Оростой хийсэн мөргөлдөөнд Украин хэдийн ялагдсан гэж АНУ мэдэгдсэн – ХУДАЛ

Товч агуулга:

  • Москва24 сайтын эх сурвалж болгосон Скотт Риттерийг Оросын суртал ухуулагч гэж Euronews тодорхойлжээ.
  • Уг мэдээллээ хойш даруй нэг жил өнгөрсөн ч өнөөдөр дайн дуусаагүй, аль нэг улс нь ялалт байгуулаагүй.
  • Дайнаас амссан хохирол, зарцуулсан мөнгөөр Орос Украинаас илүү байгааг informationisbeautiful-ийн дата харуулав.

Москва24 сайт

2023.02.22-нд Оростой хийсэн мөргөлдөөнд Украин аль хэдийн ялагдсан гэж АНУ мэдэгдсэн тухай мэдээлэл гаргажээ. Уг мэдээллийг Монголын цахим орчинд мөн зарим хүмүүс шэйрэлсэн байна.

Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Москва24 сайтад нийтлэгдсэн уг мэдээний эхний хэсэг “Барууныхны өөдрөг итгэл найдварыг үл харгалзан Оростой хийсэн мөргөлдөөнд Украин ялагдах нь зайлшгүй гэж үзэж болно гэж Америкийн цэргийн шинжээч, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн тагнуулын ажилтан Скотт Риттер мэдэгдэв” гэжээ.

Тиймээс бид мэдээний эх сурвалжаар дурдагдсан Скотт Риттерийн талаар нягталлаа.

Скотт Риттер нь 1990-ээд онд НҮБ-ын зэвсгийн ажиглагч, 10-аад жилийн өмнө ЗХУ Афганистан руу довтлох үеэр Тэнгисийн явган цэргийн корпусын шинжээчээр ажиллаж байсан бөгөөд Оросын суртал ухуулгын эх сурвалжуудын сонирхсон америкчуудын нэг болох тухай Euronews 2023.05.24-нд “Скотт Риттер шиг гутамшигтай америкчууд яагаад Орост Путинийг дэмжигч суртал ухуулга явуулж байна вэ?” гэсэн гарчигтай томоохон нийтлэл гаргажээ.

Уг нийтлэлд Скотт Риттер нь Оросуудын захиалсан дууг дуулдаг гэж тодотгосон ба Москвад олон жил ажиллаж байсан сурвалжлагч, редактор Наталья Антонова “Түүнтэй адил хүмүүс Орос руу хандаж, Оросын засгийн газрын хүйтэн атлаа хатуу тэврэлтэд багтдаг, тэд оппортунистууд учраас” гэж Оросын хуурамч мэдээллийн техникийн талаар тодорхойлохдоо дурдсан байна.

Скотт Риттер нь Оросыг дэмжиж, Америкийг шүүмжилсэн гадаад бодлогын талаар Оросын Засгийн газрын хэвлэл мэдээлэл болох Russia Today-д нийтлэл бичиж, мөнгө авдаг байсныг Европын сэтгүүлч, шинжээч, судлаачдын хамтарсан, худал мэдээлэл, суртал ухуулгыг нягталж, дүн шинжилгээ, мониторинг хийдэг Verdicto.ro сайтад бичжээ.

Өөрөөр хэлбэл, Скотт Риттер нь Оросын суртал ухуулгыг хийдэг нэгэн ажээ.

Дээрх мэдээллийг https://www.m24.ru/  нийтэлснээс хойш даруй нэг жил өнгөрсөн ч өнөөдөр дайн дуусаагүй, аль нэг улс нь ялалт байгуулаагүй байгаа юм.

Дата мэдээллийг томоохон платформ болох informationisbeautiful.net-ийн үзүүлснээр хохирол болон зарцуулсан хөрөнгөөр ОХУ Украинаас илүү харагдаж байна.

Иймд дээрх мэдээлэл ХУДАЛ байна.

Дайнтай холбоотойгоор ОХУ-ын суртал ухуулга ихээр явж байгааг олон улсад анхааруулсаар байгаа. Иймд дайны талаарх мэдээллийг түгээхдээ нягталж, баттай эх сурвалжаас авч байхыг Factcheck.mn сайт сануулж байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Мягмарын Тэгшжаргал гэх фэйсбүүк хаягтай иргэн 2025.08.17-ны 10:45 цагт “УЛААНБАДРАХАД ЦАЦРАГИЙН ХЭМЖЭЭ ЧЕРНОБЫЛТЭЙ АДИЛ БОЛЖЭЭ…🙏🙏🙏ХАРААТ БУС ШИНЖЭЭЧ НАР, ГАДНЫ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ! сэвээч..сэрээч!!!!” гэсэн пост оруулжээ. Уг постыг 1.5 өдрийн хугацаанд 2.3К хүн шэйрэлж, 2К хүн сэтгэгдлээ илэрхийлж, 401 хүн коммент бичжээ. Комментын хэсгийг харвал дээрх агуулгад итгэсэн хандлагатай байна. Энэхүү постыг нягтлах хүсэлт […]

Япон улсад хүүхдийг төрөнгүүт шууд вакцин хийдэггүй гэсэн

Товч агуулга Монголд төрж, өсөж байгаа 10 хүүхдийн 4 нь аутизмтай болж байгаа бол 2020 оны байдлаар 5 настай аутизмтай хүүхдийн тоо 33 мянга орчим болохоор байгаа нь үндэслэлгүй болохыг нотолж байна. Улс орнуудын товлолт вакцинууд аутизм өвчнийг үүсгэдэггүй болохыг олон судалгаа нотолсон. Европын орнууд 19 төрлийн вакцинаар хүүхдүүдийн дархлаажуулж байгаа ба төрснөөс 24 цагийн […]

Цар тахлын энэ хүнд үед Монголд төдийгүй дэлхий

Монгол төдийгүй олон улсад КОВИД-19-ийн вакцин халдварыг тарааж,

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа COVID-19-тэй холбоотой бас нэгэн мэдээллийг постолжээ.  Тэрбээр “Д, Ц аминдэм байхад л болоод байгаа юмыг заавал вакцин гэж дайраад байх юм” гэсэн байна. Өмнө нь тэрбээр мөн коронавирус бол цар тахал биш, улирлын вирус бөгөөд цинкээр эмчлэгддэг хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж байсныг нь худал болох нь нотлогдож байсан юм.   […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх