Фэйсбүүкт хамгийн их мөнгө зарцуулсан албан бус хаягууд аль намыг дэмжсэн бэ?

Нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэй сурталчилгаа явуулж буй албан ёсоор бүртгүүлсэн цахим хаяг болон нэр дэвшигчдээс бусад хаягуудыг бид нягталж үзэхэд маш сонирхолтой үр дүн харагдлаа.

Нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэй сурталчилгаа явуулж буй нам, эсэл, нэр дэвшигчээс бусдыг нь ялгаад харвал дараах фэйсбүүк хаягууд үлдэж байгаа юм.

НэрХариуцагчЗарцуулсан мөнгө($)Сурталчилгааны тоо
Ард түмний ялалтАрд түмний ялалт2471573
zarig.mnГан үзэгтэн ХХК778173
НадаНада706020
Бид ардчиллынханБид ардчиллынхан688229
Мэдээллийн ажилтанМэдээллийн ажилтан5742111
Алдагдсан 12 жилАлдагдсан 12 жил419919
Нийслэл хуудасНийслэл хуудас333614
484831989
126к126к299212
АН-ыг үнэнчээр дэмжигчидАН-ыг үнэнчээр дэмжигчид229125
Шударга шуугианШударга шуугиан228824
Улсаа зарахгүй шударга иргэдийн хөдөлгөөнУлсаа зарахгүй шударга иргэдийн хөдөлгөөн163419
Эх сурвалж: МЕТА

Эдгээр хуудсыг нэг бүрчлэн нягтлав.

Эдгээрийг нэг бүрчлэн харвал “Ард түмний ялалт” хуудас нь 2024.06.10-нд буюу сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр нэрээ ийнхүү өөрчилсөн хуудас байгаа бөгөөд бүхэлдээ МАН-ын сурталчилгаа явсан байна.

“Нада” гэсэн пэйжийг шалгавал өнгөрсөн сарын хугацаанд 7060 ам.долларыг Метад төлж ХҮН намтай холбоотой мэдээллүүдийг түгээж иржээ.

 “Бид ардчиллынхан” хуудсаар дамжуулсан постууд дандаа АН-ын дарга, гишүүдийн нэрийг дурдсан, ардчиллаа аврах тухай гарчиг зонхилсон ч агуулгын хувьд АН-ын эсрэг байгаа нь сонирхол татав. Тухайлбал, Архичин даргатай АН-аас ардчилалаа аврая! ,

Элбэгдоржийн хамгийн том хандивлагч нь МАК, би бэлэн мөнгийг нь зөөж явсан болохоор мэдэж бна. Тэр хандивынхаа хариуд Цагаан суваргын ордыг МАК-д өгсөн!!!

ЗОРИГ-гүй Гантөмөр
Нэрээ ТАТ, АРХИ уухаа боль

Намын пиарын мөнгө
Найзруугаа .аахаа болиочээ ГАНТӨМӨР-өө…

Намын пиарын мөнгө
Найзруугаа .аахаа болиочээ ГАНТӨМӨР-өө… гэх мэт постууд төлбөртэй түгээжээ.

“Бид ардчиллынхан” дээд тал нь 600-700 ам.доллар төлж постууд нийтэлжээ. Тус хаягаас төлбөртэй нийтлүүлсэн постуудын агуулга нь МАН-ыг, Ерөнхий сайдыг багаар дэмжих утгатай байна.

“Мэдээллийн Ажилтан” гэдэг пэйжийг харвал мөн л МАН-ыг дэмжсэн постуудыг төлбөртэй түгээж иржээ.

“Мэдээллийн Ажилтан” гэх дээрх пэйж хуудсыг 2021.04.21-нд буюу цар тахлын үеэр Мэдээллийн Урсгал нэртэй нээж байсан бол 2021.07.29-нд Мэдээллийн Ажилтан болгон нэрийг нь өө

“Алдагдсан 12 жил” гэх пэйжээр мөн л АН-ын эсрэг агуулга бүхий постуудыг төлбөртэй түгээжээ.

Дээрх “Алдагдсан 12 жил” пэйж хуудсыг 2016.07.15-нд Айдас ба аймшиг нэрээр нээж байжээ. Дараа нь 2018 онд Айдас ба аймшиг Geeks гэж өөрчилсөн бол 2024.05.08-нд буюу УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө Алдагдсан 12 жил болгон нэрийг нь өөрчилсөн байна.

“Нийслэл хуудас”, “126К”гэсэн пэйжүүд ХҮН намын үйл ажиллагааг дэмжсэн постуудыг төлбөртэй түгээжээ.

“48” гэсэн пэйжүүд мөн ХҮН намтай холбоотой мэдээллийг түгээсэн байна. Гэвч агуулгын хувьд харвал дэмжсэн биш эсрэг утгатай постууд зонхилжээ.

Тухайлбал, “Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Цавчаа ногооны хулгайчдыг шүгэлдсэн ХҮН олуулаа болоод ордонд ирнээ гээд алга болжээ.

#ХҮНээХайжБайна “, Наранбаяр багш цэцэрлэг “нураалаа” гэсэн постуудыг төлбөртэй нийтэлсэн байна.

Уг “48” гэсэн пэйж хуудсыг анх ХҮН академи нэрээр 2020.12.02-нд нээсэн бол 2024.05.22-нд буюу сонгуулийн сурталчилгаанаас өмнө нэрийг нь сольжээ.

“АН-ыг үнэнчээр дэмжигчид” гэсэн хуудас мөн л логоноосоо АН-ын цахим хуудас мэт харагдах боловч агуулгын хувьд АН-ын эсрэг сурталчилгаануудыг түгээсэн байна.

“Шударга шуугиан”, “Шударга монголчууд” гэсэн хоёр пэйжийн тухайд контентуудаа устгажээ. Харин постуудын текст хэвээр байгаа бөгөөд агуулга нь мөн л АН-ын эсрэг утгатай байна.

Ийнхүү 1,000 ам.доллароос дээш дүнтэй ам.доллар төлж сонгуулийн утгатай пост түгээсэн, намын албан ёсны биш 11 пэйж хаягийг нягталж үзэхэд 2 нь ХҮН намыг, 9 нь МАН намыг дэмжсэн агуулгуудыг нийтэлжээ. Эдгээр 11 пэйж 64337 ам.долларыг Метад төлсөн бөгөөд үүний 54285 ам.доллар буюу 84.3% нь МАН-ыг дэмжсэн постод зарцуулагдсан байна.

Уншигч Та бүхэн энэхүү мэдээллийг өөрсдөө шалгаж үзэх боломжтой юм. Та тухайн Фэйсбүүк пэйж хуудсаар ороод ABOUT гэсэн цэс рүү орж, PAGE TRANSPARENCY гэсэн хэсэгт нэвтрээд дэлгэрэнгүй мэдээллүүдийг харах боломжтой.

Улмаар дараах зураг дээр үзүүлсэнчлэн хамгийн доор хэсэгт байгаа Go to ad Library гэсэн бичиг дээр дарснаар төлбөртэй пост бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Эх сурвалжууд:
Төстэй мэдээлэл

Товч агуулга: ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд тус улсын суртал ухуулга цахим орчныг дамжин дэлхийн нийтийг хэрж байгаа билээ. Монгол Улсын хувьд Оросын хуурамч мэдээлэл, пропаганда цахим орчинд мөн идэвхтэй явсныг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-ийн хийсэн мониторингийн судалгаа харуулав. Анх 2022 оны гуравдугаар сард ОХУ Украин руу дайн хийсний дараа MCIR цахим орчин болон мэдээллийн […]

ОХУ-д барууны орнууд эдийн засгийн хориг тавьж буйтай холбоотойгоор цахим сүлжээнд “Орос Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай адил байж”, “Оростой хийж буй худалдаа экспортын 1.3%, сүүлийн 20, 30-н жилийн гадаад худалдааны нийт алдагдал бараг ДНБ-тэй тэнцэнэ”, “Канад Орос, Беларусийн бараанд 35% ийн татвар нэмсэн нь Оросоос манайд ногдуулдаг татвараас даруй 2 дахин бага” […]

Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдийн Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Энэхүү вакцинтай холбоотой нийгэмд хамгийн ихээр тархаад байгаа таван ХУДАЛ ташаа мэдээллийг нягтлан хүргэж байна. “Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”. Factcheck: Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар […]

Олон нийтийн цахим сүлжээнд “МОНГОЛЫН БҮХ ТОМ БАНКНУУД АРД ТҮМЭНДЭЭ ЖИЛИЙН СҮҮЛИЙН УРАМШУУЛАЛ ӨГЧ БАЙНА. “Сайн уу” хувийн мессежээр 1,500,000 төгрөгийг шууд хожоорой. Энэ бол зээл биш БАЯР ХҮРГЭЕ” гэсэн пост сүүлийн өдрүүдэд тараад байна. Энэ мэдээлэл үнэн эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Nasanjargal Saraa гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.12.30-ны өдрөөс эхлэн дээрх […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. Уран олборлолт нь Монголд цөмийн хаягдлыг булшлах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд үүний зэрэгцээ ихээхэн хэмжээний хортой цацраг идэвхт хог хаягдал үүснэ. Монгол улс энэ төрлийн хортой хог хаягдлыг […]

Коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр ойрын өдрүүдэд түгээмэл гарч байна. Цар тахлын энэ үед худал мэдээлэл нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ихээхэн уршигтай тул мэдээллийг баттай эх сурвалжаас авч, нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа.  Ялангуяа, Монгол Улсад COVID-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлж байгаа энэ үед хуурамч мэдээлэл түгээх нь иргэдийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх