О наснаас товлолт вакцин шахуулсан хүүхдүүд анхаарал төвлөрөлт муутай- ХУДАЛ

Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.25-нд “О НАСНААС НЬ ТОВЛОЛТ ВАКЦИН НЭРТЭЙ ХОР ШАХУУЛСАН ХҮҮХДҮҮД БАРАГ БҮГД АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТ МУУТАЙ БОЛСОН!!!” гэсэн пост оруулжээ.

Уг мэдээллийг нягталлаа.

Төрсөн цагаас нь хойш хийдэг вакцинууд хүүхдийн анхаарал төвлөрөлтэй холбоотой эмгэг үүсгэдэггүй болохыг батлах гурван том судалгаа байдгийг Филадельфийн Хүүхдийн эмнэлгийн Вакцины боловсролын төвөөс мэдээлсэн байна.

Эхнийх нь Эрүүл мэндийг хамгаалах хоёр том байгууллагын мэдээллийн сангаас 124,000 гаруй нярай болон гурав дахь байгууллагаас нэмэлтээр 16,700 хүүхдэд вакцины найрлагатай холбоотой мэдрэлийн хөгжлийн янз бүрийн саатал, түүний дотор анхаарлын хомсдол зэргийг харьцуулан судалжээ. Тэр дундаа тимеросал агуулсан вакцин хийлгэсэн хүүхдүүд эдгээр вакциныг хийлгээгүй хүүхдүүдээс илүү анхаарал сулрах эрсдэл байгаагүй ажээ.

Хоёрдугаарх том судалгаа нь 110,000 орчим хүүхдийг хамруулсан бөгөөд амьдралын эхний зургаан сард DTP/DT буюу сахуу, татран, хөхүүл ханиадны вакциныг вакцин хийгээгүй хүүхдүүдтэй харьцуулан судлахад анхаарал сулрах эмгэг үүсэхтэй ямар нэгэн холбоогүй байжээ.

Хүүхдүүдийг дөнгөж төрмөгц вакцин хийж буй хэт эрт гэж санаа зовох тохиолдол олон байдаг тул товлолт вакциныг хуваарийн дагуу хийлгэсэн хүүхдүүдийг эцэг эх нь вакциныг хойшлуулах, эсвэл хойшлуулахаар сонгосон хүүхдүүдтэй харьцуулан судалгаа хийжээ. 1000 гаруй хүүхэд хамрагдсан хүүхдүүдийн янз бүрийн үр дүнг харьцуулахад дархлаажуулалтыг цаг тухайд нь хүлээн авах, хөгжлийн хоцрогдол хоёрын хооронд ямар ч хамаарал олдоогүй байна.

Эдгээрээс гадна судлаачид хэл яриа, аман санах ой, амжилт, нарийн ур чадвар, орон зайн анхаарал, гүйцэтгэх үйл ажиллагаа, зан үйлийн зохицуулалт, ерөнхий оюуны үйл ажиллагааг хамарсан 42 туршилтыг урт хугацаанд явуулахад вакцинтай холбоотой сөрөг нөлөө үзүүлээгүй нь тогтоогджээ.

Харин вакцинжуулалтад цаг тухайд нь хамрагдах нь олон талаар илүү сайн үр дүнтэй холбоотой гэжээ.

ДЭМБ-ын мэдээллээр

  • 2023 онд дэлхийн хэмжээнд 14.5 сая хүүхэд вакцинд хамрагдаагүй.
  • Сахуу, татран, хөхүүл ханиадны эсрэг (DTP3) гурван тунт вакцины хамрах хүрээ 2023 онд 84% байна.
  • Улаанбурханы эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн хүүхдүүдийн эзлэх хувь 2023 онд 83 хувь байсан нь 2019 оны 86 хувьтай харьцуулахад нэлээд доогуур байна. Охидын ХПВ-ийн вакцины эхний тунгийн хамрах хүрээ 2022 онд 20% байсан бол 2023 онд 27% болж өссөн байна.

Вакцинжуулалтын үр дүн хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байгааг ойлгохын тулд хүүхдийн эндэгдлийн ерөнхий тоо баримтыг харах шаардлагатай. 1990 онд 1000 хүүхэд тутмын 93 нь таван нас хүрэхээсээ өмнө нас баржээ. Өнөөдөр нас баралтын түвшин энэ тооны гуравны нэг буюу 1000 хүүхэд тутамд 37 хүүхэд байна. Үүний ихэнх нь дэлхийн вакцинжуулалтын хөтөлбөрүүдтэй холбоотой бөгөөд сүүлийн 50 жилд вакцинжуулалт 154 сая хүний ​​амийг аварснаас 101 сая нь нялх хүүхэд байсныг НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлдэг.

Хүүхэд бага байх тусмаа өвчинд өртөмтгий байдаг тул вакциныг цаг тухайд нь хийлгэж, вакциныг хойшлуулахгүй байхыг олон улсад эрүүл мэндийн байгууллагууд зөвлөсөөр байгаа юм.

Иймд дээрх пост нь олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл байна.

Аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч, нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байна.

Эх сурвалжууд:

  • ЭМЯ
  • ХӨСҮТ
  • ДЭМБ
  • АНУ-ын хүүхдийн академи
  • НҮБ-ын Хүүхдийн сан
Төстэй мэдээлэл

“Хэн нэгэн өнөөдөр сүүдэрт нь амарч сууж байгаа бол тэр модыг удаан хугацааны турш тордож ургуулсантай холбоотой” гэж дэлхийн шилдэг хөрөнгө оруулагч Уоррен Баффет  хэлсэн нь бий. Яг үүнтэй адил хүн амьдралынхаа хоёр дахь үеийг санхүүгийн хувьд бие даасан, эрх чөлөөтэй өнгөрүүлэх баталгаа нь эртнээс төлөвлөсөн тэтгэвэр байдаг. Өнөөдөр Монгол Улсад тэтгэврийн орлого хүрэлцээ муутай, […]

Өнгөрсөн Цагаан сараар УИХ-ын дарга Н.Учрал үндэсний спортын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр Тод манлай уяач Д.Даваахүү “Морины соёлыг дэлхийд бүрэн бүтэн үлдээхийн тулд хаврын морин уралдааныг хиймээр санагддаг” гэлээ. Урин дулаан цагт л зөвхөн морин уралдаан зохион байгуулснаар морины соёл Монголд төдийгүй дэлхийд хагас үлдэж буй тухай санаа нь их л чилээрхсэн янзтай хэллээ. […]

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж буй энэ үед улс төрийн маргаан сошиал орчинд өрнөж, улмаар төлбөртэй сурталчилгааны шинжтэй, зохион байгуулалттай кампанит ажиллагааны шинж тэмдэг илэрч байна. УИХ-ын гишүүн О.Номинчимэг 2026 оны зургаадугаар сарын 18-нд хийсэн мэдэгдэлдээ Эдийн засаг, хөжлийн сайд Ж.Энхбаярыг тамхины салбарын ашиг сонирхлыг хамгаалж байна хэмээн […]

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил гарах гэж байна. Монголчууд уламжлалт Цагаан сарын баяртаа зэхэж байгаа энэ үеэр уламжлал, соёл, түүхийн талаар “Хаадын Сан”-гийн тэргүүн, зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлстэй товч ярилцлаа.  -Цагаан сараар бидний дагаж мөрддөг олон ёс заншил бий. Гэвч яг алийг нь цэвэр монгол, алийг нь харь соёлын нөлөө гэж үзэх […]

Товч агуулга: Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг Unurtsetseg Naran гэх фэйсбүүк хуудсаараа “Бидний хэрэглэж буй хүнс, ялангуяа жимс, хүнсний ногоо хорт хавдар, аутизмын үндэс болоод байнаа нөхөд өө. Усан үзэм их идвэл аутизмтай хүүхэд төрөөд байнаа гэж эмч нар хэлж байна…” гэсэн агуулгатай пост 2026.09.10-нд оруулжээ.  Энэхүү постын агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.  “Жимс, […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх