Вакцинаас үүдээд чихрийн шижин гэдэг өвчин газар авч байна – ХУДАЛ

Товч агуулга

  • Хоёр ярилцагчийн хэн хэн нь эрүүл мэндийн салбарын хүмүүс биш буюу вакцинтай холбоотой баталгаатай мэдээлэл өгөх эх сурвалжууд биш байна.
  • ХПВ-ийн вакциныг дэлхийн 147 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулсан ба АНУ, Австрали, Канад, Европын олон орон багтаж буй.
  • Монгол Улсад 2012 онд ХПВ-ийн эсрэг вакцин хийсний үр дүн 90%-100% байна.
  • Харин уг вакциныг эсэргүүцэж зогсоосноор 4,000 гаруй эмэгтэйг умайн хүзүүний хорт хавдраар өвчилж, амь насаа алдахаас нь хамгаалах боломжоо алдсан.
  • Чихрийн шижин өвчний тухайд энэ нь амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй бөгөөд вакцинаас шалтгаалдаг гэдэг шинжлэх ухааны үндэслэлгүй.

Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “7 жилийн өмнө 2018 онд судлаач, эдийн засагч Х. Болорболд, доктор Б.Жаргалмаа нар умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх АНУ-ын вакцины талаар ийнхүү ярьсныг Юутуб дээрх Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш нэртэй ярилцлагаас хэсэгчлэн орууллаа” гээд видео хуваалцжээ.

Уг мэдээллийг нягталлаа.

9:02 минут үргэлжлэх уг видеонд вакцин, тэр дундаа Хүний папиллома вирусийн эсрэг вакцины талаар сөрөг мэдээллийг өгсөн ярилцлагын хэсгийг тасдаж оруулжээ.

Видеонд гарч буй эрэгтэй ярилцагчийг танилцуулахдаа Д.Болор (Х.Болорболд) гээд Монголын Үндэстний чөлөөлөх хөдөлгөөний тэргүүн, инженер, санхүү эдийн засагч, реалполитик судлаач гэж бичсэн байсан бол эмэгтэй ярилцагчийг Тусгай сургуулийн хичээл эрхлэгч, орлогч захирал Др. Б.Жаргалмаа гэжээ.

Өөрөөр хэлбэл, энэ хоёр хүний хэн хэн нь эрүүл мэндийн салбарын хүмүүс биш буюу вакцинтай холбоотой баталгаатай мэдээлэл өгөх эх сурвалжууд биш байна. Мөн эрэгтэй ярилцагчийн нэр, овог зөрүүтэй байгаа нь үзэгч, уншигчийг ТӨӨРӨГДҮҮЛЖ байна.

Б.Жаргалмаа нь ярилцлагынхаа үеэр “Яг тэр өвчний нян бактерийг тарьж байгаа. Олон охид амь насаа алдсан. Австралид олон жилийн өмнө хоёр удаа энэ вакцины(ХПВ-ийн эсрэг вакцин)ыг оролдож үзсэн. Тус улсын Засгийн газар шинжилгээ хийгээд маш хортой байна, оруулахгүй гээд буцаасан”, “Вакцинаас үүдээд чихрийн шижин гэдэг өвчин газар авч байна”, “Вакцин хийлгэсэн залуучуудын дунд хорт хавдар ихсэж байна” хэмээн ярьжээ.

Эрэгтэй ярилцагчийн тухайд баримт гэхээсээ илүү үзэл бодлоо ярьсан байна.

Өдгөө ХПВ-ийн вакциныг дэлхий даяар сайтар судалж, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд аюулгүй, үр дүнтэй болохыг баталсны үндсэн дээр дэлхийн 147 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө оруулан хэрэгжүүлж байна. Үүнд АНУ, Австрали, Канад, Европын олон орон багтаж буй.

Хавдрын Үндэсний зөвлөлөөс Монгол Улсад 2012 онд Хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэсэн охидыг тандан судлахад ХПВ-ийн эсрэг 3 тун вакцин хийснээс 5, 11 жилийн дараах үр дүн ХПВ-16 хэв шинжийн эсрэг 90%-100% байна. Харин уг вакциныг эсэргүүцэж зогсоосноор 10 жилийн хугацаанд 4,000 гаруй эмэгтэйг умайн хүзүүний хорт хавдраар өвчилж, амь насаа алдахаас нь хамгаалах боломжоо алдсаныг Хавдрын үндэсний зөвлөлийн үүсгэн байгуулагч, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан ярьсан.

ХПВ-ийн эсрэг Гардасил вакцин нь умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 70 орчим хувийг эзэлдэг ХПВ-ийн 16, 18-р хэв шинжээр үүсгэгдэх хорт хавдраас бараг 100 хувь урьдчилан сэргийлдэг болох нь 15 жилийн судалгаагаар нотлогдсон тул дэлхийн 140 улс энэхүү вакциныг иргэдээ хамгаалахад ашиглаж байна.

Чихрийн шижин өвчний тухайд энэ нь амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй бөгөөд вакцинаас шалтгаалдаг гэдэг шинжлэх ухааны үндэслэлгүй байна.

Иймд дээрх пост нь олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ агуулга байна.

Эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

  • ДЭМБ
  • Хорт хавдрын судалгааны Олон улсын агентлаг
  • ЭМЯ
  • ХӨСҮТ
  • Хавдрын үндэсний зөвлөл
  • АНУ-ын Диабетийн ассоциац

Төстэй мэдээлэл

Товч агуулга Англи улс хүүхдүүдийг дархлаажуулах бодлогодоо өөрчлөлт оруулаагүй. Эрсдэлт бүлэгт хамаарахгүй ч 2022.08 сарын сүүлчээр 5 нас хүрсэн болон 11 хүртэлх насны бүх хүүхдийг вакцинд сайн дураар хамрагдахыг Англи улс одоо ч зөвлөсөн хэвээр байна. Хүүхдүүд бүүстер тунд ч хамрагдах боломжтой байна. “Их Британи 12-ос доош насны хүүхдүүдэд КОВИД-19-ийн вакцин хийхийг хориглосон” гэсэн мэдээлэл […]

ОХУ-ын олон нийтийн цахим талбар болох vk.com сайтад Алтай видеолор гэх хэрэглэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буу барьсан цэргүүдийн хамт зогсож байгаа зургийг нийтлээд “👍ОХУ-ыг дэмжин Хойд цэргийн тойрогт оролцохоор Монголоос 92 цэрэг (тусгай хүчин) илгээсэн 🇷🇺✊ (Монгол Улсын Ерөнхийлөгчтэй 🇲🇳 зураг)” гэсэн текст бичжээ. Уг постыг няталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Фото […]

“Улаанбаатарт хөл хориог 2021 оны 3 сарын 31-нийг хүртэл сунгах хувилбар яригдаж байна.” гэсэн мэдээлэл фэйсбүүкийн Монголын хамгийн том интернэт зар хуудаст нийтлэгджээ. Энэхүү мэдээллэлд 119 хүн хариу үйлдэл үзүүлж, 17 хүн сэтгэгдлээ бичсэн байна. Ингэхдээ хөдөө орон нутаг уруу явах хүсэлтэй, гэр бүлээрээ ажилгүй байгаа тухайгаа төдийгүй өөр арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээжээ. […]

Товч агуулга АНУ-ын Дээд шүүх ийм шийдвэр гаргаагүй. Шүүхийн 2001 оноос хойш хэрэгжиж эхэлсэн болон шийдвэрлэгдсэн хэргүүдийн байдлыг жагсаадаг шүүхийн цахим лавлахад ийм кэйс огт байхгүй байна. Дээд шүүхээс “Вакцин бол вакцин биш. Учруулсан хор уршиг нь нөхөж баршгүй” гэдэг мэдэгдэл хийгээгүй. Solongo Bukhchuluun гэх фэйсбүүк хэрэглэгчийн 2022.10.25-нд оруулсан “🇺🇸* АНУ-ын Дээд шүүхийн шийдвэр: Ковид […]

Коронавирусийн халдварын тархалд манай улсад, ялангуяа Улаанбаатар хотод эрчимжиж байна. Энэ үеэр коронавирусийн эсрэг вакцин болон амны хаалттай холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж байна. Тиймээс энэ удаа амны хаалттай холбоотой ташаа мэдээллүүдийг гаднын фактчекерүүд нягталсныг хүргэж байна. 2019 онд БНХАУ дэлхийн амны хаалтны талаас илүүг үйлдвэрлэсэн бол цар тахлын үед уг үйлдвэрлэл 85% […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх