Цус бүлэгнэлийн талаарх тамхины хайрцаг дээрх анхааруулга вакцинтай холбоотой – ХУДАЛ

Man hand holding a cigarette . Smoke risk the spread of COVID-19.

Австрали улсад тамхины сав баглаан дээр цусны бүлэгнэлтийн талаар шинэ анхааруулга нэмэгдсэн нь КОВИД-19-ийн эсрэг вакцинтай холбоотой гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ.

Энэ тухай нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Ийм агуулгатай пост олон нийтийн сүлжээгээр маш их явсан тул AFP агентлагийн баримтыг нягтлагчид мэдээллийг шалгаж, олон нийтэд хүргэжээ.

Тухайлбал, доорх ширгээг 2000 гаруй хүн дахин жиргэсэн байна.

https://twitter.com/JoostBroekers/status/1480865982574993411

Жиргээн дээр хоёр зураг харуулсны нэг нь 2021 оны арванхоёрдугаар сарынх бөгөөд “АНХААР: Тамхины утаа нь хүүхэд болон тамхи татддаггүй насанд хүрэгчдийг эрт нас барахад хүргэдэг олон төрлийн өвчин үүсгэгч химийн хорт бодисуудыг агуулдаг” гэжээ.

Харин нөгөө зураг дээрх анхааруулгын огноо нь 2022.01 сарынх бөгөөд “АНХААР: Тамхины утаанд агуулагдах химийн хорт бодисыг бага хэмжээгээр амьсгалах нь цусны бүлэгнэл, зүрхний шигдээс, цус харвалт үүсгэдэг” гэсэн байна.

Яг ийм агуулгатай олон янзын пост цахим орчинд тархжээ.

Тэгвэл тус улсын Засгийн газартай тамхины хяналтын чиглэлээр хамтран ажилладаг, ашгийн төлөө бус Quit Victoria хэмээх Мельбурнд төвтэй байгууллага AFP агентлагт тайлбар өгөхдөө эдгээр анхааруулга нь КОВИД-19-тэй холбоогүй болохыг албан ёсоор мэдэгдсэн байна. Цусны бүлэгнэлтэй холбоотой анхааруулга зөвхөн цар тахлын үеэр гарч ирээгүй, Австралийн тамхины савлагаан дээр тавигдаад есөн жил гаруй болж байгааг дээрх ТББ-ын төлөөлөгч хэлээд 2016 оны тамхин дээрх анхааруулгын зургийг илгээсэн байна.

Мөн Австралийн ЭМЯ-ны төлөөлөгч 2012 оноос тамхин дээр энэ төрлийн анхааруулгыг ашиглах болсныг AFP агентлагт мэдээлээд тамхин дээр анхааруулга гаргах стандартыг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж ирснийг хэлжээ. Уг стандартыг ЭНД-ээс харж болно.

Тиймээс цусны бүлэгнэл зөвхөн цар тахлаас үүдэн тамхины анхааруулгад дурдагдах болсон гэдэг нь ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://factcheck.afp.com/doc.afp.com.9XP8QE

https://www.legislation.gov.au/Details/F2013C00598/Html/Text#_Toc363806246

https://www.quit.org.au/

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Тэнгэрийн Гүнж нэртэй фейсбүүк хэрэглэгчийн “Богд уул, бугын ам” гэх уг зураг цахим орчинд таран 11 цагийн дотор 8200 лайк, 217 удаа дахин түгээгджээ.  Энэхүү зургийг Гүүглийн зургийн хайлтаар нягталж шалгавал энэ нь Монголд биш бөгөөд АНУ-ын Вайоминг мужийн Жексон Хоулд байрлах зэрлэг ан амьтдын National Elk Refuge хэмээх газар ажээ. Энэ газар нь 1912 онд амьтдын амьдрах […]

Товч агуулга Хөнгөн цагааныг вакцины найрлагад нэмэлтээр ашигласнаар хүний дархлааны хариу урвалыг илүү сайжруулах нөлөөтэй. Вакцины найрлагад хөнгөн цагаан нэмэлтээр оруулснаар ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг өнгөрсөн 60 жилийн судалгаа нотолно. Хүүхдийн товлолт вакцинуудын найрлагад кадми ордог талаар ямар нэгэн мэдээлэл алга. Вакцин аутизмтай холбоотой болох нь шинжлэх ухаанаар өнөөдрийг хүртэл нотлогдоогүй. Хэд хэдэн […]

Batchuluun Natsagdorj хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ” гэсэн агуулгатай постыг 2021.07.26-нд нийтэлжээ. Уг постод “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ. Монголд синофарм (вероселл) тэргүүтэй вакцины дараа 782 хүн нас барлаа. Японд вакцин тариулснаас болж нас барсан хүний тоо 751 боллоо. Вакцин тариулаад эхний 7 хоногтоо нас барсан хүний тоо […]

Tserenkhuu Ishtseden хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ДЭМБ Vero Cell вакциныг “зөвшөөрлөө бүртгэж авлаа гэнээ” гэсэн мэдээ цуурхал шүү! Гагцхүү онцгой нөхцөлд хэрэглэж болно, гэхдээ үр дүнгийн мэдээлэлд экспертизын групп итгэхгүй байгаа гэж Гебрейесус хэлсэн” гэсэн постыг тавдугаар сарын 8-ны өдөр нийтэлжээ. Уг постыг 213 хүн цааш түгээж, 139 хүн сэтгэгдэл бичиж, 532 хүн лайк дарсан байна. […]

Өнөөдөр өглөө буюу 2022 оны 2-р сарын 1-ний 09:25 цагт твиттер хуудаст Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх хаягаас “Өглөөний мэнд. Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүд бүх газраар архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байгаа болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэсэн жиргээг оруулжээ. Уг жиргээ нь хотын дарга Д.Сумъяабазарын […]

Товч агуулга Bayarsaikhan Tse нэртэй фэйсбүүк хэрэглэгч “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Кеннеди бага: Биднийг Украинд хүмүүнлэгийн зорилгоор ирсэн гэсэн үлгэр ярьж байгаа ч засгийн газрыг нь унагаж, оросуудыг л сулруулах зорилготой байсан. Украины ард түмэн геополитикийн зорилгоос шалтгаалж хоёр их гүрний хооронд болж буй дайны золиос боллоо. Дайны шалтгаан, бидний хариу үйлдэл бол […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх