УИХ, Засгийн газар хуулиа мөрддөг үү?

Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг 2023 оны 31-ний өдөр УИХ баталсан. Гэвч хуулиа мөрдөж баталсан мэт ч энэ нь өмнөх жилүүдийн адил нүд хуурсан ажил хэвээр байгаа юм.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг Засгийн газар, УИХ хэрэгжүүлж байгаа эсэхийг нягталлаа.

Factcheck:

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн

  • 5.1.3-т төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн бодлогыг тодорхойлж, түүнд үндэслэн аль ч шатны төсвийн эрх захирагч нь төсвийн тусгай шаардлагыг хангасан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлт болон түүнд нийцүүлэн баталсан төсвийн хязгаарт багтаан төсвийн төслөө зохиох;
  • 7.4-т Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүйгээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлах болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэхгүйгээр төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно хэмээн заажээ.

Өөрөөр хэлбэл, 2023.05.31-ний өдөр УИХ-аар баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлээр тогтоосон хязгаар заагт батгаан Засгийн газар төсвөө боловсруулах хуулийн үүрэгтэй. Тэгвэл Засгийн газар уг хүрээг мөрдөөгүй байна.

Төсвийн хүрээний мэдэгдэл

Төсвийн хүрээний мэдэгдэлд 2024 оны ДНБ-ийн өсөлтийн хэмжээ 6.5%, төсвийн орлого 21.16 их наяд, зарлага зарлагын дээд хэмжээг 22.99 их наяд төгрөг гэж заасан байсан бол төсвийн төсөлд Засгийн газар ДНБ-ийг 7%, орлого 25.29, зарлагын дээд хэмжээг 27.36 их наяд төгрөг болгон нэмэгдүүлж орж иржээ.

Ингэхдээ Төсвийн тухай хуулийн төсөлд уг хүрээг өөрчлөхөөр тусгасан байгаа юм. Тодруулбал, Монгол улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг нэгдүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай мөн баталсугай гэжээ.

Төсвийн төсөл

Ингэж төсвийн хүрээнээс давж төсвийн тухай хуулийг баталж байгаа тохиолдол анхных биш. Алдагдлын хэмжээг ийнхүү ихэсгэж батлах болгонд төсвийг тодотгож, хуулинд өөрчлөлт оруулж ирсэн байна. 2012 оноос хойш өнөөг хүртэл Засгийн газар төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь гүйцэтгэлийн зөрүүтэй байдлаас харагдаж байна. Энэхүү 12 жилийн төсвийн зөвхөн орлогын төсөөлөл болон гүйцэтгэлийг харвал 2018, 2019 оныг эс тооцвол бүгд төсөөллөөс буурч орлого орсон бөгөөд тэр бүрд төсвийн хүрээг өөрчлөн, хуульд гар дүрж иржээ.

2012 оноос хойш төсвийн орлогыг төсөөлсөн байдал ба гүйцэтгэлийг харьцуулбал:

Төсөөлөл хийсэн огноо20122013201420152016201720182019202020212022202320242025 төсөөлөл
2011.07.094.184.64.82           
2011.11.305.836.416.66           
2012.05.22 7.478.8610.2          
2012.10.25 7.098.489.84          
2013.05.24  7.278.219.46         
2013.11.14  6.888.219.45         
2014.05.23  6.97.27.32         
2014.05.30   7.27.32         
2015.01.23   6.636.88         
2015.05.21   6.076.64         
2015.10.30    6.98         
2015.11.13    7.01         
2016.09.09    5.35         
2016.11.10     6.57.28.2      
2017.04.14     6        
2017.05.31      7.28.29.1     
2017.11.14      5.2       
2018.05.25       9.6710.711.8    
2018.11.02       7.36      
2019.05.30        9.711.7911.4   
2019.11.13        7.47     
2020.08.28         12.0513.214.5  
2020.11.13         9.09    
2021.05.13          15.517.318.5 
2021.11.12          9.2   
2022.05.27           20.7821.1622.47
2022.11.11           15.18  
2023.10.03            25.2827.75
Гүйцэтгэл4.885.946.285.975.855.176.87.976.829.0510.2Гүйцэтгэл гарах болоогүй
Өөрчилсөн ба тодотгосон тоо112212112232  

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэний 2023.06.23-нд vip76.mn сайтад өгсөн ярилцлагаар

  • Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсанаас хойш Засгийн газрын хүсэлтийн дагуу 13 удаа өөрчлөгдсөн.
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг жил бүрийн тавдугаар сард УИХ-аар баталдаг ч дараа жилийн төсөв батлах үедээ үүнийг дагаж мөрддөггүй,өөрчилдөг уламжлал тогтсон. Энэ нь 11 удаа давтагдсан.
  • Төсвийн тогтвортой байдлын хууль батлагдсанаас хойшхи 13 жилийн хугацаанд Төсвийн тухай хуульд 23 удаа тодотгол, нэмэлт өөрчлөлт оруулж, 10 удаа батлагдах ёстой байсан төсвийн хүрээний мэдэгдэл буюу төсвийн дунд хугацааны бодлогын баримт бичигт 32 удаа өөрчлөлт оруулсан гэжээ.

Төсвийн байнгын хорооны дарга тэргүүтэй гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийн реформ хийж байгаагаа мэдээлж байв. Гэвч төсвийн тогтвортой байдлыг хангах тухай тусгаж шинэчилсэн ч “1 дүгээр зүйл.2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах, төсвийн цаглаврыг мөрдүүлэхтэй холбогдсон зүйл, хэсэг, заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.” хэмээн заасан байна. Өөрөөр хэлбэл, төсвийн реформ 2025 оны төсвийн тухай хуулиас наана хэрэгжих боломжгүй байна.

Эх сурвалжууд:

  • Сангийн яам
  • Legal info
  • Parliament.mn
  • Vip76.mn
Төстэй мэдээлэл

Товч агуулга: Factcheck: Франц улсад үйлдвэрлэсэн энэхүү бүтээгдэхүүн нь боломжит хүнд металлын илүүдэл, эрдэс бодис, элемент, витамин болон исэлдэлтийн стрессийн биологийн хүртээмжийн бодит үнэлгээг хийдэг гэжээ. Гэхдээ тус бүтээгдэхүүний албан ёсны вэбсайтын доорх хэсэгт “SoCheck нь эмнэлгийн бүтээгдэхүүн биш, харин хүн бүр эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулах боломжийг олгодог амьдралын хэв маягийн бүтээгдэхүүн юм. […]

Цар тахлын хүнд үед хүн бүрийн данс руу 20,000 төгрөг хийх тухай “МАХН албан ёсны хуудас” нэртэй пэйжид оруулсан постыг 3.1 мянган хүн шэйрлэжээ. Тодруулбал, “Сайн байцгаана уу Энэ хүнд цар тахлын үеэр боломжийг атгах хүн бүрт туслаахаар боллоо. Хүн Бүрийн данс руу 20000 Төгрөг хийхээр боллоо Та Манай Махн албан ёсны хуудсыг дарж нэгдээд […]

Монгол Улс Media фэйсбүүк группт “Д.Сумъяабазар: Иргэд ухамсартай байвал хөл хорьж, цагдахгүй” гэсэн мэдээг оруулжээ. Ингэхдээ “Ард түмэн ухамсаргүйдээ яасан юм бэ. Эцсийн эцэст улстөрчид л ард иргэдийг турхирч байгаагаас биш эгэл жирийн иргэд ар гэртээ байх нь байж, ажлаа хийх нь хийгээд мөрөөрөө л байна даг. Хотын дарга та багахан шиг даапална уу” гэсэн […]

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр монгол хэл дэлхий дахинд мөхөж байгаа таван хэлний нэгд багтаж байгаа тул Эх хэлний тухай хуульд шинэчлэл хийх шаардлагатай байна гэж хэлсэн юм. Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа. Дэлхийн 195 улсад 7,000 орчим хэлээр хүмүүс харилцаж, ярьж байна. Түүнээс 20 хэлээр нь зөвхөн ганц хүн ярьж […]

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.06.23-нд ШУУРХАЙ МЭДЭЭ гэсэн тодотголтойгоор Орос, Украины дайны талаар пост оруулжээ. Уг постын гол агуулга нь “Урьд шөнө юу болов! Укрианы гол гол хотууд түүний дотор Киев Одесса хотын дэд бүтцийг оросууд бөмбөгдөж газартай тэгшлэж орхив. Украин даяар дайны түгшүүрийн дохио авлаа. УЗХ (украины зэвсэгт хүчин) шүлсэн чинээ […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх