РОБЕРТ К хүүхдүүдийнхээ хамт вакцинд хамрагдсанаа ярьжээ

Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.26-нд “0-30 ХОНОГТОЙД ВАКДУУЛСАН ХҮҮХДҮҮД ВАКДУУЛААГҮЙТЭЙ НЬ ХАРЬЦУУЛАХАД 10000% ИЛҮҮ ӨВЧЛӨМТГИЙ БАЙСАН.

БАГА РОБЕРТ К.” гэсэн пост нийтэлсэн байна.

Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Түүний эх сурвалж болгон ашигласан бага Роберт Кеннедиг вакцин эсэргүүцэж байр суурь илэрхийлсэн мэтээр олон улсад ч мэдээллүүд ихээр гарч байжээ. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Эрүүл мэнд хариуцсан нарийн бичгийн даргад нэр дэвшүүлээд байгаа бөгөөд уг албан тушаал нь АНУ-ын эрүүл мэндийн судалгаа шинжилгээ, хоол хүнсний аюулгүй байдал гээд нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хариуцах юм байна.

Роберт Ф.Кеннеди NRP-д өгсөн ярилцлагынхаа үеэр вакцинжуулалтын эсрэг биш гэдгээ хэд хэдэн удаа илэрхийлсэн бөгөөд хүүхдүүдийнхээ хамт вакцинд хамрагдсанаа ярьжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас 2024.10.07-ны өдөр нийтэлсэн мэдээлэлд хүүхдүүд вакцинд хамрагдсанаар гарсан үр дүнгийн талаар мэдээлсэн байна.

Өнгөрсөн 75 жил гаруйн хугацаанд дэлхий дахинд вакцин хийлгэсэн зуу зуун сая хүүхдүүдийн урт хугацааны дархлааны талаар судлахад вакцин хийлгээгүй хүүхдүүд өвчлөлд өртөх эрсдэл өндөртөй болох нь тогтоогджээ.

Тухайлбал, вакцин хийлгээгүй хүүхэд хөхүүл ханиадаар өвчилсөн тохиолдолд эрүүл мэндийн ноцтой хүндрэл үүсэх магадлал 20-д нэг байдаг бөгөөд үхэлд хүргэж болзошгүй гэжээ. Хэрэв вакцин хийлгээгүй хүүхэд улаанбурханаар өвчилсөн, дундаж болон түүнээс дээш орлоготой улсад байгаа бол нас барах магадлал 500-д нэг гэсэн тооцооллыг гаргасан байна.

Вакцины үр дүнд жил бүр 4 сая хүүхэд үхлээс аврагдаж байгаа бөгөөд өнгөрсөн 50 жилд нийт 150 хүүхэд халдварт өвчний улмаас үхэх аюулаас сэргийлжээ.

Иймд дээрх пост нь олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ агуулга байна.

Аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч, нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байна.

Эх сурвалжууд:

  • NRP сайт
  • BBC
  • ДЭМБ
  • НҮБ-ын Хүүхдийн сан
Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн асан М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны 18:55 цагт “ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан байна” хэмээн мэдээлжээ. Бид энэхүү мэдээллийг үнэн эсэхийг холбогдох газруудаас тодрууллаа. Улсын онцгой комисст энэ санал ирсэн эсэх талаар Шадар сайдын хэвлэлээс 21:27 цагт тодруулахад “Хөл хориог сунгах эсэх талаар бүх яамдаас санал […]

Цахим орчинд Tsendee Purev нэртэй хэрэглэгч “Вакцины нэр

МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрч, зургаан оюутан халуурч байгаа талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна. Тэгвэл энэ нь худал болохыг Засгийн газар, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Тэрбээр “Буруу ташаа, албан бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй” […]

Товч агуулга ҮСХ-ны судалгаагаар 10000 хүн тутамд шинээр илэрч байгаа хавдрын тоо сүүлийн 2013 оноос хойш огцом өөрчлөгдөөгүй. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй тул хорт хавдар үүсгэдэггүй. Вакцин хорт хавдрыг өдөөж, өсгөдөг гэдэг ямар ч мэдээлэл байхгүй. Bolorma Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч вакцин хавдар үүсгэж байгаа талаар пост […]

Jenny Jenny гэх фэйсбүүх хаягнаас “Ёоооо худлаа ярихыг нь хараад тэсэхгүй нь ээ. Вероселийг хоёрхон улс хэрэглэж бгаа, Бээжин хувилбарыг 40 улс хэрэглэж байгаа гэж WHO дээр бгаа шд, нөгөөдүүл нь Монголд тарьж бгааг нь ДЭМБ бүртгэчихлээ гээд итгээд байхын. ДЭМБ УХАНЬ/ВЕРОСЕЛ ХУВИЛБАРЫГ БҮРТГЭЭГҮЙ, БЭЭЖИН ХУВИЛБАРЫГ БҮРТГЭСЭН” гэсэн пост оруулан байна. Уг постыг 81 хүн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх