Pfizer хийлгэсэн хоёр сартай хүүхэд нас барсан-ХУДАЛ

Товч агуулга

VEARS системд 1015467 гэсэн дугаараар бүртгэсэн, хоёр сартай хүүхдийн тохиолдлыг шалгахад вакцин хийлгэснийхээ дараа нас бараагүй.

MedAlerts.org сайтыг Вакцины Үндэсний мэдээллийн төв гэх нэртэй байгууллага эрхлэн ажиллуулдаг бөгөөд энэ нь АНУ-ын хамгийн эртний вакцины эсрэг сурталчилгааны нөлөөллийн бүлэг ажээ.



Хоёр сартай хүүхэд КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэснээр зүрх нь зогссоны улмаас нас барсныг АНУ-ын Вакцины сөрөг нөлөөг мэдээлэх систем(VEARS)-т 1015467 гэсэн тохиолдлын тоогоор бүртгэжээ гэсэн мэдээллийг Global Research сайтад 2022.07.01-нд гаргажээ.

Тус мэдээллийг Филиппиний Rappler агентлаг нягталсан байна.

Factcheck:

Global Research хоёр сартай нярайн VAERS өвчний эх сурвалж гэж иш татсан MedAlerts.org нь VAERS-ийн албан ёсны сайт биш юм.

VEARS системд 1015467 гэсэн дугаараар бүртгэсэн, хоёр сартай хүүхдийн тохиолдлыг шалгахад вакцин хийлгэснийхээ дараа нас бараагүй байна. Мөн хүүхэд зүрх нь зогссон байхад биеийн байдал нь тогтворжиж, дараагийн шатны эмчилгээнд шилжүүлсэн гэж тус тайланд дурджээ.

MedAlerts.org сайтыг Вакцины Үндэсний мэдээллийн төв гэх нэртэй байгууллага эрхлэн ажиллуулдаг бөгөөд энэ нь АНУ-ын хамгийн эртний вакцины эсрэг сурталчилгааны нөлөөллийн бүлэг болох тухай The Washington Post сонин эрэн сурвалжилсэн сурвалжилгадаа бичсэн байна.

VEARS системд олон нийт вакцинтай холбоотой үүссэн сөрөг нөлөөний талаарх мэдээллээ ирүүлдэг бөгөөд тэдгээр нь бүрэн бус, санамсаргүй, эсвэл албан ёсоор баталгаажуулах боломжгүй мэдээллийг агуулж болно гэдгийг сануулсаар ирсэн байдаг.

Иймд Вакцин хийлгэсэн хоёр сартай хүүхэд нас барсан нь ХУДАЛ гэж үнэлжээ.

Эх сурвалжууд:

https://www.rappler.com/newsbreak/fact-check/baby-dies-after-receiving-pfizer-covid-19-vaccine/

https://www.washingtonpost.com/investigations/2019/10/15/fdc01078-c29c-11e9-b5e4-54aa56d5b7ce_story.html

https://vaers.hhs.gov/data.html

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Дахин нийтлэв… Жорлон угаадаг шингэнээр цистит эмчилж байгаа гэсэн бүтээгдэхүүний сурталчилгаа фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүрч байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Эрсаг Эко Эмчилнэ, Энхээ Болормаа, Мандахжаргал Лхамсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгчид “Бөөс, хуурс, шивэр, хулмас асуудал болоод байна уу? Тэгвэл Турк улсад үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай, химийн бодисгүй, бактер болон мөөгөнцөрийн эсрэг олон […]

Tsahiur.mn сайт 2022.09.01-ний өдөр “УБ-Бээжин чиглэлийн нислэгийн тийз

Jenny Jenny гэх фэйсбүүх хаягнаас “Ёоооо худлаа ярихыг нь хараад тэсэхгүй нь ээ. Вероселийг хоёрхон улс хэрэглэж бгаа, Бээжин хувилбарыг 40 улс хэрэглэж байгаа гэж WHO дээр бгаа шд, нөгөөдүүл нь Монголд тарьж бгааг нь ДЭМБ бүртгэчихлээ гээд итгээд байхын. ДЭМБ УХАНЬ/ВЕРОСЕЛ ХУВИЛБАРЫГ БҮРТГЭЭГҮЙ, БЭЭЖИН ХУВИЛБАРЫГ БҮРТГЭСЭН” гэсэн пост оруулан байна. Уг постыг 81 хүн […]

Товч агуулга Зургаан сартайгаас доош насны хүүхдийг ээж нь вакцин хийлгэсний дараах эхний 48 цагт хөхүүлэхдээ болгоомжтой байхыг судлаачид сануулаад судалгааны үр дүнд вакцинжуулалт нь аюулгүй байсан гэдгийг хэлжээ. Аль нэг вакцин нь хөхөөр хооллож буй нярай хүүхдэд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй. Вакцин нь эхчүүдийн хөхний сүүнд коронавирус буюу SARS-CoV-2-ыг таньдаг эсрэгбие, тэр […]

Товч агуулга Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.24-нд вакцины талаар 42 минут 40 секундийн лайв видео хийжээ. Уг видеог 48К хүн үзэж, 561 хүн сэтгэгдлээ бичжээ. Уг видеонд дурдагдсан Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцины талаарх мэдээллүүдийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Монгол Улс өнөөдрөөс буюу 2024.11.25-наас Хүний папилломавирусийн халдварын эсрэг Гардасил вакцинаар 11 […]

Товч агуулга Вакцины нэмэлт тун хийлгэсэн хүмүүс хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх нь 70-90% бага байна. Израильд хийсэн судалгаагаар коронавирусийн эсрэг вакцины 4 дэх тун эсрэг биетийг тав дахин нэмэгдүүлсэн үр дүн гарсан. Нягтлах мэдээ Goymedee гэх нэртэй сайт “Вакцины дөрөв дэх тун дархлааг улам сулруулна гэв” гэсэн гарчигтай мэдээ 2021.01.12-нд нийтэлжээ. Уг мэдээнд “Европын […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх