FactCheck: Бодит байдал дээр зөрсөн, ОХУ-ын 5 мэдэгдэл

Ukrainian emergency employees and volunteers carry an injured pregnant woman from a maternity hospital that was damaged by shelling in Mariupol, Ukraine, Wednesday, March 9, 2022. (AP Photo/Evgeniy Maloletka)

ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украин улс руу довтолж, дайн өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Дайн эхэлснээс хойш сар хүрэхгүй хугацаанд ОХУ-ын хийсэн таван мэдэгдэл бодит амьдрал дээр хэрхэн зөрснийг CNN нягталсныг хүргэж байна. 

1. Мариуполь хотын эх, хүүхдийн эмнэлэг

ОХУ-ын мэдэгдэл:

Украины Мариуполь хотын эх, хүүхдийн эмнэлэг гуравдугаар сарын 9-нд Орос улсын агаарын цохилтод өртсөний дараа тухайн үед энгийн иргэд байгаагүй гэж  ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн. Тэрбээр “Төрөх гэж байгаа эмэгтэйчүүд, бүх сувилагч, ажилчдыг тэндээс гаргасан” гэж 2022.03.10-нд мэдэгдэв.

Бодит байдал:

Эмнэлэгт цохилт өгсний дараах видео болон гэрэл зургууд дээр жирэмсэн нь илт мэдэгдэхүйц эмэгтэйчүүд харагдаж байв. Мариуполь хотын төлөөлөгч уг дайралтын улмаас хүүхэд, эмэгтэйчүүд, эмч нийлсэн 17 хүн шархадсаныг хэлсэн. Украйны албаны хүмүүс халдлагын ард Оросын хүчин байгаа гэж мэдэгдсэн ч Оросын албаныхан тийм биш гэж байлаа.

2. Дайралт хийхгүй

ОХУ-ын мэдэгдэл:

2022.03.10-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос улс Украин руу дайралт хийснийг эсэргүүцэхдээ “Орос улс өөр улс руу дайралт хийх төлөвлөгөөгүй байгаа. Бид Украин руу ч дайралт хийгээгүй” гэж хэлэв.

Бодит байдал:

Лавров ингэж мэдээлэх үед Орос Украин руу довтлоод долоо хоног өнгөрсөн байсан бөгөөд Оросын арми Украины хэд хэдэн гол хотыг хяналтдаа авахыг оролдсон байсан юм.

Тухайлбал, ОХУ-ын цэргүүдэд бүслэгдсэн Мариуполь хотын нөхцөл байдлыг эрх баригчид тайлбарлахдаа хүчтэй буудлагад өртсөний улмаас “эгзэгтэй” байгаа гэж тодорхойлсон байна.

Мөн Лавров Оросыг Украин руу дайраагүй гэж мэдэгдэхээс долоо хоногийн өмнө Оросууд Киевийн хойд хэсэгт байрлах нэгэн орон сууцны байшинд цохилт өгсний улмаас дор хаяж 33 хүн амь үрэгдсэн.

3. Хязгаарлагдмал ажиллагаа

ОХУ-ын мэдэгдэл:

В.Путин хоёрдугаар сарын 22-нд Украины зүүн хэсэгт орших Донбасс муж руу Оросын цэргийг илгээхдээ эхлээд үүнийгээ “энхийг сахиулах” ажиллагаа гэж тодорхойлсон.

Харин хоёрдугаар сарын 24-ний өглөө Украинд цэрэг дайран орсны дараа телевизийн нэвтрүүлэгт оролцсон Путин үүнийг “цэргийн тусгай ажиллагаа” гэж дурдаад зөвхөн Донбасс бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгааг онцолж, Орос хэн нэгэнд хүч тулгах бодолгүй байна гэж байв.

Бодит байдал:

Украин явуулсан Оросын түрэмгийлэл ямар нэгэн хязгаарлалтгүй байсан юм. Тус улсын цэргүүд Донбассаар тогтохгүй Украины гол хотуудад хүрч, бүсэлсэн.

Путинийг үг хэлсний дараахан Киев, Украины хоёр дахь том хот болох Харьков, гол боомт хот болох Одесса зэрэг хотуудад дэлбэрэлт сонсогдож байгааг сурвалжлагчид мэдээлсэн. Мөн мэдэгдэл хийсэн тэр өдөр нь Оросын арми Украины нийслэлээс холгүй орших Хостомелийн нисэх онгоцны буудлыг хяналтандаа авав.

4. АНУ-ын түрэмгийллийн хариу

ОХУ-ын тайлбар:

Украины эргэн тойронд Оросын цэрэг түрэмгийлэн байршуулж байгаа тухай мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үгүйсгэж, Оросын цэргүүдийн шилжилт хөдөлгөөн нь тус бүс нутагт АНУ-ын цэргийн байр суурь, хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлэх болно гэж арванхоёрдугаар сарын 11-нд өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Орос улс нутаг дэвсгэртээ цэргээ хөдөлгөж байгаа бөгөөд бид өөрсдийн хүссэн чиглэлд, аюул учруулж болзошгүй бүс рүү ойртуулж чадна. Мөн АНУ-ын байлдааны онгоцууд Украинд газардаж, АНУ-ын цэргийн техник манай хил рүү ойртож байгааг бид харж байна” гэж Песков хэлэв.

Бодит байдал:

Долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй уулзаж, Украин болон түүний эргэн тойронд ОХУ-ын цэргийн хүчээ нэмэгдүүлэх талаар ярилцсан. Үүний дараа НАТО зүүн Европ дахь аливаа цэргийн үйл ажиллагаанаас татгалзах болно гэж Орос улс мэдэгдээд, үүнд хууль ёсны баталгаа өгөхийг хүсэв.

Мөн АНУ-д цөмийн зэвсгээ Европт хадгалах, шаардлагатай бол Европ дахь НАТО-ийн гишүүн орнуудын онгоцыг ашиглах боломж олгодог Цөмийн зэвсэг хуваалцах гэрээг цуцлахыг хүссэн. Энэ нь Украин улс НАТО болон гишүүний орнуудтай харилцахдаа Оросын аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэний илрэл байв.

Гэсэн хэдий ч АНУ 2014 оноос хойш Украинд тусламж үзүүлж ирсэн бөгөөд цэргийн техник хэрэгсэл ачсан Америкийн байлдааны онгоцууд Украинд газардах нь тийм ховор зүйл биш юм.

Өнгөрсөн есдүгээр сард батлагдсан аюулгүй байдлын тусламжийн багцын хүрээнд, Песковын мэдэгдлээс хэд хоногийн өмнө АНУ зарим жижиг зэвсэг, сумыг Украинд хүргэсэн.

АНУ-ын арми Украины цэргийг сургахад мөн тусалж байгаа ч цэргийн ажиллагаа явуулах хугацаа, байршуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Пентагон өгөхгүй, Украины ойролцоох Оросын цэргийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан ямар нэгэн хуваарь өөрчлөгдсөн эсэх талаар мэдээлэхгүй гэж CNN мэдэгдэв. АНУ-ын Тэнгисийн явган цэрэг тив даяар сургалт, дадлага хийхээр ажиллаж байгааг Пентагон онцолжээ.

5. Дайралт хийх төлөвлөгөө байхгүй

ОХУ-ын мэдэгдэл:

2021.11.28-нд TASS агентлагт Песков ярихдаа ОХУ хэзээ ч, хэнийг ч довтлох төлөвлөгөө гаргаж байгаагүй, гаргах ч үгүй гэж байв.

Бодит байдал:

Хэдэн өдрийн дараа АНУ-ын тагнуулын тайланд Орос улс 2022 оны эхээр Украин руу довтлохоор төлөвлөж байгааг анхааруулсан талаар Washington Post сонин анх мэдээлсэн.

Улмаар Оросын цэргүүдийн шилжилт хөдөлгөөн, Путиний дайралт хийх шийдвэрийн талаарх АНУ-ын тагнуулын мэдээлэл үнэн болж таарав. Орос улс хэдэн сарын турш  хил дагуу цэргийн хүчээ зузаатгасан нь хоёрдугаар сард хийсэн дайралтын бэлтгэл байлаа. Мөн дайралт эхлэхээс өмнөх долоо хоногт АНУ-ын тагнуулын байгууллага Путинийг удахгүй түрэмгийлнэ гэж сэжиглэж байгаагаа мэдээлж байв.

Эх сухвалжууд:

https://edition.cnn.com/2022/03/13/politics/fact-check-russia-misinformation-ukraine/index.html?fbclid=IwAR0NBjVx3BJom9GBQv5iTv9Ac-OlXVAyrnczuy335sYIz0Ms2alw0Mp9Ca8

https://www.nato.int/cps/en/natohq/news_190298.htm

Төстэй мэдээлэл

УИХ-ын гишүүн С.Ганбаатар иргэдтэй уулзах үеэрээ уран олборлолтын талаар “Ураныг боль гэж хэлэхээс илүү энэ аюултай, уран газрын хэвлий рүү хор шахахад дараа нь тэндээс үүл босоод ууршаад, тэр үүл нь нүүж ирээд энд буухад энд байгаа ургамлуудыг бүгдийг нь байхгүй болгох уу гэдгийг судалгаагаар гаргаж ир. Үгүй гэвэл баталгаагаа өг. Уран, янз бүрийн улс […]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа

“Монгол Улсыг CNN-ээр Хятад вакцины туршилтад ороод улсаараа сүйрч байгаа гэдгийг зарлачихлаа даа, хөөрхий дөө мунхаг ард түмэн” гэх постыг Bilgee Mongolia нэртэй Фэйсбүүк хэрэглэг нийтэлжээ. Түүний постыг 913 хүн шэйрлэж, 160 хүн лайк дарсан байна. Уг постыг нягталлаа. Factcheck: CNN агентлагийн Хонг Конг дахь сурвалжлагч Дэвид Кулвер дээрх мэдээллийг бэлтгэжээ. Мэдээний хураангуй орчуулгыг хүргэе. […]

Коронавирусийн халдварын тархалттай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэрүүдийн талаар бид хүргэсээр байгаа билээ. Энэ удаад шинэ коронавирусын шинжилгээтэй холбоотой зөрүүтэй мэдээллийг нягтлан хүргэж байна. PCR шинжилгээг зөвхөн орон нутаг руу зорчих иргэдээс шаардах бөгөөд бусад тохиолдолд 72 цаг хүчинтэй PCR шинжилгээ нэхэхгүй байх талаар мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл иргэдэд эргэлзээ үүсгэсэн юм. 2021.03.06 ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн […]

Сэтгүүлч Баасанжавын Отгон 2023.11.16-нд “ХСҮТ-ийн Эрдэнэхүү эмч: 5 орны лабораторт элэгний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн вирусыг шинжлүүлэхэд шахмал түлшнээс үүдэлтэй шинэ төрлийн вирус гарсан🥲Шинэ төрлийн вирусаар зөвхөн Монголчууд өвчилж байгаа” гэсэн пост оруулжээ. Уг постын шэйр нэг хоног хүрэхгүй хугацаанд 1.8К хүрч, 2.8К хүн хуваалцсан бөгөөд 500 гаруй сэтгэгдэл бичсэн байна. Нийт хариу үйлдлийн 117 […]

Шадар сайд С.Амарсайханы хүү Боловсролын сангийн зээлээр суралцахаар болсон тухай мэдээлэл нийтэд ил болсон. Тодруулбал, С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Их Британийн Бристолын их сургуульд суралцах 27,166 ам.долларыг БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас олгох шийдвэрийг 2021.02.16-нд гаргасан талаар хэвлэлүүд мэдээлсэн юм. Уг мэдээллийн дараа, өнөөдөр тэрбээр өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулан хүлцэж өчиж, байр сууриа илэрхийлэв. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх