Хөхний сүүгээр дамжин нялх хүүхдүүд вакцинд хордож байгаа юу?

Товч агуулга

Зургаан сартайгаас доош насны хүүхдийг ээж нь вакцин хийлгэсний дараах эхний 48 цагт хөхүүлэхдээ болгоомжтой байхыг судлаачид сануулаад судалгааны үр дүнд вакцинжуулалт нь аюулгүй байсан гэдгийг хэлжээ.

Аль нэг вакцин нь хөхөөр хооллож буй нярай хүүхдэд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй.

Вакцин нь эхчүүдийн хөхний сүүнд коронавирус буюу SARS-CoV-2-ыг таньдаг эсрэгбие, тэр ч байтугай зарим дархлааны эс үүсгэдэг бөгөөд үүгээр дамжин нярай хүүхдэд тодорхой хэмжээний дархлаа үүсгэнэ гэж үзэж байна.

Bolorma Bat-ulzii “ЭХИЙН СҮҮГЭЭР ХӨХҮҮЛ ХҮҮХДҮҮД ВАКЦИН АВЧ ХОРДОЖ БАЙГАА НЬ ИЛЭРЛЭЭ” гэсэн постыг 2022.10.19-ний өдөр оруулжээ.

Уг постод “Вакцин тариулсан Эхийн сүүнд вакцины найрлагад орсон mRNА илэрсэнийг 2022.10.3 ны Германыг сонинд мэдээллээ. Мэргэжилтэн энэ ямар хортойг ярьсан бна. Вакцин үйлдвэрлэгчид ба таригчид эхийн сүүнд вакцин илрэхгүй гэж хэлж байсан. Хаана бна вэ??

Хуурч байгаад жирэмсэн эхчүүд, хөхүүл эхчүүдэд хийчихсэн! Анагаах ухаанд хэзээ ч хөхүүл эх, жирэмсэн эхэд вакцин хийх хориотой гэж үздэг. Эм, тариа ч цээрлэхийг зөвлөдөг. Гэтэл эхийн сүүгээр эрүүл хүүхдүүд вакцин авч бна. Ийм хүүхэд ухаан сэтгэхүй, хөгжил эрүүл байх магадлал тун бага! Хорлонтой Билл Гейтс, түүний хамтрагч ДЭМБ, ЭМЯам. Хүүхдүүдийн хувь заяа хайран! Шайрлэнэ үү.

ВАКЦИН ХИЙЛГЭСЭН БОЛ ХҮҮХДЭЭ БҮҮ ХӨХҮҮЛ!!! ХОРТОЙ СҮҮ ӨГЧ БАЙСНААС ҮНЭЭНИЙ ЮМУУ, ДЭЛГҮҮРИЙН СҮҮ ӨГСӨН ДЭЭР ШҮҮ!! ТҮГЭЭГЭЭРЭЙ” гэжээ.

Энэхүү постыг 24 хүн шэйрлэж, 32 хүн лайк дарсан бөгөөд нэг хүн коммент бичсэн нь итгэсэн агуулгатай байна.

Уг агуулгыг нягталлаа.

Вакцин хөхний сүүгээр дамжиж байгаа талаар гаднын улс орнуудад цөөнгүй мэдээлэл цахим сүлжээнд тарсныг олон улсын баримтыг нягтлагчид шалгасан байна.

Хамгийн сүүлд Олон Улсын баримтыг нягтлагч Poynter институсийн дэргэдэх Politifact.com сайт энэ талаар нягталжээ. Мөн Factcheck.org ч энэ асуудлыг хөндөн нягталсан байна.

Factcheck:

Олон нийтийн сүлжээгээр дамжин улс орон хамаарахгүй тархсан уг агуулга нь хязгаарлагдмал хийгдсэн судалгаатай холбоотой аж.

Тодруулбал, эрүүл мэндийн JAMA сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар төрөөд хагас жил болоогүй байгаа, Pfizer болон Moderna вакцин хийлгэсэн ердөө 11 ээжийг хамруулж, хөхний сүүн дэх вакцины ул мөрийг судалсан тухай бичжээ. Ингэхдээ ээжүүдээс вакцин хийлгэхээс өмнө болон хийлгэснээс тав хоногийн дараа хөхний сүүний дээж авсан байна.

Бүртгэгдсэн хөхүүл 11 ээжээс таван хүний долоон дээжид Pfizer(BNT162b2) болон Moderna(mRNA-1273) вакцины ул мөрийг дархлаажуулалтад хамрагдсанаас хойш 45 цагийн дотор илрүүлсэн хэмээн бичжээ.

Тэгвэл энэ дүгнэлт нь судлаачдыг тэгж их донсолгоогүй болохыг Politifact онцолжээ. Учир нь mRNA вакциныг нотолгоонд суурилан гаргаж ирсэн бөгөөд COVID-19 mRNA-ийн вакцин хийлгэсний дараа хөхөөр хооллох нь аюулгүй, ялангуяа вакцин хийлгэснээс хойш 48 цагийн дараа гэдгийг судлаачид хэлсэн байна. Харин аюулгүй байдлын талаарх нэмэлт судалгаанууд хийгдтэл зургаан сартайгаас доош насны хүүхдийг ээж нь вакцин хийлгэсний дараах эхний 48 цагт хөхүүлэхдээ болгоомжтой байхыг судлаачид сануулаад судалгааны үр дүнд вакцинжуулалт нь аюулгүй байсан гэдгийг нэмж хэлжээ.

КОВИД-19-ийн эсрэг вакциныг зургаан сартайгаас доош насны хүүхдүүдэд зөвлөхгүй байгаа. Гэхдээ АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Америкийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын зөвлөл, Эх ургийн анагаах ухааны нийгэмлэгээс жирэмсэн болон хөхүүл ээжүүдийг вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа юм.

Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх, Лонг Айландын Langone эмнэлгийн нярайн эмч, доктор Назийх Ханна Politifact-д “Хэдийгээр ихэнх мэдээлэл дутуу байгаа ч аль нэг вакцин нь хөхөөр хооллож буй нярай хүүхдэд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй байна” хэмээн тайлбар өгчээ.

Хүүхэд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн эхийн хөхний сүүг хэрэглэх нь аюултай гэдгийг нотлох баримт байхгүй гэдгийг Factcheck.org мөн тэмдэглэсэн байна.

Харин эсрэгээрээ вакцин нь эхчүүдийн хөхний сүүнд коронавирус буюу SARS-CoV-2-ыг таньдаг эсрэгбие, тэр ч байтугай зарим дархлааны эс үүсгэдэг бөгөөд үүгээр дамжин нярай хүүхдэд тодорхой хэмжээний дархлаа үүсгэнэ гэжээ.

Судалгааны үр дүнг задалж харвал вакцин хийлгэснээс хойш 48 цагийн дотор л мРНХ-ийн хэмжээ маш бага илэрсэн бөгөөд энэ нь вакцинжуулалт нь нярай хүүхдэд аюултай гэсэн үг биш юм.

Америкийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын зөвлөлөөс Factcheck.org-т ирүүлсэн тайлбарт хөхүүл үед COVID-19 вакцинжуулалтын аюулгүй байдлын талаар нэмэлт судалгаа хийх нь сайшаалтай боловч шинэ олдсон мэдээллүүд эмэгтэйчүүд хөхөөр хооллож эхлэхээс зайлсхийх эсвэл зогсоох шаардлагагүйг харуулж байна гэжээ.

Вакцин хийлгэсний дараах 45 цагийн дотор таван эмэгтэйн долоон дээжид вакцины мРНХ-ийн ул мөр олдсон талаар дээр дурдсан. Эдгээрээс хоёр эмэгтэйн хувьд вакцины мРНХ нь бүтэн сүүнд илрээгүй боловч судлаачид мРНХ-ийг илрүүлэх магадлалыг нэмэгдүүлэхийн тулд эсийн гаднах цэврүүт эсвэл өөх тосоор бүрхэгдсэн жижиг уутны тоог нягтруулах аргыг хэрэглэснээр заримыг нь илрүүлсэн байна. Тэгвэл цэврүүт уут хөхний сүүнд байгалиасаа байдаг ажээ.

Түүнчлэн сүүнд илэрсэн гэж байгаа вакцины мРНХ-ийн тухайд маш бага хэмжээтэй байсан байна. Тодруулбал, дээж болгон авсан сүүнд бүхэлдээ 12 пикограммаас бага, цэврүүт дотор 17 пикограммаас ихгүй байжээ. Өөрөөр хэлбэл, тэрбум тутамд 0.02 хэсгээс бага байсан гэсэн үг.

Гэсэн хэдий ч судалгааны авторууд энэхүү үр дүнг чухал гэж үзсэн. “Бид ээж COVID-19-ийн  вакцин хийлгэсний дараа хөхөөр хооллох нь аюулгүй гэж үзэж байна. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын талаар нэмэлт судалгаа хийх хүртэл хөхүүл ээж вакцин хийлгэснээс хойших эхний 48 цагийн дотор 6 сараас доош насны хүүхдийг хөхүүлэхэд болгоомжтой хандах хэрэгтэй” гэж тэд нэмж хэлэв.

“Хэрэв та вакцин хийлгэхийг хүсвэл хөхөөр хооллохоо зогсоох шаардлагагүй. Вакцин хийлгэснээр таны биед бий болсон эсрэгбие нь хөхний сүүгээр дамжиж, таны хүүхдийг вирусээс хамгаалахад тусалдаг” хэмээн Америкийн Хүүхдийн эмч нарын академи мэдэгджээ.

Иймд хөхүүл ээжийн сүүгээр дамжин нялх хүүхдүүд вакцинд хордож байна гэдэг нь олон нийтийг төөрөгдүүлсэн ТАШАА мэдээлэл хэмээн олон улсын баримт нягтлагчид үнэлж байна.

Эх сурвалжууд:

Poynter

Factcheck.org

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/recommendations/pregnancy.html

https://www.acog.org/clinical/clinical-guidance/practice-advisory/articles/2020/12/covid-19-vaccination-considerations-for-obstetric-gynecologic-care?utm_source=redirect&utm_medium=web&utm_campaign=int

https://www.fda.gov/emergency-preparedness-and-response/coronavirus-disease-2019-covid-19/covid-19-vaccines#authorized-vaccines

https://nyulangone.org/doctors/1902849813/nazeeh-n-hanna

https://jamanetwork.com/journals/jamapediatrics/fullarticle/2796427

https://publications.aap.org/patiented/article/doi/10.1542/ppe_document201/418/Breastfeeding-During-the-COVID-19-Pandemic?autologincheck=redirected

https://www.bfmed.org/abm-statement-considerations-for-covid-19-vaccination-in-lactation

https://www.who.int/publications/i/item/WHO-2019-nCoV-FAQ-Breast_feeding-Vaccines-2021.1

https://publichealthcollaborative.org/misinformation-alert/study-finds-trace-amounts-of-vaccine-mrna-in-breast-milk-fueling-misinformation/

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар УИХ-д өргөн бариад байсан. Улмаар арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг дэмжин УИХ-аар хэлэлцүүлэх болсон юм. Өмнө нь Засгийн газрын тогтоолоор өвлийн улиралд морь уралдуулахыг хориглосон хэдий ч уг […]

Товч агуулга Бөхбатын Дэлгэрмаа гэх фэйсбүүк хаягаар Украины цэргүүд анхан шатны бэлтгэлийн үед сэтгэцэд нөлөөлдөг эм хэрэглэдэг гэж ярьсан талаарх видео контентыг шэйрлэжээ. Энэхүү видеог шэйрлэхдээ Украйны цэргүүд анхан шатны бэлтгэлийн үед сэтгэцэд нөлөөлдөг эм хэрэглэдэг гэж ярьжээ. Тэдгээрийг хэрэглэх үед хүн өвдөлтийг,айдсыг бараг мэдэрдэггүй бөгөөд аймшигтай харгислалыг үйлдэж чаддаг. Оросын байлдагчид Украйны траншейнаас тариур,хаяг […]

Коронавирусийн эсрэг вакцины талаар үнэн, худал янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсаар байна. Энэ тухай мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч, нягталж байхыг уншигчдадаа FactCheck.mn зөвлөж, зарим мэдээллийг нягтлан хүргэсээр байна. АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн мэдээллүүдийг нягтлан гаргасныг бид энэ удаа хүргэж байна. COVID-19-ийн эсрэг вакцинаас халдвар […]

Товч агуулга Хүүхдүүд 100% хөхөөр хооллож байсан, ээжүүд нь КОВИД-19 вакцины бүрэн тунтай гэсэн агуулгыг дэмжих нотолгоо огт байхгүй. 5-аас доош насны хүүхдүүд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан тохиолдол байхгүй. Вакцин тариулсан ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохтой холбоотой өвчлөл үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Хүүхдүүдэд илэрсэн аденовирус нь Оксфордын АстраЗенека вакцинд ашигласан аденовирусээс тэс өөр. Их Британид […]

Tulga Dandii хэмээн фэйсбүүк хаягнаас “Хятад вакцины 2-р тун бол үхлийн аюултай эрсдэл” гэсэн постыг тавдугаар сарын 17-нд хуваалцжээ. Уг постыг 1.8К хүн шэйрлэж, 147 хүн коммент бичиж, 143 хүн лайк дарсан байна.  Тус постод “Хятад вакцины найрлагад хялгасан судасны дотор талын ханын гялгар гадаргуу үүсгэгч эд эсийг идэмхий натри шиг идэн хялгасан судасны цусны […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх