Д.Сумъяабазар: Согтууруулах ундаа борлуулахыг зөвшөөрсөн – ХУДАЛ

Өнөөдөр өглөө буюу 2022 оны 2-р сарын 1-ний 09:25 цагт твиттер хуудаст Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх хаягаас “Өглөөний мэнд. Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүд бүх газраар архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байгаа болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэсэн жиргээг оруулжээ.

Уг жиргээ нь хотын дарга Д.Сумъяабазарын хаяг биш бөгөөд ийм шийдвэр гаргаагүй болохыг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн боловч, тус жиргээг үнэн хэмээн хүлээн авах иргэд байсаар байгаа юм.

Иргэд төдийгүй худалдаа эрхлэгчид хүртэл энэхүү жиргээг худал үнэнг эс ялган, шийдвэр өөрчлөгдсөн эсэхийг ч лавлажээ.

2009 онд НИТХ-аас сар бүрийн эхний өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр гарсан. Энэ дагуу өнөөдөр 2022 оны 2-р сарын 1-ний өдөр тул согтууруулах ундаа, худалдан борлуулж болохгүй. Гэвч өнөөдөр үхэр жилийн сүүлийн өдөр буюу битүүний өдөр таарч байгаа тул дээрх жиргээг нөхцөл байдалтай холбогдуулан өөрчилсөн шийдвэр гэж хүлээн авах хүмүүс байгаа юм.

Тэгвэл албан тушаалтны нэрээр гаргаж буй мэдээллийг үнэн эсвэл худал эмээн хүлээн авахаас урьтаж дараах мэдээллийг шалгах нь зүйтэй.

Нийгмийн сүлжээнд өөрийн хаягийн нэрийг өөрчлөх боломжтой байдаг ч ард нь байгаа үндсэн үүсгэсэн нэрийг өөрчлөх боломжгүй. Тухайлбал, өнөөдрийн жиргээд Д.Сумъяабазар гэх нэр зургаар жиргэсэн боловч, үүсгэсэн нэр нь 118_mugi гэх хаяг байгаа юм.

Хоёрдугаарт хотын дарга, УИХ, Засгийн газрын гишүүн зэрэг албан тушаалтнуудын дийлэнх нь албан ёсны хаягтай байдаг. Үүнийг нийгмийн сүлжээнд цэнхэр, зөв тэмдгээр тэмдэглэсэн байдаг. Аливаа мэдээллийг үнэн гэж итгэхээсээ өмнө тухайн хаягийн нэр, хэзээ үүсгэсэн болон өмнө нь ямар мэдээлэл оруулж байсныг нь нягталж байхыг зөвлөе.

Өнөөдөр өглөө оруулсан уг жиргээ олон хүнд эргэлзээ төрүүлж, залруулга мэдээлэл гарч байгаа бөгөөд ийнхүү асуудал үүссэний дараа энэхүү жиргээг оруулсан хүн жиргээгээ устгасан байгаа юм.

Төстэй мэдээлэл

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2021.06.24-нд коронавирусийн эсрэг вакцины хүүхдүүдэд үзүүлж буй нөлөөллийн талаар нэгэн пост оруулсныг 1.8К хүн шэйрлэж, 1.5К хүн лайк даржээ. Уг постод: “ДЭМБ хүүхдэд туршилтын журмаар вакцин хийхийг зөвшөөрсөн шийдвэрээ цуцлаж буйгаа зарлалаа. “Том хүн, эмч нар, настан нарыхаа урдуур оруулж хүүхдүүдийг вакцинжуулж болохгүй гэдгийг дэлхийн бүх улс орнуудад Зөвлөмж болголоо! […]

Цар тахлын энэ хүнд үед Монголд төдийгүй дэлхий

Товч агуулга: Мягмартогтох Далай гэх фэйсбүүк хэрэглэгч “Ocoл гаргасан Патролын жолооч, болон Газын авто машины жолооч нарыг цагдан хорьжээ‼️‼️” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Дүнжингаравын уулзварт өнөөдөр(2024.01.24) газ тээвэрлэж явсан автомашин осол гаргаж, дэлбэрсэн харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэрэгтэй холбоотой дээрх постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Цагдаагийн Ерөнхий […]

Товч агуулга: С.Зориг агсны гэргий Б.Булгантай хийсэн ярилцлага бүхий нэвтрүүлэг 2024.04.20-ны өдөр өөр өөр цагуудад өргөн нэвтрүүлгийн 14 сувгаар цацагдсан юм. Үүнд зураг дээрх нэр нь бичигдсэн телевизүүд багтав. Энэхүү нэвтрүүлгийг хаанаас хийсэн талаарх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 1:08:41 цаг үргэлжилсэн уг нэвтрүүлгийг ямар студи, баг, тэр дотроо хэн гэж найруулагч, […]

Дахин нийтлэв… Товч агуулга: ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд тус улсын суртал ухуулга цахим орчныг дамжин дэлхийн нийтийг хэрж байгаа билээ. Монгол Улсын хувьд Оросын хуурамч мэдээлэл, пропаганда цахим орчинд мөн идэвхтэй явсныг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-ийн хийсэн мониторингийн судалгаа харуулав. Анх 2022 оны гуравдугаар сард ОХУ Украин руу дайн хийсний дараа MCIR цахим орчин […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “Ураны хайгуул ба туршилтын олборлолт малчдын худгуудын усны чанарыг муутгасан. Малчид цэвэр усаа холоос авч байна”.  Factcheck: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг, Зөөвч-Овоо ордод 1996 оноос хойш […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх