Францаас ирсэн тусламжийн зэвсгийг Украины арми ОХУ-д зарсан уу?

Ariunbold Ayur гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.07.15-нд “Украины тал Францаас ирсэн нэг бүр нь 7 сая евро-гын үнэтэй хэрэглэх боломжгүй их буугаа бүр Оросуудад 150 мянгаар зарсан сурагтай…за тэгээд dark web буюу хууль бус наймаа хийгддэг сайтуудаар гадаадаас тусламжаар ирсэн зэвсэгүүдийг хямдхан зарсаар л байна.” гэсэн агуулгатай пост оруулжээ.

Уг постыг 30 хүн шэйрэлсэн бөгөөд 127 хүн хариу үйлдэл үзүүлсний 110 нь лайк буюу ихэнх нь итгэсэн, дэмжсэн байна.

Постыг бүтнээр нь харвал “Селенски гэж новш…түүнийг тойрсон барууны дэмжлэгтэй украины нео-нацист дайны хэнээтнүүд АНУ ба НАТО-оос тусламжаар очиж байгаа хэдэн тэрбум ам.долларын зэвсэг, зээл тусламжийн заримыг нь хувьдаа цувчуулж хагартлаа баяжиж бна даа. Украины тал Францаас ирсэн нэг бүр нь 7 сая евро-гын үнэтэй хэрэглэх боломжгүй их буугаа бүр Оросуудад 150 мянгаар зарсан сурагтай…за тэгээд dark web буюу хууль бус наймаа хийгддэг сайтуудаар гадаадаас тусламжаар ирсэн зэвсэгүүдийг хямдхан зарсаар л байна. Селенски бүр цааш даварсаар барууны орнуудаас сар бүр 9 тэрбум доллар авахгүй бол болохгүй болсон хэмээн сар бүр 10 тэрбум доллар нэхэв…эргүү тэнэг НАТО болон АНУ ыхан өгөхөөр болох байх…ямар ч байсан АНУ 40 тэрбум ам.доллар өгөхөөр шийдсэн. Барууны эзэд Украиныг тэтгэж нохойд барьдаг мод болгож ашиглаж байгаа явдалын бүүр цаад зорилго нь Орос гэдэг улсыг устгах юм. Дараа нь Хятадыг устгаж…бүх дэлхийг цус нулимсанд живүүлэх гээд байгаа авч…манайхан ойлгохгүй л яваад байгаа.” гэжээ.

Factcheck:

ОХУ Украин руу цэргийн хүчээр дайрсны зэрэгцээ мэдээллийн дайн явуулж эхэлэн. Иймд 2004 онд Украины сэтгүүлчдийн үүсгэн байгуулсан Detector Media дайн эхэлснээс хойш дайны талаарх хуурамч мэдээлэлтэй тэмцэж иржээ. Тус сайтын баримт нягтлагчид дээрх мэдээллийг 2022.07.07-нд нягталсан байна.

Украины арми цэргийн тусламж болгон Францаас явуулсан тус бүр нь 120,000 долларын үнэтэй зэвсгийг Украины зэвсэгт хүчин ОХУ-д худалдсан гэсэн мэдээлэл Болгарын цэргийн хэвлэлд гарсан тухай олон нийтийн сүлжээгээр тархжээ. Гэвч Украин ОХУ-д зэвсэг зарсан ямар ч нотлох баримт байхгүй болохыг The Insider бичжээ. Мөн Болгарын уг хэвлэлд зөвхөн шинжээчийн тайлбарыг иш татсан байна.

Тиймээс үүнд баттай итгэх боломжгүй, нотлох баримтгүй, зөвхөн таамаг төдий хэмээн баримт нягтлагчид үзжээ.

Украинд халдлага үйлдсэний улмаас учирсан хохирлыг нөхөхөд сар бүр 7 тэрбум доллар шаардлагатай гэж Зеленский мэдэгдэж байв.

АНУ 2022.05.19-нд 40 тэрбум долларын тусламжийг Украинд үзүүлэхээр баталсан нь зөвхөн бэлэн мөнгө биш цэрэг, эдийн засгийн болон хүмүүснэлгийн тусламж байв.

Иймд дээрх пост дахь агуулга нь зөрүүтэй, олон нийтийг төөрөгдүүлсэн, эх сурвалжгүй ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://www.reuters.com/world/big-items-washingtons-40-billion-ukraine-aid-package-2022-05-19/

https://www.reuters.com/world/zelenskiy-says-ukraine-needs-7-bln-per-month-make-up-losses-caused-by-invasion-2022-04-21/

https://disinfo.detector.media/en/post/the-ukrainian-military-sold-french-self-propelled-guns-to-the-russians

https://theins.ru/antifake/252911

Төстэй мэдээлэл

Товч агуулга Jamts Dugar гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.10.19-нд “ФРАНЦ 30 ЖИЛД МОНГОЛД УРААНААР 3 ТЭРБУМ $ БАЙХАД, ОРОС ЖИЛ БҮР МОНГОЛД ХИЙН ХООЛОЙГООР 3 ТЭРБУМ $ ӨГЬЕ ГЭЖ БАЙНА ! СПАСИБО ❤” гэсэн постыг оруулсныг 470 хүн цааш түгээсэн байна. Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Франц улсын төрийн өмчит “Орано” группийн […]

Товч агуулга Бөхбатын Дэлгэрмаа гэх фэйсбүүк хаягаар Украины цэргүүд анхан шатны бэлтгэлийн үед сэтгэцэд нөлөөлдөг эм хэрэглэдэг гэж ярьсан талаарх видео контентыг шэйрлэжээ. Энэхүү видеог шэйрлэхдээ Украйны цэргүүд анхан шатны бэлтгэлийн үед сэтгэцэд нөлөөлдөг эм хэрэглэдэг гэж ярьжээ. Тэдгээрийг хэрэглэх үед хүн өвдөлтийг,айдсыг бараг мэдэрдэггүй бөгөөд аймшигтай харгислалыг үйлдэж чаддаг. Оросын байлдагчид Украйны траншейнаас тариур,хаяг […]

Товч агуулга: Москва24 сайт 2023.02.22-нд Оростой хийсэн мөргөлдөөнд Украин аль хэдийн ялагдсан гэж АНУ мэдэгдсэн тухай мэдээлэл гаргажээ. Уг мэдээллийг Монголын цахим орчинд мөн зарим хүмүүс шэйрэлсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Москва24 сайтад нийтлэгдсэн уг мэдээний эхний хэсэг “Барууныхны өөдрөг итгэл найдварыг үл харгалзан Оростой хийсэн мөргөлдөөнд Украин ялагдах […]

Товч агуулга Tserenkhuu Ishtseden нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Серби (Косово) руу НАТО (квинты-G7) халдан довтоллоо Украин нээх сонин биш болсоон Нөгөө манай НоВар гэсэн дэлдгэрүүд амьдуу хөөш? Орос Хятад орвол дайн дэгдэнэ!” гэх мэдээллийг нийтэлжээ. Түүний уг постод 508 хүн хариу үйлдэл үзүүлж, 112 хүн сэтгэгдлээ бичин, 86 хүн шэйрлэжээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь энэ […]

ОХУ-аас Украин руу “Цэргийн тусгай ажиллагаа” хэмээн эхлүүлсэн түрэмгийлэл дайн болон өргөжиж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.  2014 оноос хойш Улбар шар хувьсгал, Крымийн асуудал, Донбасс дахь зэвсэгт мөргөлдөөн зэрэг олон удаагийн зөрчлөөс үүдэлтэй гэх энэхүү дайн цар хүрээгээрээ 1945 оноос хойш Европ тивд тохиолдож буй хамгийн том зэвсэгт мөргөлдөөнөөр нэрлэгдэж буй. Дайн зөвхөн фронтын шугам, […]

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.06.23-нд ШУУРХАЙ МЭДЭЭ гэсэн тодотголтойгоор Орос, Украины дайны талаар пост оруулжээ. Уг постын гол агуулга нь “Урьд шөнө юу болов! Укрианы гол гол хотууд түүний дотор Киев Одесса хотын дэд бүтцийг оросууд бөмбөгдөж газартай тэгшлэж орхив. Украин даяар дайны түгшүүрийн дохио авлаа. УЗХ (украины зэвсэгт хүчин) шүлсэн чинээ […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх