“Урд хөршид нас барагсдын тоо 1 тэрбумд дөхөж яваа болтой!” – ҮНДЭСЛЭЛГҮЙ

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.01.07-нд буюу өнөөдөр “ШУУРХАЙ МЭДЭЭ. Блүүмбергийн мэдээгээр бол урд хөршид хоногт 5000 (албан) хүн нас барсан гэдэг худлаа хоногтоо 37-40сая хүн нас барж нийт нас барагсадын тоо 1тэрбумд дөхөж яваа болтой! ВСС төстэй мэдээ өгч” гэсэн пост оруулжээ.

Түүний постыг 7 цагийн дотор 903 хүн шэйрлэж, 222 хүн шэйрлэсэн бөгөөд 1К хүн сэтгэл хөдлөлөө илэрхийлсний 432 нь лайк, 298 нь гайхсан, 71 нь гунигласан буюу дийлэнх нь итгэсэн хандлага илэрхийлсэн байна.

Уг мэдээллийг нягталлаа.

Factcheck:

2023.01.07-ны өдрийн байдлаар Worldmeters болон John Hopkins-ийн КОВИД-19-ийн дата мэдээллийг шалгалаа.

Worldmeters-ийн дата мэдээллээр 6-ны өдөр буюу өчигдөр 9,548 тохиолдол шинээр бүртгэгдэж, 5 хүн нас баржээ. Тус сайт БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн албан ёсны мэдээллийг эх сурвалж болгож байна.

John Hopkins-ийн дата мэдээллээр сүүлийн нэг сарын хугацаанд БНХАУ-д коронавирусийн халдвараар 720,113 хүн шинээр өвчилж, 1,321 хүн нас барсан байна. Тус сайт Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо, Халдварт өвчний хяналт сэргийлэлтийн төв зэрэг албан эх сурвалжид тулгуурлан Жонс Хопкинсийн их сургуулийн Системийн шинжлэх ухаан, инженерчлэлийн төвийн КОВИД-19 цар тахал эхэлснээс хойших тооцоолол, статистикт тулгуурлан мэдээллээ хүргэж байгаа.

Тэгвэл 2022.12.14-нд БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос “Шинж тэмдэггүй тохиолдолд PCR-ийн шинжилгээ хийхгүй, сайн дураар хийлгэдэг байхаар болсон тул шинж тэмдэггүй тохиолдлуудын  талаар бодит статистик мэдээлэл авах боломжгүй” гэж мэдэгдсэн буюу шинж тэмдэггүй тохиолдлуудын статистикийг оруулж тооцохоо больжээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 14-нөөс өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо буурсныг John Hopkins мэдээлжээ.

BBC агентлаг хоёр өдрийн өмнө Хятад дахь КОВИД-ын халдварын талаар мэдээлэхдээ тус улсыг халдварын нөхцөл байдлын талаарх бодит мэдээллийг өгөхийг ДЭМБ анхааруулсныг тодотгосон байна.

Мөн Британийн шинжлэх ухааны мэдээллийн Airfinity компанийн тооцооллоор Хятадад өдөрт хоёр сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 14,700 хүн нас бардаг гэж үзсэн талаар мэдээндээ дурджээ.

Харин өнгөрсөн сарын 23-нд Bloomberg мэдээлэхдээ тухайн долоо хоногт шинээр бүртгэгдэж байгаа КОВИД-19-ийн тохиолдолд өдөрт 37 орчим сая болж байгаа тооцоолол байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын эхний 20 хоногт нийт хүн амын 18% орчим буюу 248 сая хүн халдвар авсан тухай БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны хурлын үеэр яригдсан тухай мэдээлжээ.

Worldmeters Хятадын нийт нас баралтыг 5,267 гэсэн бол John Hopkins 17,404 гэж бүртгээд байна.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын хүн ам 1,459,055,500 буюу 1.5 орчим тэрбум байна.

Иймд Хятадад коронавирусийн халдвараар нас барж байгаа хүний тоо 1 тэрбум дөхөж яваа гэдэг Tserenkhuu Ishtseden-ийн мэдээлэл үндэслэлгүй, ХУДАЛ байна.

Эх сурвалжууд:

https://www.worldometers.info/coronavirus/#main_table

https://www.chinacdc.cn/jkzt/crb/zl/szkb_11803/jszl_11809/202301/t20230107_263260.html

https://coronavirus.jhu.edu/region/china

http://en.nhc.gov.cn/2022-12/14/c_86212.htm

https://www.bbc.com/news/world-asia-china-64167052

https://www.bloomberg.com/news/articles/2022-12-23/china-estimates-covid-surge-is-infecting-37-million-people-a-day?leadSource=uverify%20wall

https://countrymeters.info/en/China

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Өнөөдөр цахим орчинд #nodain гэсэн бичиг бүхий шар даавуу барин Төрийн ордны зүүн талаар жагсаж буй иргэдийн зураг тархсан. “No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч  Д.Монголхүү мэдээлэл хийнэ гэх зарын дараа энэхүү зураг олон нийтийн сүлжээнд тархсан юм. Энэхүү зургийг нягталлаа. Юун түрүүнд тухайн зургийг хайлтын системд оруулахад 2021 оны наймдугаар сарын 9-ний өдөр Өдрийн сонины […]

Цагдаагийн байгууллагад Хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнах нэгж есдүгээр сарын 23-нд байгуулагдсан бөгөөд энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан 24-ний өдөр news.mn мэдээллийн сайтад энэ талаар тодруулга өгөхдөө “Дутуу ойлгосноо цахим орчинд тараадаг байдлыг таслана” хэмээн ярьсан юм. Түүний энэхүү ярилцлагыг Хууль зүй, дотоод хэргийн яамны албан ёсны цахим хуудас мөн олон нийтэд […]

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Дахин нийтлэв… Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тухайлбал, уран олборлох нь бүс нутгийн ундны усны чанарт нөлөөлдөг тухай шүүмжлэл нийтийн дунд гараад байна. Энэ талаар бид нягталлаа. “Уран олборлолт нь бүс нутгийн газрын доорх усны чанар, […]

@z_munkhsaikhan гэх твиттер хаягтай иргэн 2023.09.27-нд барилгын газар олголттой холбоотой дараах жиргээг оруулжээ. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн жиргээний доор “Сайдаа УБ хотод ийм газарт 15-23 давхар барилга барих зөвшөөрлийг 2023/09 сард ичихгүй өгсөн байна. Авилга 2 барилга гэж харж байна. Юун түгжрэл шийдэх. Үүндээр анхаарч өгөөч.” гээд доорх зургийг хавсаргасан байна. Энэхүү мэдээллийг нягтлах хүсэлт […]

Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдийн Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Энэхүү вакцинтай холбоотой нийгэмд хамгийн ихээр тархаад байгаа таван ХУДАЛ ташаа мэдээллийг нягтлан хүргэж байна. “Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”. Factcheck: Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх