МҮОХ-ны хойно Э.Бадар-Ууган дахин барилга барих гэж байна уу

@z_munkhsaikhan гэх твиттер хаягтай иргэн 2023.09.27-нд барилгын газар олголттой холбоотой дараах жиргээг оруулжээ. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн жиргээний доор “Сайдаа УБ хотод ийм газарт 15-23 давхар барилга барих зөвшөөрлийг 2023/09 сард ичихгүй өгсөн байна. Авилга 2 барилга гэж харж байна. Юун түгжрэл шийдэх. Үүндээр анхаарч өгөөч.” гээд доорх зургийг хавсаргасан байна.

Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт уншигчдаас ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Барилга барихаар зэхэж байгааг харуулсан тус зураг дээрх талбай нь Монголын Үндэсний Олимпын хорооны зүүн хойно, Цэнгэлдэх хотхоны байрны зүүн тал ажээ.

Уг байршилд ямар барилгын даалгавар байгааг Хот байгуулалт, хөгжлийн газрын цахим сайт дахь нээлттэй мэдээллээс харлаа.

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, автомашины зогсоол байгаа уг хэсэгт дөрвөн өөр барилга архитектурын даалгавар байгаа нь харагдаж байна.

(Тод улбар шараар хүрээлэгдсэн хэсэг)

Тодруулбал, “Өөжин” ХХК-д 2019-2023 онд нийт дөрвөн удаагийн зөвшөөрөл олгожээ.

Нэгдүгээрт, 2019.07.21-нд 16 давхар бүхий нөхөн сэргээх сувллын зориулалттай барилгын ажлын даалгав гарсан бол 2022 онд Эмнэлэг, худалдаа, үйлчилгээний цогцолбор болж өөрчлөгджээ. Ингэхдээ барилгын давхрыг 24 болгож нэмсэн бөгөөд зөвшөөрлийг нэг жилийн хүчинтэй гаргажээ. Харин 2023 онд тус бүр таван давхар бүхий хоёр блок, үйлбилгээний албан конторын барилга болгон зориулалтыг өөрчилжээ. 

“Өөжин” ХХК-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллээс харвал 2014.10.01-нд Япон улсын иргэн Като Кэйчи, Монгол Улсын иргэн Энхбатын Бадар-Ууган нарын хамтран байгуулсан гадаад худалдааны чиглэлийн компани байж байгаад 2020.10.18-нд эцсийн өмчлөгч нь Энхбатын Бадар-Ууган болж өөрчлөгдсөн.

Э.Бадар-Ууган нь Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, олимпын аварга боксчин, Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга. МҮОХ-ны газарт түүний гэр бүлийн хамт эрхлэн ажиллуулдаг “Өөжинмед” нэртэй үр шилжүүлэн суулгах төвийн барилга баригдан үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Төстэй мэдээлэл

Сүүлийн нэг сард буюу 2024.05.25-06.24-нд Монгол Улсаас Метагийн төлбөрт 1 сая орчим ам.доллар гадагш урссан байна. Тодруулбал, 379 фэйсбүүк хэрэглэгч хувь хүн болон пэйжээр дамжуулан 100-29,000 хүртэл ам.долларын төлбөртэй пост нийтэлсэн бол 100 ба түүнээс бага дүнтэй ам.доллар төлсөн хаягийн тоо 411 байгаа юм. Эдгээрийн дийлэнх нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаатай холбоотой билээ. Тэгвэл сонгуульд өрсөлдөж […]

Мэдэгдэлд дурдсан доорх өгүүлбэрийг үнэн бодит байдалтай бүрэн нийцэхгүй гэж үзлээ. “Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно” гэжээ. Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг […]

Коронавирусийн халдварын эсрэг вакцинтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллүүд цахим сүлжээнд тархсаар байна. Фэйсбүүк сүлжээнд “Хүүхэд нь коронавирусийн халдвартай. Ээж нь зүгээр. Гэвч хөхний сүүний өнгө нь өөрчлөгджээ” гэсэн агуулгатай пост жилийн өмнө буюу 2021.1 сард цахим орчинд тарж, зөвхөн энэ постыг 10к хүн шэйрлэжээ. Жилийн өмнөх энэ постыг сүүлийн үед дахин шэйрлэх болсон тул […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тухайлбал, уран олборлох нь бүс нутгийн ундны усны чанарт нөлөөлдөг тухай шүүмжлэл нийтийн дунд гараад байна. Энэ талаар бид нягталлаа. “Уран олборлолт нь бүс нутгийн газрын доорх усны чанар, нөөцөд сөргөөр […]

Шинэ коронавирусийн халдвар 5 хоногт дарагдахгүй бол ОНЦ байдал зарлаж, зэвсэгт хүчин хөдөлгөнө гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Уг мэдээллийг xemnel.com болон ikonnews.net гэх сайтууд гаргасан байна. Энэ мэдээллийг нягталлаа. Засгийн газар, Нийслэлийн онцгой комиссоос нийслэлд тогтоосон хөл хориог онц байдал руу шилжүүлэх талаар ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд тэг зогсолт хийх болон онц […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх