Pfizer вакцинд ургийн эс агуулагддаг – ХУДАЛ

Pfizer компанийн ажилчдын цахим шуудан задарч, тус компанийн COVID-19-ийн вакцинд ургийн эсүүд агуулагддаг болох нь тогтоогдсон гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ.

Цахим сүлжээнд тархаж байгаа вакцинтай холбоотой аливаа мэдээлэл нь нийгмийн эрүүл мэндэд томоохон нөлөөтэй учир уг мэдээллийг The Associated Press мэдээллийн агентлаг нягтлаад “Ташаа мэдээлэл” гэж няцаажээ.

Учир нь задарсан гэх уг и-мэйлд вакциныг үйлдвэрлээгүй, харин 1970-аад оны үед ургийн гарал үүсэлтэй эсийн шугам ашиглан туршсан гэж бичжээ. Энэ мэдээлэл нь аль хэдийн олон нийтэд нээлттэй байсан байна.

Нягталсан мэдээллийг хүргэж байна.

Factcheck:

Олон нийтийн сүлжээнд өргөн тархсан уг видеог анх Project Veritas хэмээн Америкийн хэт барууны хэт идэвхтэн бүлэглэлийн үүсгэн байгуулагч О’Киф болон өөрийгөө Pfizer-ийн ажилтан хэмээн тодорхойлсон, компанийн дотоод мэйл хаягийг харуулсан иргэний хооронд болсон яриа ажээ.

Уг нь тэрхүү мэдээлэл нь компани вакцины үр нөлөөг туршихдаа ургийн эсийн шугам ашигласан болохыг харуулсан байна. Эсийн шугам нь анагаах ухааны судалгаанд чухал ач холбогдолтой бөгөөд лабораторийн нөхцөлд олшруулсан буюу дасан зохицсон,  нэг ижил эх сурвалжаас гарган авсан эсийн хуулбар юм байна.

Гэсэн хэдий ч хэрэглэгчид вакцины агуулгатай холбоотой худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр шашинтай холбоотой линкүүдийн хамт тараажээ.

Тухайлбал, энэхүү видеог иш татсан Facebook-ийн нийтлэлд “Pfizer нь вакцины судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэлд ашигласан HEK293 зэрэг хэд хэдэн үр хөндөгдсөн ургийн эсийг хэрэглэснээ нууцалсан” гэж худал мэдэгдээд “Тэд таныг шашин шүтлэгээс чөлөөлөхөөс татгалзаж байна. Тэд үр хөндүүлсэн ургийн эсийг ашигласан гэдгээ олон нийтэд мэдээлэхийг хүсэхгүй байна” гэхчлэн бичсэн байна.

Харин эдгээр нь буруу дүгнэлт байжээ.

2020 оны есдүгээр сард bioRxiv-д нийтлэгдсэн судалгаанд “Pfizer болон Moderna аль аль нь үр хөндөлтөөс гаралтэй эсийн шугамыг вакцин боловсруулах эсвэл үйлдвэрлэхэд ашиглаагүй. Харин хоёр вакцины эсэд үзүүлэх үр нөлөөг судлахад ашигласан” гэдгийг дурджээ.

Мөн 2021 оны нэгдүгээр сард болсон Америкийн Католик шашинтнуудын чуулганы үеэр КОВИД-19-ийн вакцины талаар мөн дээрх дүгнэлтийг онцолсон байна.

Өмнөд Калифорнийн их сургуулийн Халдварт өвчний тэнхимийн туслах профессор, доктор Саахир Хан Pfizer вакцины талаар утсаар ярьж, тайлбарлахдаа “Вакцинд үр хөврөлийн эсийн бүрэлдэхүүн байхгүй бөгөөд тэдгээрийг вакцины үйлдвэрлэлд ашигладаггүй” гэжээ. Мөн хүн төрөлхтөнд зориулсан вакцин болон бусад эмийг судлах, хөгжүүлэхэд ийм эсийн шугамыг ихэвчлэн ашигладаг болохыг доктор Хан хэлээд “Олон арван жилийн настай эдгээр эсийн шугам лабораторид өсч үрждэг тул судалгаанд ашиглаж буй эсүүд нь анхны эсүүд биш” гэжээ.

Үр хөндөлтийн эсрэг судалгааны төв болох Шарлотт Лозерын хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч, судалгааны захирал Дэвид Прентис ч мөн Pfizer-ийн вакцин ургийн эс агуулаагүй гэдгийг батлан мэдэгджээ.

Тиймээс Pfizer болон Moderna вакцины үйлдвэрлэлд үр хөндөлтөөс гаралтай эсийн шугамыг ашиглаагүй байна.

Эх сурвалжууд:

АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Сонгуулийн санал хураалтын бүхий л цаг үед Сонгуулийн Удирдлагын Системд санал хураалт, нэр дэвшигчдийн үр дүн үнэн зөвөөр мэдээлэгддэг. Энэ албан бичиг нь 2020 оны сонгуулийн санал хураалтын явцыг дэлгэцээр харуулах үед зарим нэр дэвшигчийн санал дээр яагаад таслал гарч, улмаар авсан саналуудыг эрэмбэлэхэд алдаа гарсан тухай юм. Санал хураалтын үр дүнд ямар […]

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулж байгаа юм. Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчин болон вакцины талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байна. Тухайлбал, Самандын Жавхлан фэйсбүүк пэйжээр аравдугаар сарын […]

Хоёрдугаар сарын 18-ны өдөр ClubHouse аппликэйшн дээр хэсэг сэтгүүлчид вакцины талаар ярилцахаар өрөө үүсгэжээ. Уг өрөөнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг оролцож, мэдээлэл өгөх үеэрээ “ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 3 вакциныг авах бололцоо байгаа учраас бид үүн дээр илүү анхаарлаа хандуулж байна” гэсэн нь цахим орчинд бичлэг болон таржээ. Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа. “ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн […]

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөн хоног үлдээд байна. Factcheck.mn сайт нэр дэвшигчид болон намуудын сонгогчдод ярьсан зүйлээс нягтлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Бүгд найрамдах намын дарга, энэ удаагийн сонгуульд ШИНЭ-ээс өрсөлдөж буй Б.Жаргалсайхан тус эвслийн нэр дэвшигчдийн уулзалтын үеэр хэлсэн үгийг нягталж шалгалаа. Тэрбээр Сүхбаатар дүүрэг буюу 24-р тойрогт ШИНЭ эвслээс […]

УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид иргэдтэй хийж буй уулзалт болон нийтэд өгч байгаа мэдээллийнхээ үеэр санаатай болон санамсаргүй ташаа мэдээлэл өгөх тохиолдол гарч байна. Тухайлбал, АН-аас Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж буй О.Магнай МАН-ын өрсөлдөгч гурван нэр дэвшигчийг мэтгэлцээнд дуудаж буй талаараа мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Өөрөө өөртөө ажлын байр […]

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.06.23-нд ШУУРХАЙ МЭДЭЭ гэсэн тодотголтойгоор Орос, Украины дайны талаар пост оруулжээ. Уг постын гол агуулга нь “Урьд шөнө юу болов! Укрианы гол гол хотууд түүний дотор Киев Одесса хотын дэд бүтцийг оросууд бөмбөгдөж газартай тэгшлэж орхив. Украин даяар дайны түгшүүрийн дохио авлаа. УЗХ (украины зэвсэгт хүчин) шүлсэн чинээ […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх