Гардасал вакцин асар олон хүнд металлтай-ХУДАЛ

“Гардасал вакцин нь асар олон хүнд металлтай. Хүний эрүүл мэндийг үхүүлдэг. Нэн тэргүүнд үргүй болгодог” гэсэн мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу бид нягталлаа.

Factcheck:

Гардасил вакцинд хүнд металл агуулагддаг гэдэг нь ташаа мэдээлэл байна.

Гардасил нь бусад вакцины адил дархлааны хариу урвалыг сайжруулахад туслах хөнгөн цагааны найрлагыг агуулдаг. Гэхдээ вакцинд агуулагдах хөнгөн цагааны хэмжээ нь хүний өдөр тутамдаа бусад эх үүсвэрээс авдаг хөнгөн цагаанаас хавьгүй бага байдаг. Мөн хөнгөн цагаан нь хүнд металлын ангилалд хамаардаггүй.

Дэлхий даяар хэдэн тэрбум тунгаар хэрэглэсэн вакцины үр дүнд хөнгөн цагаан хор хөнөөл учруулсан гэсэн нотолгоо байхгүйг CDC болон ДЭМБ баталгаажуулдаг.

Вакцины тухайд хүнд металл гэж нэрлэгдэж байгаа нь мөнгөн ус. Гэхдээ энэ нь бидний төсөөлж байгаа мөнгөн уснаас огт өөр гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Зарим вакцины найрлагад багтдаг Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй.

Мөнгөн ус бол дэлхийн царцдас, агаар, хөрс, усанд байдаг химийн элемент. Дэлхий үүссэнээс хойш галт уулын дэлбэрэлт, чулуулгийн өгөршил, нүүрс шатаах зэргээс хүрээлэн буй орчинд мөнгөн ус татагдаж байдаг аж. Харин үүнийг нь байгаль дээрх зарим төрлийн бактериуд мөнгөн усыг метил мөнгөн ус болгон хувиргадаг байна. Энэ нь загас, амьтан зэргээр дамжин хүний ​​хоол тэжээлийн сүлжээнд нэвтрэх бөгөөд их хэмжээгээр биед орж ирвэл хортой нөлөө үзүүлдэг аж.

Харин Тимеросал нь мөнгөн усны өөр хэлбэр болох этилмеркуриг агуулдаг. Этилмеркури болон метилмеркури хүний биед ороод өөр өөр аргаар задардаг болохыг харьцуулсан судалгаагаар тогтоосон байдаг.

Өөрөөр хэлбэл, этилийн мөнгөн ус метилийн мөнгө уснаас илүү хурдан задардаг байна. Тиймээс вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. Яг л метилийн спирт болон этилийн спирттэй шиг хоёр өөр зүйл болохыг ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүдтайлбарладаг.

Вакцин дахь туслах бодисууд нь биеийн дархлааны хариу урвалыг идэвхжүүлснээр бага вакцин, бага тунгаар хэрэглэх боломжийг олгодог болохыг Филадельфийн Хүүхдийн эмнэлэг онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа(FDA)-ны шийдвэрээр бага насны хүүхдүүдийн ердийн вакцины найрлагаас тимерозыг хассан ба 2001 оноос хойш ашиглаагүй байна. Одоогоор зөвхөн томуугийн  эсрэг вакцинд мөөгөнцөр болон бусад хор хөнөөлтэй бичил биет үржихээс сэргийлэх зорилгоор энэхүү бодисыг ашиглаж байгаа аж.

Эх сурвалжууд:

Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн С.Ганбаатар иргэдтэй уулзах үеэрээ уран олборлолтын талаар “Ураныг боль гэж хэлэхээс илүү энэ аюултай, уран газрын хэвлий рүү хор шахахад дараа нь тэндээс үүл босоод ууршаад, тэр үүл нь нүүж ирээд энд буухад энд байгаа ургамлуудыг бүгдийг нь байхгүй болгох уу гэдгийг судалгаагаар гаргаж ир. Үгүй гэвэл баталгаагаа өг. Уран, янз бүрийн улс […]

uguulleg.com гэх сайт 2021.09.12-нд “ДЭМБ-ын ноцтой мэдэгдэл: 3-р тун хийж байгаа орнуудыг улам титэм вирусыг дэлгэрүүлэх ажиллагаа явуулж байна гэж үзэж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг ороод уншвал… “Гурав дахь тун бол судалгааны шатанд явж байгаа, эрдэмтэд янз бүрийн таамаг гаргаж байгаа ч тэр нь бат.лагдаж, нот.логдоогүй байгаа талаар эрдэмтэд хэлсээр, анх.ааруулсаар байна. […]

Товч агуулга: Москва24 сайт 2023.02.22-нд Оростой хийсэн мөргөлдөөнд Украин аль хэдийн ялагдсан гэж АНУ мэдэгдсэн тухай мэдээлэл гаргажээ. Уг мэдээллийг Монголын цахим орчинд мөн зарим хүмүүс шэйрэлсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Москва24 сайтад нийтлэгдсэн уг мэдээний эхний хэсэг “Барууныхны өөдрөг итгэл найдварыг үл харгалзан Оростой хийсэн мөргөлдөөнд Украин ялагдах […]

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлал хийгээд буцсан билээ. Түүний айлчлалын үеэр “Хятадын гадаад яамны сайд Ван И монгол бүсгүйн өргөн барьсан ариун цагаан сүүнээс татгалзан, хэрэггүй гэчихээд явжээ” гэсэн постыг Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Үүнийг 4,000 хүн шэйрлэж, 707 хүн сэтгэгдлээ бичиж, 5,800 хүн лайк болон […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх