Путин Ши-д сөгдсөн зураг хуурамч

@batdorj911 гэх твиттер хэрэглэгч 2023.03.20-нд “Путин Ши д сөгдөж байна. Араггүй сүүлийн найдвар нь юм …” гээд доорх зургийг жиргэжээ.

Уг жиргээг 100 хүн шэйрлэж, 175 хүн лайк дарж, 24 хүн коммент бичсэнээс цөөнгүй нь итгэсэн утгатай байна.

Зургийг бодит эсэхийг шалгалаа.

Factcheck:

Тухайн зургийг Google-ээр хайхад олдохгүй байна. Дайн эхэлснээс БНХАУ-ын төрийн тэргүүн ОХУ-д анх удаа айлчилж байгаа нь дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй үйл явдал юм. Иймд олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд тус үйл явдлыг хүргэж байгаа ч ийм зургийн илэрц олдохгүй байна.

Yandex ашиглан хайхад мөн уг зургийн илэрц гарч ирэхгүй байв.

Харин Tineye сайтыг ашиглан хайхад уг зургийн талаар мэдээлэл гарч ирж байна. Тодруулбал, зураг, видео, меме зэрэг контент шэйрэлдэг интернэт талбар болох imgur.com сайтад 2023.03.20-нд тавигджээ.

MrMithrandirG гэх хэрэглэгч тус зургийг оруулсан бөгөөд тэрбээр хошин болон янз бүрийн агуулгатай эвлүүлэг болон AI зургууд нийтэлдэг юм байна.

Уг зургийг @GlasnostGone гэх жиргээч 21-ний өдөр жиргээнд эхэлж оруулжээ.

Сүүлийн үед AI технологи ашиглан текстийг зураг болгодог Fotor, NightCafe, Dream by WOMBO, DALL-E 2, Midjourney гэхчлэн олон янзын хэрэгсэл бий болсон. Үүнтэй зэрэгцээд ийм зургийг таних зорилготой GAN detector болон код ашиглах хэрэгслүүд бий болсон ч бүрэн танихад хэцүү болохыг тайлбарлажээ.

ОХУ Украин улс руу цэргийн хүчээр түрэмгийлж, дайн эхлүүлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Үүнтэй зэрэгцээд мэдээллийн дайн цахим орчинд эрчимтэй өрнөсөөр байгаа билээ. Дайн эхэлснээс хойш БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жинь Пин ОХУ-д анх удаа айлчилж байгаа энэ үед дээрх зураг нь олон нийтийг багагүй төөрөгдүүлсэн байна.

Иймд аливаа мэдээллийг үргэлж нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

https://imgur.com/user/MrMithrandirG

https://www.fotor.com/blog/best-ai-image-generators/

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Манай улсын өнө мөнхийн хөрш болох ОХУ-ын эхлүүлсэн дайны талаарх Фэйсбүүк орчин дахь мэдээлэлд хийсэн мониторингоор “Агуу Орос” гэсэн хандлага хүчтэй байна гэж үзжээ. Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс цахим орчин дахь дайнтай холбоотой мэдээлэл болон постод хоёр дахь удаагаа анализ хийхэд гарсан үр дүнгүүдийн нэг нь дээрх тодорхойлолт юм. ОХУ Украин улсад […]

Товч агуулга Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгчийн “Нэг их Украйнд санаа зовсон хүмүүс. Цаад учир шалтгааныг хэдэн хүн мэдэх юм бол? Энэ улс хүний наймааны гол улс болсонд бгаа юм. Шулуухан хэлэхэд түүнийг цэвэрлэх гэж бгааг олон сувгаас уншлаа!!! Нато Орос асуудалгүй. Жилд дэлхийд 20 сая хүн алга болдог, түүний 50% нь хүүхэд!!!” гэсэн постыг […]

ОХУ дэлхий нийтийг цочирдуулсан дайны ажиллагааг Украинд эхлүүлээд 13 сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дайнтай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд мэдээллийн асар том “дайн” өрнөсөн билээ. Оросын зүгээс Украин болон барууныхан олон нийтийн тархийг угааж байна гэсэн тайлбар цөөнгүй хийсэн бол эсрэгээрээ барууны орнууд болон Украин улс ОХУ-ыг хуурамч мэдээлэл ихээр түгээж байна […]

Bayarmaa Alex Александра зеленская буюу хар тамхичин нацист зеленскийн охин украйнаас дүрвэжээ гэсэн пост оруулжээ. Уг постыг 96 хүн шэйрлэж, 300 хүн хариу үйлдэл үзүүлсний 189 нь лайк, 51 нь гайхсан, 14 нь гунигласан, 7 нь уурласан буюу дийлэнх нь итгэсэн байгаа юм. Тус постод “Польш руу гарсан охин нь хар тамхичин эцгийнхээ талаар бодит […]

Мэдээллийн дайн гэдэг ямар хүчтэй болохыг хоёр жил хагас орчим үргэлжилж байгаа ОХУ-ын эхлүүлсэн дайн мэдрүүлж буй. Ялангуяа, монголчуудад мэдээллийн боловсрол огт байхгүй гэж шуудхан хэлж болохоор байгаагаас гадна Оросын пропагандад амархан автдаг, Оросыг дэмжиж, Агуу Орос гэсэн үзэл тээсээр явааг сошиал орчинд хийсэн мониторинг нотлон харууллаа.  Монголын Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс дайн эхэлснээс […]

Товч агуулга ОХУ-ын эхлүүлсэн дайнаас хойш Монголын сошиал орчинд энэ талаарх мэдээлэл хэрхэн түгж байгаа, түүнд монголчууд ямар хариу үйлдэл үзүүлж байгаагаас гадна Оросын пропаганда ямар шинжтэй явсан зэрэг нарийвчилсан дүр зургийг гаргах томоохон хэмжээний мониторингийг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв (MCIR) хийсэн талаар өмнө нь хүргэсэн. Тэгвэл энэхүү мониторингийн үр дүнд багтсан нэг сонирхолтой […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх