Монголд эмэгтэй гишүүн, сайд, захирлын эзлэх хувь АНУ, Англи, Японоос илүү эсэхийг нягталлаа

“Танил болчихсон хэдэн хүүхнийг гайхдаг. Зовов дарлуулав гадуурхагдав эрх мэдэл дутлав… Ямар ч статистикаас үзэхүл монгол эмэгтэй гэр бүлд албанд эрх мэдэлт уламжлалтай.Гишүүн сайд захирлын хувь АНУ Англи Японоос илүү.Төр, хууль, нийгэм гадуурхдаггүй” гэж бичсэн нийтлэлч Баабарын жиргээг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирэв.

Үзэл бодлыг нягтлах боломжгүй ч уншигчийн хүсэлтийн дагуу “Ямар ч статистикаас үзэхүл монгол эмэгтэй гэр бүлд албанд эрх мэдэлт уламжлалтай.Гишүүн сайд захирлын хувь АНУ Англи Японоос илүү” гэсэн агуулгыг нягталлаа.

Factcheck:

2020 оны Дэлхийн Эдийн засгийн форумаас гаргасан “Дэлхийн жендерийн харьцааны индекс” судалгааны тайлангаар:

Япон улс 153 орноос 121-т бичигдсэн байна. Тус улсын Парламентын 10.1%, Засгийн газрын 5.3 хувь нь эмэгтэйчүүд байна.


АНУ 153 орноос 53-т бичигдсэн байна. Тус улсын Парламентын 23.6%, Засгийн газрын 21.7% нь эмэгтэйчүүд байна.

Их Британи улс 21-т бичигджээ.

Их Британийн Доод танхимын дэргэдэх, улс төрийн судалгаа, статистикийн House of Commons-ийн 2021 оны гуравдугаар сард танилцуулсан “Улс төр, нийгэм дэх эмэгтэйчүүд” судалгаагаар тус улсын Парламентад 220 эмэгтэй гишүүн байгаа буюу 34%, Засгийн газрын таван гишүүн эмэгтэй буюу 23%-ийг эзэлж байгааг дурджээ.

Төрийн албан хаагчдын 54%, шүүх байгууллагын 11, цэцэрлэг, бага ангийн багш нарын 88%, цагдаагийн албан хаагчдын 31%-ийг эмэгтэйчүүд гүйцэтгэж байгаа гэсэн тоо байна.

Харин Монгол Улс 79-т бичигдэж байгаа буюу дээрх гурван орноос Япон улсын л өмнө бичигджээ. Парламентын 17.1%, Засгийн газрын 13.3% нь эмэгтэйчүүд болохыг уг тайланд дурдсан байна.

Одоогийн байдлаар 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 13 эмэгтэй гишүүн сонгогдсон бол Засгийн газарт гурван эмэгтэй сайд ажиллаж байгаа юм.

Нийслэлийн ИТХ-ын өмнөх сонгуулиар Төлөөлөгч болсон 45 хүний 10 нь эмэгтэй байсан бол энэ удаа 8 эмэгтэй төлөөлөгч НИТХ-д ажиллаж байна.

Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын түвшинд 2016 оны сонгуулийн дараах түвшнийг харвал

  • Яамдын төрийн нарийн бичгийн түвшинд 7.7%
  • Агентлагийн даргын түвшинд 3.3%
  • Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын даргын түвшинд 18.2% байгаа бол
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын даргын түвшинд 0% байна.

Бизнесийн салбарын тухайд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын захирлуудын 35 хувь нь эмэгтэйчүүд ба дийлэнх нь худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бол ЖДҮ эрхлэгчдийн 60-аас дээш хувийг эмэгтэй бизнес эрхлэгчид бүрдүүлж байгаа гэсэн хувийн байгууллагуудын хийсэн судалгааны тоон мэдээлэл байна.

Эмэгтэй бизнес эрхлэгчийн хувийг харвал 2018 оны байдлаар АНУ 25.5, Их Британи 25, Япон 16.8 хувьтай байна.

Дээрхээс үзвэл монгол эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргах түвшинд Япон улстай харьцуулахад өндөр байгаа ч Америк, Англид доогуур түвшинд байна.  Бизнесийн салбарт ерөнхий дүнгээрээ монгол эмэгтэйчүүд өндөр оролцоотой ч топ компаниудын шийдвэр гаргах түвшинд бага байна.

Тиймээс дээрх мэдээлэл бүрэн үнэн биш, төөрөгдүүлсэн агуулгатай ажээ.

Эх сурвалжууд:

https://reports.weforum.org/global-gender-gap-report-2020/dataexplorer/#economy=null

https://researchbriefings.files.parliament.uk/documents/SN01250/SN01250.pdf

https://ceoworld.biz/2019/01/21/countries-with-the-most-women-business-owners-as-a-percentage-of-total-business-owners-2018/?fbclid=IwAR23UmCxsrrSDf0tF_OAlx2GGMI7i-uDNbZUN_d68ung_cstJKPHBrg0Erg
  • Жендерийн тэгш байдлын индекс.
  • Үндэсний статистикийн хороо.
Төстэй мэдээлэл

“Эрдэмтэн Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ бол зууны ч биш, Мянганы шилдэг луйвар” гэсэн гарчигтай мэдээлэл Medee.mn мэдээллийн сайтад 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд нийтлэгджээ. Жил гаруй өмнө нийтлэгдсэн энэхүү мэдээлэлд ““Оюутолгойн гэрээ бол Монголын ч биш, бүр дэлхийн түүхэнд гарсан, зууны ч биш Мянганы шилдэг луйвар” гэж дэлхийн эдийн засгийн томоохон мэргэжилтэн, Европын шилдэг […]

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч наймдугаар сарын 26-д дараах постыг оруулжээ. Уг постод 428 хүн лайк дарж, 59 хүн сэтгэгдэл бичиж, 126 хүн цааш нь түгээсэн байна. Уг агуулгыг нягталлаа. FACTCHECK: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) COVID-19 вакцины гурав дахь тунг хийлгэх албан ёсны заавар, зөвлөмж гаргаагүй. Учир нь гурав дахь тунгийн ашиг тус, аюулгүй байдлын талаарх […]

Bolormaa Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч “ЭНЭ КОВИДЫН ТАХЛЫГ ХҮН УДИРДДАГ” гэсэн гарчигтай нэгэн постыг 2021.12.15-ны өдөр оруулжээ. Уг постод ЭНЭ КОВИДЫН ТАХЛЫГ ХҮН УДИРДДАГ, гэрээсээ удирдаад, хаашаа, яаж явахыг төлөвлөөд сууж байдгыг та мэдэх үү? Тэр хүн бол Билл Гейтс. Микрософтын үүсгэн байгуулагчдын нэг, хэмжээгүй баян тэрбумтан. Шүтлэг сатанизм ба өөрөө өөрийгөө дээдлэх үзэл. Еугеник(цөөн […]

Долдугаар сарын 15-нд Bolormaa Bat-Ulzii нэртэй Фэйсбүүк хэрэглэгч доорх постыг нийтлэжээ. Уг постод 18 хүн сэтгэгдэл бичиж, 50 хүн цааш түгээсэн байна. Бид уг мэдээллийг нягталлаа. “ЕВРОП ЭМНЭЭС доорх 3 төрлийн эм ковидын вируст сайн үйлчилж бна. Дэлхийн олон эмч нар энэ эмээр халдвар авсан, шинж тэмдэгтэй олон хүмүүсийг хэдхэн хоногт (ихэнхдээ 1-3 хоног) эмчилсэн […]

Tsetseg Byambaa фэйсбүүк хаягаас “Олон улсын олимпын холбоо

Чойдогийн Туул нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Монголд товлолт вакцинаас, 20 мянган хүүхэд аутизматай болж байна. Дөнгөж төрсөн нярайд хийж хорлодог. Вакцины бизнесчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдиг бурхны бэлэг, сорио нтр гэж мунхруулж, яаж асрах вэ энээ тэрээ гэхээс яагаад ийм болов гэдэг, асуудлын мөн чанарыг таниулдаггүй, судлуулдаггүй. Жич: эмч нар дэлхийн эмнэлэг, эмийн салбар бол бизнес болсон, […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх