МАНА-4 танг хүртэл жороор олгодог болжээ-ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

  • Жороор олгох эмийн жагсаалтад өөрчлөлт ороогүй.
  • Танг ургамлын гаралтай гээд хүн болгон шууд ууж болно гэсэн үг биш. Тун нь ихэдвэл хоруу чанартай.
  • МАНА-4 жороор олгох эмийн жагсаалтад анхнаасаа байсан.

Мягмартогтох Далай гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.10.15-ны өдөр “Мана-4 гэдэг танг хүртэл жороор олгодог болжээ” гэсэн пост оруулжээ. Уг пост нийтлэгсэн дөрвөн цагийн хугацаанд 62 хүн хариу үйлдэл үзүүлж, нэг хүн цааш түгээж, 19 хүн сэтгэгдэл бичжээ.

Дээрх агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан эм худалдан авах жорын талаар цахим орчинд энэ мэт мэдээллүүд гараад буй. Энэхүү хуулийн нэг гол зорилго нь эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, зохисгүй хэрэглээг бууруулахаас гадна эмийн үнийг тогтвортой байлгах. Харин жороор олгох эмийн жагсаалтад ямар нэгэн өөрчлөлт ороогүйг нягталлаа.

Дээрх посттой холбоотой Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн зохистой хэрэглээний асуудал хариуцсан мэргэжилтэн У.Соёл-Эрдэнээс тайлбар авахад

“Аливаа эмийн тун нь өндөр болоод ирэх тусам гарах эрсдэл их ба аюулгүй, зөв хэрэглэх шаардлагатай. Танг ургамлын гаралтай учраас хэн ч, хэзээ ч хэрэглэж болно гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг. Гэвч ургамлын гаралтай гээд шууд хэрэглэж болдог гэж ойлгож болохгүй. Тун нь ихэдвэл хоруу чанартай учраас заавал эмчийн зөвлөгөөгөөр, жороор уух хэрэгтэй. Энэ нь өмнө нь ч үйлчилж байсан. Одоо ч жороор олгох хэвээр байгаа гэж ойлгож болно” гэлээ.

Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих тухай заажээ.

“2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн тус заалтуудыг харвал

6.Жор баригч:

6.1.эм олгохдоо тухайн эмийн хэрэглэх арга, хадгалах нөхцөл, эсхүл зохистой хэрэглээний талаар буруу мэдээлэл өгсөн;

6.2.эмийн жороор олгох эмийг эмийн жоргүйгээр олгосон;

6.3.эмийг зөрчилтэй, эсхүл хүчингүй жороор олгосон бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Эмч:

7.1.эмийн жорыг стандартын дагуу бичээгүй;

7.2.тамирчин болон спортоор хичээллэж байгаа иргэнд эмчилгээний бус зорилгоор Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартад хориглосон жагсаалтад орсон эмийг санал болгосон, дэмжиж сурталчилсан, зарж борлуулсан бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.Эм зүйч:

8.1.эмнэлгийн мэргэжилтнийг эмийн үйлдэл, хэрэглээний талаар буруу мэдээллээр хангасан;

8.2.эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд зохих журмын дагуу мэдээлээгүй бол таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэгчлэн тус тус тусгажээ.

Өөрөөр хэлбэл, жороор олгох ёстой байсан эмийг өмнө нь жоргүйгээр замбараагүй худалддаг байсныг ийнхүү хариуцлагыг нэмэгдүүлэх замаар цэгцлэнэ гэсэн үг.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлд Эмийн зохистой хэрэглээний талаар дараах байдлаар заасныг дэлгэрэнгүй хүргэж байна. Үүнд:

  • 29.1.Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эмнэлгийн мэргэжилтэн, иргэн, холбогдох байгууллага оролцоно.
  • 29.2.Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар эмч дараах эрх, үүрэгтэй:
  • 29.2.1.үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцүүлэн оновчтой сонголт хийх, эмчилгээний үр дүнд эргэн хяналт тавих;
  • 29.2.2.эмийн тун, хэмжээ, хэрэглэх арга, эмчилгээний үргэлжлэх хугацаа, илэрч болзошгүй гаж нөлөө, харилцан үйлчлэлийн талаар үйлчлүүлэгчид тайлбарлах;
  • 29.2.3.эмийн гаж нөлөөг хянах, тухай бүр мэдээлэх;
  • 29.2.4.эмийг эмийн жорын стандартын дагуу бичих.
  • 29.3.Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эм зүйч эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар дараах эрх, үүрэгтэй:
  • 29.3.1.эмнэлгийн мэргэжилтэнд эмийн үйлдэл, хэрэглээний талаар мэдээлэл өгөх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
  • 29.3.2.эмийн сонголт, тун, хэрэглэх хугацаа, бичил биетний эсрэг эмийн хэрэглээ, эм хоорондын болон эм, хүнсний харилцан үйлчлэл, эмийн гаж нөлөөг хянах;
  • 29.3.3.эмийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд батлагдсан маягтын дагуу бүртгэн мэдээлэх;
  • 29.3.4.эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэж байгаа эм, биоэбэлдмэлийн чанар, аюулгүй байдалд тандалт судалгаа хийх.
  • 29.4.Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар жор баригч дараах эрх, үүрэгтэй:
  • 29.4.1.эм олгохдоо тухайн эмийн хэрэглэх арга, хадгалах нөхцөл, эмийн зохистой хэрэглээний талаар үйлчлүүлэгчид мэдээлэл өгөх;
  • 29.4.2.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг тусгай жороор, бусад эмийг энгийн жороор олгох;
  • 29.4.3.жороор олгох эмийг цаасан, эсхүл цахим жорын кодоор олгох;
  • 29.4.4.эмийг иргэнд дахин савлан олгохдоо савлалт, шошго дээр эмийн нэр, тун, хэрэглэх арга, хэмжээг бичсэн байх;
  • 29.4.5.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид бага насны хүүхдийн эмийг олгохдоо эмийн зохистой хэрэглээний талаарх мэдээлэл өгөх.
  • 29.5.Иргэн эмийг зохистой хэрэглэх талаар дараах эрх, үүрэгтэй:
  • 29.5.1.эмийн талаар үнэн зөв, бодит мэдээллийг эмнэлгийн мэргэжилтнээс авах;
  • 29.5.2.эмийн жорд бичигдсэн эмийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эмийн сангаас авах;
  • 29.5.3.эмийг эмчийн зааврын дагуу тасалдалгүй, бүрэн, зөв хэрэглэх;
  • 29.5.4.хуурамч байж болзошгүй эмээр үйлчилж байгаа байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад мэдээлэх;
  • 29.5.5.эмийн гаж нөлөөний талаар эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх;
  • 29.5.6.эмийн үнийг ил тод байршуулахыг шаардах.
  • 29.6.Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар эрүүл мэндийн байгууллага дараах үүрэгтэй:
  • 29.6.1.эмийн хадгалалт, түгээлтийн зохистой дадлын стандартыг хангах;
  • 29.6.2.эмийн зохистой хэрэглээний талаар үйлчлүүлэгчид мэдээлэл, сургалт тогтмол хийх.

Иргэд та бүхэн тухайн эмийг жороор олгодог эсэхийг, Монгол Улсад бүртгэлтэй эмийн талаарх мэдээллүүдийг www.druginfo.mohs.mn сайтаас шалгах боломжтой.

Иймд аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч, цааш түгээхээсээ өмнө заавал нягталж байхыг Factceck.mn сануулж байна.

Эх сурвалж:

Төстэй мэдээлэл

“Монгол Улсыг CNN-ээр Хятад вакцины туршилтад ороод улсаараа сүйрч байгаа гэдгийг зарлачихлаа даа, хөөрхий дөө мунхаг ард түмэн” гэх постыг Bilgee Mongolia нэртэй Фэйсбүүк хэрэглэг нийтэлжээ. Түүний постыг 913 хүн шэйрлэж, 160 хүн лайк дарсан байна. Уг постыг нягталлаа. Factcheck: CNN агентлагийн Хонг Конг дахь сурвалжлагч Дэвид Кулвер дээрх мэдээллийг бэлтгэжээ. Мэдээний хураангуй орчуулгыг хүргэе. […]

Аливаа хүчирхийлэл, осол, байгалийн гамшиг зэрэг тусламж шаардлагатай болсон үед шүгэл үлээж яаралтай тусламж хүсэх “Шүгэл” төслийг УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс эхлүүлж байгааг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан. “Хүүхдийн хүчирхийлэл болоод байгаа гэдгийг багш, хажуу хөрш айл нь мэдээгүй жишээнүүд олон байдаг. Тиймээс хүүхдүүдийн хувьд хүчирхийлэлд өртсөн үед […]

Товч агуулга “Илүү тун хийх тусам… вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад ХАЛДВАР, ӨВЧИН, ҮХЛИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР байна. Хүүхдийн унаган дархлааг сүйрүүлнэ, хүүхдэд яагаад ч хийлгэж болохгүй” гэдгийг сануулсаар байгаа” гэсэн агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Хүний биеийн дархлаа нь төрөлхийн ба олдмол гэж ангилагддаг ба аль аль нь хүнийг амьдралынх нь туршид өвчин […]

“Иргэн хувиараа бизнес эрхэлдэг та 2024.01.01 нээс АЛДАГДАЛТАЙ ажилласан ч та татвар төлнө, монголын бүх иргэд дансаар орсон мөнгөнөөсөө 1 хувийн татвар төлнө, чөлөөт цагаараа фитнест явж, хамт олноороо дуулах хоол идэх эргүй боллоо нийслэл хотын татвар 2 хувь болж нэмэгдлээ, одоо төлдөг төлбөрөө 2 дахин нэмж төлнө гэсэн үг үү……😪😪🫨🫨😦” гэсэн агуулгатай пост цахим […]

Товч агуулга Хүүхдүүдийг вакцинд хамруулснаар КОВИД-19-ийн халдварын түвшнийг эрс бууруулдаг болох нь тогтоогдсон. АНУ-д 5-11 насны 8,082,264 хүүхдэд дор хаяж нэг тун Pfizer вакцин хийхэд 11 тохиолдолд нь л гаж нөлөө илэрсэн бөгөөд хөнгөн тохиолдлууд байв. Вакцины хүүхдүүдэд үзүүлэх ашиг тус нь эрсдэлээсээ хавьгүй өндөр байна. Вакцин хийлгэснээр хүүхэд, эцэг эхчүүдийн энэ өвчнөөр өвчлөх тухай […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх