны орд, Мардайн ураны орд, Гурванбулагийн ураны орд багтаад буй. Эдгээрээс Мардайн ордод оросууд Социализмын үеэс үйл ажиллагаа явуулж, 1998 он дуустал уран олборлож байсан гэдэг. Үүнтэй холбоотойгоор ОХУ-тай уран олборлолтын чиглэлээр Монгол Улстай хамтрах эсэх хэлэлцүүлэг цахим орчинд өрнөсөн.

Өнгөрсөн онд ОХУ-ын талаас Мардайн уурхайг түшиглэн бага оврын атомын цахилгаан станц барьж өгөх санал тавьж, идэвхтэй ажиллаж байгаа тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлж байв.

2023 оны арванхоёрдугаар сард “Росатом” болон Монголын “Мон-Атом” компани Монгол Улсад бага оврын атомын цахилгаан станц барихаар санамж бичигт гарын үсэг зурсныг Тасс агентлаг мэдээлж байсан.

Тэгвэл ОХУ Монгол Улстай ураны салбарт ямар хамтын ажиллагаатай талаар нягталлаа.

Монгол Улс ОХУ хооронд ураны салбарт хамтран ажиллах талаар хэд хэдэн хэлэлцээр байгуулсан бөгөөд эдгээр нь Монголын ураны ордуудыг ашиглах, боловсруулах, экспортлох тухай байжээ.

2008.04.11. Ураны хамтын ажиллагааны хэлэлцээр

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Москвад айлчлах үеэр Монгол, Оросын Засгийн газар ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр байгуулж байжээ. Энэ хэлэлцээрийн хүрээнд Оросын мэргэжилтнүүд Монголд ураны хайгуул, олборлолт, боловсруулалтад оролцохоор болсон байна.

2009.02.17. Цөмийн хамтын ажиллагааны хэлэлцээр

ОХУ-ын “Росатом” корпорацийн орлогч захирал Николай Спасский, Монголын Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нар ураны ордуудыг хамтран ашиглах хамтарсан компанийн талаар хэлэлцээр байгуулсан. Энэхүү хэлэлцээр нь цаашдын хамтын ажиллагааны суурь болсон.

Эдгээр хэлэлцээрүүд нь Монгол, Оросын ураны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байсан ч, зарим нь хэрэгжээгүй буюу удаашралтай байсан.

2009.08.25. “Дорнод Уран” хамтарсан компанийн хэлэлцээр

Монгол, Оросын Засгийн газар Дорнод аймгийн ураны ордуудыг ашиглах зорилгоор “Дорнод Уран” нэртэй хамтарсан компани байгуулахаар тохиролцсон байна. Энэхүү хэлэлцээрийн дагуу Монголын талаас “Мон-Атом” компани, Оросын талаас “Атомредметзолото” (АРМЗ) оролцсон бөгөөд төслийн хүрээнд жилд 2000 тонн уран олборлохоор төлөвлөж байжээ.

2010.12.14. Хамтарсан компанийн зарчмын хэлэлцээр

Монгол, Оросын Засгийн газар Дорнодын ураны ордыг ашиглах хамтарсан компанийн зарчмын хэлэлцээр байгуулав. Энэ хэлэлцээрийн дагуу “Дорнод Уран” компани байгуулагдаж, төслийн эхний хөрөнгө оруулалт 300 сая ам.доллар байхаар төлөвлөжээ. Жилд 2000 тонн уран олборлох хүчин чадалтай байхаар энэ үед тооцоолсон байна.

2010.12.24. ОХУ-ын Ерөнхийлөгчийн баталгаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Монголтой хамтран Дорнодын ураны ордыг ашиглах хамтарсан компанийн тухай хуулийг баталсан. Энэ нь “Дорнод Уран” компанийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх эрх зүйн үндэс болсон.

Гэвч өнөөдрийн өнөөдрийн байдлаар ОХУ-тай ураны салбарт хамтран ажиллаж байгаа төсөл байхгүй байна.

Энэ талаар “Мон Атом” компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалаас тодруулахад

“ОХУ-ын зүгээс хуучин хамтарч ажиллаж байсан ураны төсөл дээрх үйл ажиллагаагаа сэргээх сонирхлоо илэрхийлж, хоёр улсын Засгийн газрын түвшинд сүүлийн жилүүдэд хэлэлцээд явж байгаа. Энэ асуудлыг тус улсын цөмийн энергийн “Росатом” компани хариуцаж байгаа бөгөөд өнгөрсөн онд төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотод байгуулсан. Одоогоор хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар Монгол Улсын хууль, дүрмийн дагуу компаниа байгуулахаар ажиллаж байгаа. Жижиг оврын атомын цахилгаан станцын тухайд тус улсаас байгуулж өгөх санал тавьсан. Одоогоор барихаар болсон зүйл байхгүй, мэдээлэл солилцоод ажиллаж байгаа” гэлээ.

Эх сурвалжууд:

  • Засгийг газар
  • Шинжлэх Ухааны Академи
  • “Мон Атом” компани
  • Тасс агентлаг

Төстэй мэдээлэл

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 2021 оны 12-р сарын 30-ны өдөр “Дархан бэр” энгэрйн тэмдэг, үнэмлэх олгох журмыг баталсан. Журамтай холбоотой олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж буйгаа иргэд, иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлсэн юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос энэхүү журмыг цуцлах […]

“54 жил тасралтгүй үзэгчдэд хүрсэн “Цагийн хүрд”-ийг гаргахаа

iconinews.club гэх сайт “Шуурхай мэдээ: “Цap тaxлын yлмaac

“Украины дээгүүр иргэний ямар ч улсын агаарын тээвэр нисэхгүй байгаа юм байна. Буудчихна гээд. Тэгсэн чинь ганц онгоц нисэж байсан нь манай “МИАТ” гэнэ ээ. Хөөрхөн үү?” гэсэн постыг ulsturch.mn гэх фэйсбүүк хуудас өчигдөр оруулсан. Украины агаарын замыг тойрсон шар онгоцууд дунд Украины агаарын хилээр явж буй цэнхэр онгоц бүхий зурагтай энэхүү мэдээлэл өнөөдөр олон […]

Товч агуулга: “Бадрах Энержи” компани үйлдвэрийн үйл явцыг өдөр тутам хянах лабораторитой. Уг лаборатори зөвхөн үйлдвэрийн явцад гарч байгаа бүтээгдэхүүний стандарт хэмжээг хянадаг ба монгол ажилчид ажиллаж байна. Тус лабораторийг хөндлөнгийн байгууллага буюу олон улсын SGS лаборатори хариуцан ажилладаг. SGS нь биологийн биш геохимийн шинжилгээний лаборатори. Tsegmed Baljinnyam гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.03.27-нд “Монголд Францын НАТОгийн […]

Жорлон угаадаг шингэнээр цистит эмчилж байгаа гэсэн бүтээгдэхүүний сурталчилгаа фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүрч байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Эрсаг Эко Эмчилнэ, Энхээ Болормаа, Мандахжаргал Лхамсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгчид “Бөөс, хуурс, шивэр, хулмас асуудал болоод байна уу? Тэгвэл Турк улсад үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай, химийн бодисгүй, бактер болон мөөгөнцөрийн эсрэг олон үйлдэлт бүтээгдэхүүнийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх