Factcheck: Эмэгтэйчүүдийн квот дээр тэд хэрхэн хэлж байв?

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар УИХ хэлэлцэж байгаа бөгөөд сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотын асуудал олон нийтийг төөрөгдүүлсээр байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30.2-т Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна хэмээн заасан. Өнгөрсөн найман удаагийн УИХ-ын сонгуулиар үргэлж эрэгтэйчүүд давамгайлж ирсэн бөгөөд одоогийн парламентын шигүүдийн 17.1% нь эмэгтэйчүүд байгаа нь хамгийн дээд амжилт ч хуулийн босгод хүрээгүй байгаа.

Тэгвэл энэ удаагийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар жендерийн талаар тэгш оролцоог хангах зарчим баримтлахаа мэдэгдсээр ирсэн. Тухайлбал

2023.03.02-нд болсон Жендэрийн үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохдоо “Цаашид жендэрийн талаарх хандлагын реформ хийх цаг болжээ. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарах ёстой. Эрчүүдийн эрүүл мэндэд анхаармаар байна. Тэдний эрүүл мэнд, боловсролын асуудалд ч эмэгтэйчүүд эергээр нөлөөлмөөр байна. Авлигатай тэмцэх ажилд эмэгтэйчүүд манлайлж, нөлөөлж оролцох цаг болсон байна. Улс төрийн оролцоог нь сонгуулийн зөв тогтолцоогоор хангаж өгмөөр байна” гэсэн бол

2023.03.29-нд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн оролцоог тэгш байлгах санал өгсөн” гэжээ. Тодруулбал “Н.Энхболд тэргүүтэй боловсруулсан хуульд жендерийн тэгш байдлыг хангах үүднээс парламентын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэй байна. Хоёрт, гурван эрэгтэй нэг эмэгтэй гэсэн эрэмбээр жагсаалтыг эрэмбэлнэ гэсэн санал оруулж ирсэн. Засгийн газраас эмэгтэйчүүдийн оролцоог тэгш болгоё гэдэг саналыг өгсөн. Жагсаалт гаргахдаа эрэгтэй, эмэгтэй гэж бичнэ. Жагсаалтад 19 эмэгтэй бичигдсэнээрээ эмэгтэйчүүд дараагийн сонгуулиас эхлээд багадаа 19 болно. Ингэж чадсанаараа олон улсад жишиг бий болгоно” гэсэн байна.

2023.05.05-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэлэхдээ мөн “Эргэх ертөнц арга билигт оршдог, эрэгтэй эмэгтэй хүйс тэгш байж нийгмийн тэнцвэр хангагддаг шиг Нутаг дэвсгэрийн төлөөлөл, Нийгмийн сонирхлын төлөөлөл тэнцвэртэй байж төрийн бодлого зөв бөгөөд бодитоор тодорхойлогдоно” хэмээн онцолж байв.

Шийдвэр хэрхэн гарав?

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төслийг 2023.04.05-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Тус хуулийн төслийн талаар онцлохдоо 

  • Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
  • Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж тусгасан байна.

2023.06 сар Одоо хэлэлцэгдэж эхлээ байгаа хуулийн төсөлд 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх талаар тусгаснаа олон нийтэд мэдээлсэн.

2023.06.08

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо эмэгтэйчүүд 40% байх квотын талаарх саналыг унагав.

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ж.Сүхбаатар нар дэмжиж тайлбарласнаар эмэгтэйчүүд 40-өөс доошгүй хувьд нэр дэвшихийг УИХ-ын анхны хэлэлцүүлгээр дэмжив.2023.06.12 УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар эмэгтэйчүүдийн квот 30-аас доошгүй байна гэж шийдвэрлэсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын 44 гишүүн оролцож, эмэгтэй нэр дэвшигчийн квот 40% байх заалтыг унагав.

Харин 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө МАН 3.4.6-д “Төрийн байгууллага, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, бүх түвшинд жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлнэ” гэж тусгасан юм. 

Эндээс харвал МАН, одоогийн Засгийн газрын түвшинд хүйсийн тэнцвэрийг хангаж, тэгш оролцох боломжийг олгоно гэсэн ойлголтыг нийгэмд өгсөн ч хуулийн төсөлд тусгасан болон хэлэлцэж байгаа байдлаараа олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭЭР байна. 

Эх сурвалжууд:

https://mongolia.gov.mn/news/view/26624

https://news.zindaa.mn/4jv j

https://mongolia.gov.mn/news/view/26675

https://www.parliament.mn/nn/29835/

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан

МАН-ын мөрийн хөтөлбөр

Төстэй мэдээлэл

Товч агуулга Ariunbold Ayur гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.10.25-ны өдөр дараах постыг оруулжээ. “Монголд төрж өсөж буй 10 хүүхдийн 4 нь аутизм-тай болж байгаа гэж сэтгэцийн эмч нар хэлж байгаа шүү…гамшиг биш гэж үү!?!?…………………………Нярайг төрөөд 24 цаг болоогүй байхад 3 хор нэг дор шхчихаад “угаасаа аутизмтай, элдэв өвчтэй төрсөн” гэж хуцаж, эрэмдэг зэрэмдэг болсны шалтгааныг нь […]

Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.26-нд “0-30 ХОНОГТОЙД ВАКДУУЛСАН ХҮҮХДҮҮД ВАКДУУЛААГҮЙТЭЙ НЬ ХАРЬЦУУЛАХАД 10000% ИЛҮҮ ӨВЧЛӨМТГИЙ БАЙСАН. БАГА РОБЕРТ К.” гэсэн пост нийтэлсэн байна. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Түүний эх сурвалж болгон ашигласан бага Роберт Кеннедиг вакцин эсэргүүцэж байр суурь илэрхийлсэн мэтээр олон улсад ч мэдээллүүд ихээр гарч байжээ. Түүнийг […]

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 25-нд аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийж, санал бодлоо солилцсон юм. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа манай улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой тухай мэдэгдэж байв. Тэгвэл уулзалтын үеэр “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Монгол Улс 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээн авах боломжтой” хэмээн хэлсэн. Түүний өгсөн мэдээллүүдийг бид нягталлаа.  […]

АНУ-ын сагсан бөмбөгийн NBA тоглогчид тоглолтынхоо өмнө нэхмэл захаар жигдэрсэн талаар мэдээлэл өнгөрсөн баасан гарагт гарсан. Энэхүү мэдээлэлд Леброн Жеймс болон Лос-Анжелес Лэкерс багийнхан өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн АНУ-ын дээд шүүхийн шүүгч рут Гинзбургийн дурсгалыг хүндэтгэн хувцасласан болохыг дурджээ. Ингэхдээ түүнийг илэрхийлдэг имиж болох хар хүрэм дээр цагаан захаар гангардаг байдлыг дуурайн нэг минутын […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх