ОРОС ЖИЛ БҮР МОНГОЛД ХИЙН ХООЛОЙГООР 3 ТЭРБУМ $ ӨГЬЕ ГЭЖ БАЙНА! – НОТЛОГДООГҮЙ

Товч агуулга

  • Уран олборлох төслийн хугацаанд нийт хөрөнгө оруулалт 1.6 тэрбум ам.доллар байна.
  • Төслөөс Монголд жилд 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө.
  • Монголын нутаг дэвсгэрээр дайран Орос, Хятадыг холбох байгалийн хийн хоолойн төслийн нийт үнийн дүн 400 тэрбум ам.доллар нь энэ нь Монголд хийгдэх хөрөнгө оруулалт биш.
  • Монгол Улсад хийн хоолойн төслөөс жилд 1-1.5 тэрбум долларын төлбөр төлнө гэсэн яриа байгаа ч гэрээнд тусгагдсан мэдээлэл алга.

Jamts Dugar гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.10.19-нд “ФРАНЦ 30 ЖИЛД МОНГОЛД УРААНААР 3 ТЭРБУМ $ БАЙХАД,

ОРОС ЖИЛ БҮР МОНГОЛД ХИЙН ХООЛОЙГООР 3 ТЭРБУМ $ ӨГЬЕ ГЭЖ БАЙНА ! СПАСИБО ❤” гэсэн постыг оруулсныг 470 хүн цааш түгээсэн байна.

Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Франц улсын төрийн өмчит “Орано” группийн охин компани болох “Арева Монгол”, Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Мон Атом” компанийн хамтарсан “Бадрах Энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Зөөв-Овоо ураны ордын үйлдвэрлэлийг эхлүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар ажиллаж буй.

Энэ төслийн талаар тохиролцоонд хүрсэн тухайгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэхдээ “Бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх аварга том төсөл хагас зуун жил шахам буюу 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлаа ханган базаана. 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь гэхэд 2061-2070 онд 9 жил жил үргэлжилнэ. Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно. Жилийн цэвэр ашиг нь 131.0 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоололтой. Төслөөс Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал, АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолж байна. Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гараад байна. “Бадрах Энержи” ХХК-ийн бүх ажиллагсдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байна. Үүний 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажиллана. Шинээр 700 гаруй тогтмол ажлын байр нээгдэнэ” гэж 2023.10.13-нд ярьжээ.

Мөн төслийн протоколын талаар 2023.10.23-нд news.mn сайт бүрэн мэдээлэл өгсөн бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.6 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийх тооцоололтой байна.

Монголын нутаг дэвсгэрээр дайран Орос, Хятадыг холбох байгалийн хийн хоолойн талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэн мэдээлэл бэлтгэн гаргасан. Уг мэдээлэлд төслийн нийт үнийн дүн 400 тэрбум ам.доллар болохыг мэдээлсэн байгаа. Гэхдээ энэ нь Монголд хөрөнгө оруулах дүн биш юм. Тухайлбал, “Хэрэглэгч улс Хятадын Засгийн газар нутаг дэвсгэр дээрээ байгалийн хий дамжуулах хоолой барих асуудлыг хариуцаж, үүнд зориулж 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Гэхдээ 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавьсан” гэсэн байгаа юм.

“Эрдэнэс Монгол” компани сэтгүүлчидтэй уулзалт хийх үеэрээ хийн хоолоын төслийн Монгол Улсад зарцуулах хөрөнгө оруулалтын дүн урьдчилсан байдлаар 8 орчим тэрбум ам.доллар гэж яригдсан.

Зургаан аймгийн нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх тооцоотой байгаа юм.

Хийн хоолойн төслийн хүрээнд Монгол Улсад жил бүр нэг тэрбум ам.долларын газрын түрээс, татвар төлнө гэсэн аман яриа байдаг ч ийм мөнгөн дүн гэрээний хаана ч тусгагдаагүй талаар нийтлэгдэж байв.

Өөрөөр хэлбэл “ОРОС ЖИЛ БҮР МОНГОЛД ХИЙН ХООЛОЙГООР 3 ТЭРБУМ $ ӨГЬЕ ГЭЖ БАЙНА !” гэдэг нь НОТЛОГДООГҮЙ бөгөөд олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл байна.

Төстэй мэдээлэл

Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд

Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч “Бидний үр хүүхэд туршилтын харх биш !!!” гэсэн лайв видеог 2024.11.23-нд хийсэн. Уг видеог хийх үеэр “Вакцин дахь бодисууд хорт хавдар үүсгэдэг” гэсэн мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Тодруулбал, уг мэдээллийг хийх үеэрээ Бадарч Бямбадулам нь Вакцинд: Формальдегид системчилсэн хор, хорт хавдар үүсгэдэг Битопроликтан химийн хорт бодис, хорт […]

Амны хаалт нь нүүрстөрөгчийн давхар ислийн аюултай түвшинг хадгалдаг гэж харуулахаар COVID-19 масктайгаар  нүүрстөрөгчийн давхар ислийн хяналтын төхөөрөмжөөр шууд амьсгалж буй эмэгтэйн видеог цахим орчинд тараажээ. Уг видеог фэйсбүүкт 6.5к шэйрлэсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Энэхүү мэдээллийг Reuters агентлаг нягталж, олон нийтэд хүргэсэн байна. Бичлэг дээр маскандаа нүүрстөрөгчийн давхар […]

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр монгол хэл дэлхий дахинд мөхөж байгаа таван хэлний нэгд багтаж байгаа тул Эх хэлний тухай хуульд шинэчлэл хийх шаардлагатай байна гэж хэлсэн юм. Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа. Дэлхийн 195 улсад 7,000 орчим хэлээр хүмүүс харилцаж, ярьж байна. Түүнээс 20 хэлээр нь зөвхөн ганц хүн ярьж […]

Товч агуулга Англи улс хүүхдүүдийг дархлаажуулах бодлогодоо өөрчлөлт оруулаагүй. Эрсдэлт бүлэгт хамаарахгүй ч 2022.08 сарын сүүлчээр 5 нас хүрсэн болон 11 хүртэлх насны бүх хүүхдийг вакцинд сайн дураар хамрагдахыг Англи улс одоо ч зөвлөсөн хэвээр байна. Хүүхдүүд бүүстер тунд ч хамрагдах боломжтой байна. “Их Британи 12-ос доош насны хүүхдүүдэд КОВИД-19-ийн вакцин хийхийг хориглосон” гэсэн мэдээлэл […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх