Урьд шөнө хичээнгүйлэн бэлдсэн цэцэгс гэх зураг Монголд биш

Урьд шөнө хичээнгүйлэн бэлдсэн цэцэгс гэх зураг Монголд биш

Arslan.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудаст 2022 оны 9-р сарын 2-ны өдөр “Урьд шөнө хичээнгүйлэн бэлдсэн цэцэгс“ гэсэн тайлбар бүхий хогийн саванд хийсэн баглаатай цэцэгсийн зургийг оруулжээ. Уг постод 10 цагийн дотор 1100 хүн хариу үйлдэл үзүүлсний 515 нь уйлж буй, 205 нь ууртай эможи дарсан байна. Хэдийгээр постны тайлбарт Монголд гэж бичээгүй ч сэтгэгдэл бичсэн хүмүүс нь баглаатай цэцэгсийг 9-р сарын 1-ний өдөр багш нарт бэлэглэн, тэд ийнхүү хаясан мэт ойлгосон гэхүйц байна.

Тухайлбал, хүндэтгэлгүй байна, хүний сайхан сэтгэл уруу ус цацлаа, багш нарт цэцэг өгөхөө болих хэрэгтэй, ангидаа усанд хийгээд тавьдаггүй юм уу гэх мэтчилэн сэтгэгдэл бичжээ.

Тиймээс уг мэдээллийг нягталлаа.

Эхний зургийг www.arbuztoday.ru сайтад 2019 оны 9-р сарын 3-ны өдөр нийтэлсэн бөгөөд хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр багшдаа бэлэглэсэн цэцгийн баглааг хогийн саванд хийсэн нь хүмүүсийг дургүйцлийг хүргэж буй талаар мэдээлжээ. Энэ зураг нь Монголд авсан зураг биш болох нь үүгээр нотлогдож байна.

Хоёр дахь зургийг 2021 оны 9-р сарын 4-ний өдөр novosti_iisyka гэх интаграм хэрэглэгч “Шоколад өгсөн нь дээр юм болов уу, ядаж л иднэ” гэх агуулгатай дахин оруулж буйгаа тайлбарлан оруулжээ. Харин үүнийг нь оруулсан бөгөөд түүний зургийг nur.kz гэх веб хуудас “9-р сарын 1-ний цэцгийн баглаа Казакстанчуудын уурыг хүргэв” гэх мэдээлэлд иш татан оруулсныг google-ийн зургийн хайлтаар олж болохоор байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахь зураг мөн л Монголд болсон явдал, Монголд авсан зураг биш.

Хоёр зураг хоёул Монголд болсон үйл явдлын зураг биш бөгөөд Монголд гэж мэдээлээгүй боловч, фэйсбүүк хэрэглэгчид манай улсад болсон мэт хүлээж аваад байгаа юм.

Аливаа мэдээллийг үнэн гэж итгэж бусдад түгээхээс өмнө үнэн эсэхийг нягтлах нь зүйтэй юм. Худал, ташаа мэдээллийг цар тахалтай зүйрлэх болсон энэ үед зургийн анхны эх сурвалжийг олохын тулд images.google.com уруу тухай зургийг оруулан хайлт хийж үзэх нь эхний алхам юм. Хэрэв эх зураг байвал мета датаг үзэх боломжтой бөгөөд авсан газар, төхөөрөмж зэрэг мэдээллийг агуулсан байдаг.

Төстэй мэдээлэл

Paparazzi.mn гэх фэйсбүүк хуудаст “Шуурхай мэдээ: Дөнгөж сая Улаанбаатар хотод 05.35 минутад ойролцоогоор 1-2 минут үргэлжилсэн 6,8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо” гэх мэдээллийг нийтэлжээ. Хубилай Сэцэн Хааны нэрэмжит Одон орон, геофизикийн хүрээлэн газар хөдлөлтийн мэдээллийг албан ёсоор хүргэдэг. Тус хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд “Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон тус газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалтаас […]

2025 оны 6-р сарын 22-нд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Налайх дүүргийн Тавантолгой түлш ХХК-ийн хашаан дотор хийсэн хэвлэлийн хурлын үеэр дараах мэдэгдлийг хийсэн. Тэрбээр ардаа байсан шороон даланг зааж, “Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрлэлийн ТЭЗҮ-ийг гишүүн Ж.Золжаргал өөрийн төрсөн дүү Ж.Азжаргал, “Паст презент фюче” ХХК хамтарч, энэ шороон даланг хийх ТЭЗҮ-ийг […]

AVIRA GameStore гэх фэйсбүүк пэйжээс 2023.11.18-нд “Говь Алтай аймгийн Цээл суман дахь хүсэл биелүүлэгч луут гол. Юмыг яаж мэдэхэв хүсэлээ бодоод шэйр” гэсэн пост оруулжээ. Уг постыг 7.3К хүн шэйрлэсэн ба 150 хүн инээж байгаа эможи дарснаас бусад 538 хүн итгэснээ илэрхийлж лайк болон бусад эможи дарсан байна. Factcheck: Уг зургийг нягталлаа. Ингэхдээ зураг нягтлахад […]

Саримс идэх нь шинэ коронавирусийн халдвараас хамгаална гэсэн мэдээлэл нийгмийн мэдээллийн сүлжээнд тархаж байна. Тэгвэл энэ нь худал мэдээлэл болох тухай ДЭМБ-аас мэдээлсэн. Саримс нь эрүүл хоол хүнсэнд ордог бөгөөд зарим бичил биетний эсрэг үйлчилгээтэй гэдэг нь нотлогдсон хэдий ч #COVID19 буюу шинэ коронавирусээс хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг ДЭМБ-аас зөвлөжээ.

Gazarchin.org   гэх сайт 2022.01.04-ний өдөр “Дархлаа судлаач,

Lkhagvadorj Chimed хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.08.03-нд “ХӨСҮТ-н Захирал

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх