Кирилл Буданов: Орос үндэстний сүүлчийн хүнийг дуустал авлан устгасаар байх болно – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

  • Украиныг бүрэн ялах хүртэл энэ дэлхийн хаана ч байсан оросуудыг устгасаар байх болно гэснийг нь орос үндэстнийг дуусах хүртэл авлан устгана гэсэн утгатайгаар нийлж, гуйвуулжээ.
  • Ингэж хоёр удаа мэдэгдэл хийсэн гэж пост дээр бичсэн нь мөн төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл байна.

хоёр дахь удаагаа ийм мэдэгдэл хийж байна гэсэн боловч өмнөх мэдэгдэл нь ОХУ-аас Киев рүү хийсэн удаа дараагийн пуужингийн дайралтын талаар 2023.05. 29-нд өшөө авах болно гэдгээ мэдэгдсэн

Ч. Пүрэвсүрэн нэртэй фэйсбүүк хэрэглэгч Украины Тагнуулын төв газрын даргатай холбоотой мэдээллийг оруулжээ.

Уг мэдээлэлд “Украйны Тагнуулын Төв Газрын дарга Кирилл Буданов гэгч энэ төрийн том эрх мэдэл бүхий этгээд « бид дэлхийн бүх орнуудаар явж  орос үндэстэн сүүлчийн хүнийг дуустал тэднийг авлан устгасаар байх болно. Энэ бол манай төрийн гол зорилго» гэж 2 дахь удаагаа мэдэгдсэн нь өнгөрсөн 7 хоногийн том сенсац байлаа. Оросууд энэ украйны төрийн эрх мэдэлтэний энэ нацист фашист уриа, мэдэгдэлийг НҮБ-д болон бас украйны барууны эзэд нь яаж хүлээж авч зөвтгөх, шүүмжлэх ямар нэг хариу өгөхийг шаардав. Барууныхан таг дуугүй, мэдээгүй юм шиг хэд хоноод саяханаас нэг буруутгасан ганц хоер сулхаан жижиг мэдэгдэл гаргаад өнгөрөв. Манай либериалууд хамгаалаад байдаг украйны нацист засгийн, армийн үнэн төрхийг номер нэг фашист Буданов шууд ил гаргачихлаа ингээд. Оросууд орос үндэстэнээ устахаас хамгаалах Эх орны дайн хийж байгаа шүү. Украйны өмнөх, болон одоогийн Еөк, НАТО-гийн удирдлагууд ч удаа дараа «бидний зорилго бол Орос орныг бүр мөсөн устгаж, газарзүйн картнаас арчиж хаях явдал, тэр үед л бидний ялалт болно.» гэж удаа дараа мэдэгдээд байгааг мэдээгүй сонсоогүй юу тээ?!” гэсэн байна.

Энэ мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Украины Цэргийн тагнуулын газрын дарга Кирило Будановын хэлсэн үг бүхий нийтлэлийг  2023.05.05-ны өдөр Yahoo News нийтэлжээ. Уг мэдээллийн гарчиг нь “Украины цэргийн тагнуулын дарга “Бид оросуудыг алсаар байх болно” хэмээн амлав” гэсэн байх бөгөөд дайны нөхцөл байдлын талаар Киев хотоос бэлтгэжээ. Энэхүү нийтлэлд Буданов ОХУ-ын нэрт үндсэрхэг үзэлтний охин Дарья Дугинагийн үхлийн талаар байр сууриа илэрхийлэх үеэрээ “Тэр сэдвээ битгий үргэлжлүүлээрэй. Миний хэлэх зүйл бил бид оросуудыг алсан бөгөөд Украиныг бүрэн ялах хүртэл энэ дэлхийн хаана ч байсан оросуудыг устгасаар байх болно” гэж The New York Times-т ярьсныг эшлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, дайн дуусах хүртэл гэсэн энэ утга санааг орос үндэстнийг дуусах хүртэл авлан устгана гэсэн утгатай болгон дээрх постод орчуулжээ.

Ч. Пүрэвсүрэн гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч үүнийг хоёр дахь удаагаа ийм мэдэгдэл хийж байна гэсэн боловч өмнөх мэдэгдэл нь ОХУ-аас Киев рүү хийсэн удаа дараагийн пуужингийн дайралтын талаар 2023.05. 29-нд өшөө авах болно гэдгээ мэдэгдсэнийг BBC мэдээлсэн байна.

Мөн уг нийтлэлд Украины ерөнхийлөгч Володимир Финландад айлчлах үеэрээ “Бид Путин эсвэл Москва руу дайрдаггүй. Бид нутаг дэвсгэр дээрээ тулалдаж байна. Бид тосгон, хотуудаа хамгаалж байна” гэснийг ч мөн дурджээ.

Иймд дээрх пост дахь мэдээлэл үндсэн агуулгыг гуйвуулж, олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Аливаа мэдээллийг шэйрлэхдээ агуулгыг нь нягталж, баттай эх сурвалжаас мэдээлэл авч байхыг Factcheck.mn сануулсаар байна.

Төстэй мэдээлэл

2021 оны долдугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк орчинд

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгалан өнөөдөр тохиож буй Улаанбаатар хот үүсэж хөгжсөний түүхт 381 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Түүнчлэн онцлон нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, Нийслэлчүүд бид өмнөө тулгамдсан хамгийн том асуудал болох утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золгож байна” хэмээн дурдсан юм. Мэндчилгээнд дурдсан “УТААНААС САЛСАН БАХДАМ АМЖИЛТ” гэсэн үгс үнэхээр бодит байдалтай нийцэж […]

“Монгол улс Корона вирусын тухай дуутай болсон гэж сонслоо. Энэ үнэн үү? Өвчин зовлонгоор дуу хуур хийгээд болж байгаа юм уу? Үүнийг шалгуулмаар байна.” гэсэн иргэний хүсэлтийн дагуу дээрх мэдээллийг нягталж шалгалаа. Ийм дуу зохиож дуулсан нь үнэн байна. Дууны клипийг Дорноговь аймгийн ЗДТГ-ын фейсбүүк хуудас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд анх байршуулсан нь өнөөдрийн […]

Товч агуулга АНУ-ын цэргийнхэн хүүхдийн вакцинаас скополамин илрүүлсэн

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “16.07.21 ПАЛ ХИЙСЭН МЭДЭЭ” гэсэн нэгэн линкийг постолжээ. Тэрбээр “Жунгаа вакцины үр дүн хүмүүс өөрсдөө халдвар аваад эдгэснээс үүссэн эсрэг биетэд ч хүрэхгүй байгааг эцсийн байдлаар тогтоожээ. Энэ тухай бараг бүх агентлагууд мэдээлж байна. Хятад улс энийгээ хүлээн зөвшөөрсөн нь “хохь чинь” гэж байгаа юм шиг… БиоНТех вакцинаас 10 дахин […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх