Англи улс хүүхдүүдэд Pfizer хийхийг хориглосон – ХУДАЛ

Товч агуулга

Англи улс хүүхдүүдийг дархлаажуулах бодлогодоо өөрчлөлт оруулаагүй.

Эрсдэлт бүлэгт хамаарахгүй ч 2022.08 сарын сүүлчээр 5 нас хүрсэн болон 11 хүртэлх насны бүх хүүхдийг вакцинд сайн дураар хамрагдахыг Англи улс одоо ч зөвлөсөн хэвээр байна.

Хүүхдүүд бүүстер тунд ч хамрагдах боломжтой байна.



“Их Британи 12-ос доош насны хүүхдүүдэд КОВИД-19-ийн вакцин хийхийг хориглосон” гэсэн мэдээлэл The Counter Signal, Clark Country Today зэрэг сайтуудаар гарсан нь цахим сүлжээнд тархжээ.

Энэ нь вакцины сөрөг нөлөөний улмаас хориглосон гэсэн ойлголтыг олон нийтэд өгсөн тул FullFact.org-ийн баримтыг нягтлагчид нягталж, ТАШАА мэдээлэл болохыг баталгаажуулсан байна.

Factcheck:

2022.09.01-нээс хойш 5 хүртэлх насны, тодорхой эрсдэлт бүлэгт багтсан, эсвэл дархлаа суларсан хүнтэй ойр харьцсан хүүхдүүдийг вакцинд хамруулахаар болоод буй. Гэхдээ энэ нь 5-11 насны, 2022.08 сарын сүүлчээр 5 нас хүрч байгаа, өндөр эрсдэлтэй биш вакцинд хамрагдах бодлогод өөрчлөлт орсон гэсэн үг биш юм.

Өөрөөр хэлбэл, Их Британид энэ насныхныг өнөөдрийг хүртэл вакцинд хамруулж байгаа ба хориглосон ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

Иймд FullFact.org-ийн баримт нягтлагчид The Counter Signal сайттай холбогдоход нийтлэлээ залруулж, “хориглосон” гэсэн үгээ авсан ч “дуусгаж байна” хэмээн сольжээ. Тиймээс уг мэдээлэл олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН хэвээр үлдсэн төдийгүй цааш түгсээр, бусад орны хүмүүст ч хүрсээр байна.

Засгийн газарт дархлаажулалтын талаар зөвлөгөө хүргүүлдэг Вакцинжуулалт, дархлаажуулалтын хамтарсан хорооноос 2021.12 сард эмнэл зүйн эрсдэлт бүлгийн 5-11 насны хүүхдүүдийг Pfizer вакцины 10 микрограмм бүхий хоёр тунд хамруулахыг зөвлөжээ. Энэ нь Ковид-19-ийн ирээдүйн давалгаанаас урьдчилан сэргийлэх зорилготойг тайлбарлажээ.

Хэдийгээр эрсдэлт бүлэгт хамаарахгүй ч 2022.08 сарын сүүлчээр 5 нас хүрсэн, 5-11 насны бүх хүүхдүүдийг вакцинд сайн дураар хамрагдахыг Англи улс одоо ч зөвлөсөн хэвээр байна.

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын албаны Ковид-19 вакцин, тархвар судлал хариуцсан дэд захирал Гэвин Дабрера “5-11 насны хүүхдэд зориулсан Ковид-19 вакцины хөтөлбөрт ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. 2022.02 сард JCVI эмнэл зүйн эрсдэлт бүлэгт хамааралгүй 5-11 насны хүүхдүүдэд зориулсан нэг удаагийн, яаралтай бус зөвлөмжийг гаргасан” хэмээн FullFact.org-т тайлбар өгчээ.

Түүгээр зогсохгүй хүүхдүүд бүүстер тунд ч хамрагдах боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, Англи улс 5-11 насны хүүхдүүдэд КОВИД-19-ийн вакциныг хориглосон гэдэг нь олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://www.nhs.uk/conditions/coronavirus-covid-19/coronavirus-vaccination/coronavirus-covid-19-vaccination-for-children/coronavirus-covid-19-vaccine-for-children-aged-5-to-15/

https://www.gov.uk/government/publications/jcvi-update-on-advice-for-covid-19-vaccination-of-children-aged-5-to-11/jcvi-statement-on-vaccination-of-children-aged-5-to-11-years-old#fn:1

https://www.gov.uk/government/publications/jcvi-update-on-advice-for-covid-19-vaccination-of-children-and-young-people/jcvi-statement-on-covid-19-vaccination-of-children-and-young-people-22-december-2021

https://fullfact.org/health/covid-vaccine-children-5-11/

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

КОВИД-19-ийн халдвараар оношлогдон гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд Өрхийн

Товч агуулга Bayarsaikhan Tse нэртэй фэйсбүүк хэрэглэгч “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Кеннеди бага: Биднийг Украинд хүмүүнлэгийн зорилгоор ирсэн гэсэн үлгэр ярьж байгаа ч засгийн газрыг нь унагаж, оросуудыг л сулруулах зорилготой байсан. Украины ард түмэн геополитикийн зорилгоос шалтгаалж хоёр их гүрний хооронд болж буй дайны золиос боллоо. Дайны шалтгаан, бидний хариу үйлдэл бол […]

Нийслэлийн мэдээ нэртэй фэйсбүүк хэрэглэгч “15хан настай охинд цусны хорт хавдар онош гарчээ. Шалтгаан нь ГАР УТАС, ТВ ДЭЛГЭЦ байнга ширтдэгээс болсон байна!!! Эх сурвалж: цахимтв.мн” гэх мэдээллийг зургадугаар сарын 6-ны өдөр оруулжээ. Уг мэдээлэлд 2021 оны зургадугаар сарын 11-ний байдлаар 255 хүн хариу үйлдэл үзүүлж, 565 хүн хуваалцжээ. Дээрх мэдээллийг нягталлаа. Factcheck: Өнөөг хүртэл […]

Доржсэмбэ Мөнхбат нэртэй фэйсбүүк хэрэглэгч Сүхбаатар аймгийн шинэ хороолол гэнэ гэсэн бичигтэй улаан дээвэр бүхий хотхоны зургийг “Энэ шүү дээ” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. Түүний оруулсан зурагт 25 хүн сэтгэгдэл бичиж, 146 хүн шэйрлэжээ. Хэдийгээр өөрөө комментод “Мөн ч бай биш ч бай бид үүнийг л хүсэх хэрэгтэй” хэмээн бичсэн ч шэйрлэсэн хүмүүс Монголд барьж буй […]

Коронавирусийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор Токио 2020 зуны Олимп зохион байгуулагдахаа больсон гэх мэдээлэл өчигдрөөс Япон улс болон бусад олон улсын нийгмийн мэдээллийн сүлжээнд тархсан. Тэгвэл өнөөдөр энэ мэдээлэл нь ХУДАЛ гэдгийг Токио 2020 Олимпын наадмыг зохион байгуулах комиссоос  мэдээлжээ. Уг мэдээлэл нь өчигдөр буюу 29-ний өдөр Геманы DPA агентлагийн мэдээлсэн  “ОУ-ын Олимпын хороо,  Дэлхийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх