Бэлгийн замаар халддаг өвчинг Вакцин нэрээр 11-ээс дээш насны хүүхдэд тарих гэж байгаа-ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

  • Умайн хүзүүний болон ХПВ-ээр үүсгэгддэг бусад хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд Гардасил вакцины ашиг тус нь эрсдэлээс давсан.
  • Гардасил вакцин нь саажилт, эсвэл Гийена Барре хам шинж буюу булчин сулрах зэрэг өвчнийг үүсгэдэг гэсэн нотолгоо олоогүй.
  • HPV-ийн эсрэг вакцин нь ХПВ-ийн 16, 18-р хэв шинжээр үүсгэгдэх хорт хавдраас бараг 100 хувь урьдчилан сэргийлдэг нь 15 жилийн судалгаагаар нотлогдсон.
  • 9-11 насанд буюу бэлгийн амьдрал эхлээгүй байх үед уг вакциныг хийлгэхэд дархлаа хамгийн сайн тогтож, HPV вирусийн халдвараар үүсгэгддэг хожмын олон өвчлөлөөс үр дүнтэй сэргийлдэг нь нотлогдсон.

Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.19-нд “Бэлгийн замаар халддаг өвчинг Вакцин нэрээр 11-ээс дээш насны хүүхдэд тарих гэж байгаа !!! 7 хоногийн дараа буюу 11 сарын 25-аас. Сургуулиудаар очиж !!! Шприз барьсан алуурчид болжээ …” гэсэн пост шэйрэлжээ.

Уг постыг 119 хүн цааш түгээж, 82 хүн хариу үйлдэл үзүүлж, 16 хүн коммент бичжээ.

Комментийг харвал биологийн аллага, битгий хийлгээрэй, ирээдүйгээ сөнөөгчид гэхчлэн бичсэн буюу итгэсэн, дэмжсэн хандлагатай байна.

Энэ постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгчийн постод ашигласан зураг дээрх мэдээллийг бид нягталлаа.

Висконсин мужид 14 настай охин Гардасил вакцины улмаас шууд 300 гаруй удаа таталт өгч байсныг батлах баталгаатай нотолгоо байхгүй байна. Гэхдээ таталт зэрэг сөрөг хариу урвалын талаарх мэдээллүүд нь Гардасилын аюулгүй байдлын талаарх өргөн хүрээний хэлэлцүүлгээр яригддаг байна. Ийм тохиолдлуудад үлгэр домог мэт асуудлуудыг хэлэлцүүлдэг ч ийм ноцтой үр дагавар болон вакцин хоёрын хоорондын холбоо судалгаагаар тогтоогдоогүй байна.

АНУ-ын CDC, ДЭМБ, FDA зэрэг зохицуулах байгууллагууд умайн хүзүүний болон бусад хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд ХПВ-ийн вакцин, түүний дотор Гардасил вакцины ашиг тус нь эрсдэлээс давсан гэж үздэг байна.

Тухайлбал, вакцины хариу урвалын талаарх иргэдийн мэдээллийн хүлээн авдаг систем болох VEARS-д 2006.06 сараас 2015.09 сарын хооронд АНУ-д 80 сая тун вакцин тараагдсаны дараа Гардасил вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд нас барсан тухай 117 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс зөвхөн 51 нь нас барсны гэрчилгээтэй буюу нас баралт, задлан шинжилгээний дүгнэлт эсвэл нас баралтын бусад эмнэлгийн баримт бичиг тодорхой байсан гэсэн үг. Эдгээр нас баралтын эмнэлзүйн тойм нь вакцин хийлгэсний дараах хугацаа, вакцины тунгийн тоо, вакцины хослол, нас барах үеийн онош зэрэг нь Гардасил вакцинтай учир шалтгааны хувьд холбогдох ямар ч хэв шинж илрээгүй буюу вакцинаас болж нас барсан тохиолдол батлагдаагүй байна.

Гардасил вакцин хийлгэсний дараа 13 настай Колтон хүү саажилттай болсон тухай мэдээлэл нь мөн л HPV эсрэг Гардасил вакциныг тойрсон батлагдаагүй мэдээллийн нэг ажээ.

АНУ-ын CDC болон FDA зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын хийсэн өргөн хүрээний судалгаа, аюулгүй байдлын хяналтаар Гардасил вакцин нь саажилт, эсвэл Гийена Барре хам шинж(GBS) буюу булчин сулрах зэрэг өвчнийг үүсгэдэг гэсэн нотолгоо олоогүй байна.

Түүнчлэн Колтон Беррет хүүгийн өвчлөлийн талаарх харамсалтай түүх, түүний гэр бүлийг улам дордуулсан зүйл нь VAXXED буюу дархлаажуулалтад хамрагдаж байж оффист ажиллах боломжтой гэж үздэг хөдөлгөөний эсрэг, вакцин эсэргүүцэж дайрагчдын үйлдэл болох тухай түүх бичээтэй байна. Тэд “Гардасил вакцин хүүг нь гэмтээж, үхэлд хүргэсэн гэсэн худал төсөөлөлд ээжийг нь итгүүлсэн, Гардасилыг зовлон зүдгүүр, үхэлд нь буруутгасан нь харамсалтай” хэмээн хүүгийн өвчний талаарх бодит түүхийг өгүүлсэн уг нийтлэлд дурджээ.

Умайн хүзүүний хорт хавдар нь хөхөнцөр вирус буюу хүний папиллома вирусээр үүсгэгддэг. Хүний папиллома вирус (HPV) нь мэдэгдэж байгаа нь 200 хэв шинж байна. Эдгээрийнх ихэнх нь санаа зовоох өвчлөл үүсгэдэггүй ч зарим төрөл нь хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй. Тодруулбал, HPV-ийн өндөр эрсдэлтэй хэлбэр нь умайн хүзүүний хорт хавдар, хошного, ам залгиур, шодой, үтрээ, гадна бэлэг эрхтний хорт хавдар болон бэлгийн үү, ургацаг, амьсгалын замын папилломатоз үүсэх шалтгаан болдог.

Гэвч эдгээрээс Хүний папллома вирус(HPV)-ийн халдварын эсрэг вакцин урьдчилан сэргийлж, үр дүнтэй хамгаалж байна.

Хүний папиллома вирус(HPV) бэлгийн замаас гадна болон арьс, салстаар дамжин халдварладаг бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болдог.

Харин HPV-ийн эсрэг вакцин нь умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 70 орчим хувийг эзэлдэг ХПВ-ийн 16, 18-р хэв шинжээр үүсгэгдэх хорт хавдраас бараг 100 хувь урьдчилан сэргийлдэг болох нь 15 жилийн судалгаагаар нотлогдсон тул дэлхийн 140 улс энэхүү вакциныг иргэдээ хамгаалахад ашиглаж байна.

Уг вакциныг бүх насныхан хийлгэх боломжтой бөгөөд 9-наас эхлэх хийхийг зөвлөдөг. Ялангуяа 9-11 насанд буюу бэлгийн амьдрал эхлээгүй байх үед уг вакциныг хийлгэхэд дархлаа хамгийн сайн тогтож, HPV вирусийн халдвараар үүсгэгддэг хожмын олон өвчлөлөөс үр дүнтэй сэргийлдэг нь нотлогдсон.

Тиймээс АНУ, Австрали, Канад, Европын олон орон энэ насны хүүхдүүдийг HPV-ийн эсрэг дархлаажуулахаар товлолт вакцины хөтөлбөртөө оруулсан байдаг. ДЭМБ-аас уг вирусээр үүсгэгддэг хорт хавдрын тохиолдлыг бууруулах томоохон хүчин чармайлтын хүрээнд HPV-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг буурай болон хөгжиж байгаа орнуудад өргөжүүлсээр байна.

Иймд дээрх пост дахь агуулга нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН ташаа ойлголт юм.

Нэмэлт мэдээлэл

Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшнээрээ 2022 оны байдлаар дэлхийн 185 орноос 53-рт эрэмбэлэгдэж, дэлхийн дунджаас 3 дахин, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудын, Зүүн Азийн орнуудын дунджаас 1.5 дахин өндөр байна.

Харин нас баралтын түвшнээр дэлхийн 185 орноос 69-рт эрэмбэлэгдэж дэлхийн дунджаас 1.3 дахин, Ази номхон далайн баруун бүсийн орнууд, Зүүн Азийн орнуудын дунджаас 2 дахин өндөр байна.

2023 онд 425 эмэгтэй энэ халдвараар оношлогдож, 160 эмэгтэй УХХХ-ын шалтгаанаар нас барж байна.

Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхийн 140 гаруй улс нэвтрүүлсэн бөгөөд 76 нь сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж байна.

Хавдрын Үндэсний зөвлөлөөс 2012 онд вакцин хийлгэсэн охидыг тандан судлахад ХПВ-ийн эсрэг 3 тун вакцин хийснээс 5, 11 жилийн дараах үр дүн ХПВ-16 хэв шинжийн эсрэг 90%-100% байна.

Эрүүл ахуйн ердийн арга хэмжээ нь ХПВ-ийн халдвар дамжихаас урьдчилан сэргийлэхэд үр дүнгүй болох нь батлагдсан тул вакцин чухал ач холбогдолтой болох нь нотлогдсон.

Эх сурвалжууд:

  • ДЭМБ
  • АНУ-ын Хүнс болон эмийн агентлаг
  • Халдварт өвчин судлал, хяналтын төв
  • ХСҮТ
  • ХӨСҮТ
  • ЭМЯ
  • Хавдрын Үндэсний зөвлөл
Төстэй мэдээлэл

Товч агуулга Amar Erdene гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.07-нд дараах постыг нийтэлжээ. Үүнд “Бид буюу хүн төрөлтөн ирээдүйд ямар нэг ургын гажиггүй ген буюу монгол зэрлэг дархлааг хайх боловч, тэр үед та нарын хийсэн өнөөдрийн вакцины гайнаас болж өөрийгөө хамгаалах дархлаагүй мал мэт болно. Дархлаан систем төрөхөөсөө асар хүчтэй кодтой бөгөөд, ямар ч нөхцөлд тэсэн амьдрах […]

Амны хаалт нь нүүрстөрөгчийн давхар ислийн аюултай түвшинг хадгалдаг гэж харуулахаар COVID-19 масктайгаар  нүүрстөрөгчийн давхар ислийн хяналтын төхөөрөмжөөр шууд амьсгалж буй эмэгтэйн видеог цахим орчинд тараажээ. Уг видеог фэйсбүүкт 6.5к шэйрлэсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Энэхүү мэдээллийг Reuters агентлаг нягталж, олон нийтэд хүргэсэн байна. Бичлэг дээр маскандаа нүүрстөрөгчийн давхар […]

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 25-нд аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийж, санал бодлоо солилцсон юм. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа манай улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой тухай мэдэгдэж байв. Тэгвэл уулзалтын үеэр “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээн авах боломжтой” хэмээн хэлсэн. Түүний өгсөн мэдээллүүдийг бид нягталлаа.  […]

Удахгүй болон УИХ-ын сонгуулийн үйл явцад хяналт тавихаар АН-аас ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийн ахлагч, АН-ын дэд дарга Ж.Баярмаа “Дорноговь аймгаас сонгогдсон Б.Дэлгэрсайхан Сэлэнгийн Ерөө суманд байдаг компанийнхаа бүх ажилчдыг Дорноговь руу шилжүүлсэн. Дургүйцсэн хүмүүсийг нь айлгаж дарамталсан. Мөн Сонгинохайрхан дээс Чингэлтэй 10-аад мянган хүнийг автоматаар шилжүүлсэн. Энэ нь мөн л УИХ-ын гишүүн, […]

Gazarchin.org   гэх сайт 2022.01.04-ний өдөр “Дархлаа судлаач,

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа өөрийн фэйсбүүк хуудастаа коронавирусийн талаарх нэгэн мэдээллийг нийтэлсэн нь олон хүнд хүрээд байна. Уг постод “ШУУРХАЙ МЭДЭЭ: ДЭМБ 180 ГРАДУС ЭРГЭЛТ ХИЙЛЭЭ. КОРОНАГЫН ӨВЧТӨН ТУСГААРЛАГДАХ НЬ ХЭРЭГГҮЙ, КАРАНТИНД ОРОХ Ч ХЭРЭГГҮЙ, ХООРОНДЫН ЗАЙ БАРИХ Ч ХЭРЭГГҮЙ, ТЭР БҮҮ ХЭЛ ХЭН НЭГНЭЭС НӨГӨӨ ХҮНД ХАЛДДАГГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭГДЭЖ БАЙНА!!! Breaking news: WHO […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх