Орос улс сая шинэ төрлийн пуужин амжилттай туршсан-ХУДАЛ

Товч агуулга:

  • Зураг дээрх үйл явдал ОХУ Украин улсад дайн хийхээс хоёр жилийн өмнө болсон байна.
  • Пүрэвдорж Б.М нь тухайн үйл явдлаас таван жилийн дараа, шинэ болсон үйл явдал мэт цахим орчинд түгээсэн нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛЖ байна.
  • ОХУ-ын БХЯ пуужингийн техникийн үзүүлэлтүүдийг мэдээлээгүй байхад зөрүүтэй мэдээлэл өгчээ.

Пүрэвдорж Б.М гэх фэйсбүүк хэрэглэгч Цэрэг армийн мэдээ мэдээлэл гэх группт 2023.02.22-нд “орос улс сая Сары шаганы туршилтын талбайд шинэ төрлийн пуужинг амжилттай туршжээ. тус пуужин 3км/сек хурдтайгаар нисч байг өндөр нарийвчлалтай оносон байна. саяханыг хүртэл дэлхийн агаар мандалд ямарч биет ийм хурдаар нисэх боломжгүй гэж үздэг байв” гэсэн пост оруулжээ.

Уг постыг 36 хүн шэйрлэж, 419 хүн коммент бичсэний дийлэнх нь Оросыг дэмжсэн агуулга бичсэн байна.

Уг мэдээллийг нягтлахад ашигласан гэрэл зургийг Yandex хэрэглүүр ашиглан хайж үзвэл 2018.04.02-нд ОХУ-ын Риа Новости мэдээллийн сайтад гарсан видеоны хэсэг байна. Уг мэдээнд “Москваг хамгаалах зориулалттай пуужингийн довтолгооноос хамгаалах систем Казахстаны Сары-Шаган бэлтгэлийн талбайд нөхцөлт байг амжилттай оносон гэж БХЯ-наас мэдээллээ” гэжээ.

Уг бичлэгийг Твиттерт мөн тухайн өдөр оруулж байжээ.

Дээрх зургийг tineye.com хэрэглүүр ашиглан хайж үзвэл 2018.04.04-нд PressaTV хэмээх Оросын сошиал платформд хамгийн эхэнд нийтлэгдсэн нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл видео бичлэгээс зураг болгон тасдаж ашиглажээ.

Мөн 2019.06.11-нд youtube сувгаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн гаргасан байна. Уг анализад “Батлан хамгаалах яам шинэ пуужингийн нэр, техникийн үзүүлэлтийг тодорхойлоогүй бөгөөд зөвхөн зэвсэг нь зориулалтын бус байг амжилттай оносон гэж мэдэгджээ” гэж тайлбарлажээ.

Энэ бүх мэдээллийг харвал дээрх зурагт гарч байгаа үйл явдал ОХУ Украин улсад дайн хийхээс хоёр жилийн өмнө болсон байна.

Гэтэл Пүрэвдорж Б.М нь тухайн үйл явдлаас таван жилийн дараа, шинэ болсон үйл явдал мэт цахим орчинд түгээсэн нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛЖ байна. Мөн пуужингийн техникийн үзүүлэлтүүдийг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлээгүй байхад зөрүүтэй мэдээлэл өгчээ.

Аливаа мэдээллийг шэйрлэж, цааш түгээхээсээ өмнө нягталж, баттай, албан ёсны эх сурвалжаас авч байхыг Factcheck.mn сануулж байна.

Эх сурвалжууд:
Төстэй мэдээлэл

“БНСУ…Хятад вакцин тариулсан бол улс орондоо оруулахгүй” гэсэн постыг Soogii Soogii гэх фэйсбүүк хаяг нийтлэжээ. Уг постыг өнгөрсөн 4 хоногийн хугацаанд 339 хүн шэйрлэж, 116 хүн сэтгэгдэл бичиж, 95 хүн лайк дарсан байна. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: ХУДАЛ Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Өмнөд Солонгос улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон орнуудтай БНСУ харилцан визгүй зорчих хөтөлбөрөө зогсоосон […]

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөн хоног үлдээд байна. Factcheck.mn сайт нэр дэвшигчид болон намуудын сонгогчдод ярьсан зүйлээс нягтлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Бүгд найрамдах намын дарга, энэ удаагийн сонгуульд ШИНЭ-ээс өрсөлдөж буй Б.Жаргалсайхан тус эвслийн нэр дэвшигчдийн уулзалтын үеэр хэлсэн үгийг нягталж шалгалаа. Тэрбээр Сүхбаатар дүүрэг буюу 24-р тойрогт ШИНЭ эвслээс […]

AVIRA GameStore гэх фэйсбүүк пэйжээс 2023.11.18-нд “Говь Алтай аймгийн Цээл суман дахь хүсэл биелүүлэгч луут гол. Юмыг яаж мэдэхэв хүсэлээ бодоод шэйр” гэсэн пост оруулжээ. Уг постыг 7.3К хүн шэйрлэсэн ба 150 хүн инээж байгаа эможи дарснаас бусад 538 хүн итгэснээ илэрхийлж лайк болон бусад эможи дарсан байна. Factcheck: Уг зургийг нягталлаа. Ингэхдээ зураг нягтлахад […]

“Малайзад цоо шинэ вирус илэрчээ. Хажууд нь коронавирус зүгээр л хамрын ханиад” хэмээх постыг @SBilegsaikhan хэмээх хаягнаас жиргэжээ. Түүний жиргээг харвал Нипа гэх вирусийн талаар бичсэн байна. Энэхүү мэдээллийг бид уншигчдын хүсэлтээр нягталлаа. Нипа гэх вирус нь Малайзын Кампунг Сунгай Нипа гэх гтосгонд 1998 онд анх бүртгэгджээ. Ингэхдээ жимсний сарьсан багваахайнаас хүнд халдварласан бөгөөд тухайн үед […]

ӨНӨӨДӨР МОНГОЛД ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН Өнөөдөр Монгол орны хэсэг газар газар хөдөлсөн тухай мэдээлэл цахим орчинд иргэдийн дунд түгсэн билээ. Зарим уншигчдын хүсэлтээр энэ мэдээллийг нягталж шалгав. ГАЗАР ХӨДӨЛСӨН НЬ ҮНЭН. Бид Цаг уур орчны шинжилгээний газар болон Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай холбогдох гэсэн боловч утас нь холбогдсонгүй. Мөн […]

Одоогоос яг нэг жилийн өмнө ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсыг цэрэггүйжүүлэх нэрийдлээр тус улс руу зэвсэгт хүчнээ илгээж байв. 2022 оны хоёрдугаар сарын 24-нд ингэж эхэлсэн ОХУ-ын түрэмгийлэл, өөрсдийнх нь хэлснээр “Цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж байсан ч жил гаран үргэлжилж буй дайн болон өргөжиж, өнөөдөр ч дуусаагүй байна. Монгол Улсын мөнхийн хөрш болох ОХУ-ын […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх