Омикроны үед витамин Д-г 4000, С-г 1000 мг-аар уух ЭМЯ-ны зөвлөгөө ҮНДЭСЛЭЛГҮЙ

КОВИД-19-ийн халдвараар оношлогдон гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд Өрхийн эмнэлгээс өгч байгаа багц болон ЭМЯ-наас 

– Д амин дэм 4000 нэгжээр 14 хоног

– С амин дэм 1000 мг-аар 14 хоног уухыг зөвлөж байгаа.  Энэ хэмжээний тунгаар хэрэглэх нь үндэслэлтэй эсэх талаар нягталлаа.



Д амин дэмийг 4000 нэгжээр, С амин дэмийг 1000 мг-аар 14 хоног уух нь бүх хүнд тохирсон тун мөн үү?

Factcheck: 

Эрүүл, насанд хүрсэн хүн Д витамины өдрийн хэрэгцээ 500-1000 олон улсын нэгж, витамин С-ийн өдрийн хэрэгцээ 50-100 мг байдаг. Витамин С ихэнх хүнсний ногоо, жимс жимсгэнэд агуулагддаг тул эдгээр хүнсийг хангалттай хэрэглэдэг бол заавал нэмэлтээр уух шаардлагагүй. 

Харин витамин Д-г хоол хүнснээс авах боломжгүй, Монгол Улсын газар зүйн байршлын онцлог зэргийг харгалзан өдрийн хэрэгцээт тунгаар тогтмол уухыг зөвлөдөг.

С, Д витамин хүний биед олон эрхтэн тогтолцоог хамарсан өргөн хүрээний үйлчилгээтэй. Дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд тодорхой нөлөөтэй ч дархлаа дэмжих өвөрмөц үйлдэл бага. С, Д витамины агууламж хэвийн байгаа хүмүүст дээрх тун нь ихэдсэн байх боломжтой. 

Бага насны хүүхдэд энэ тунгаар өгч болохгүй, витамины хордлогод хүргэнэ.



Д, С амин дэмийг шинжилгээ өгөлгүйгээр ууж байгаа тохиолдолд нэгж нь хэд хүртэл байхад тохиромжтой вэ? 

Factcheck: 

Дээр хэлсэнчлэн Витамин С-ийн өдрийн хэрэгцээт тунг хоол хүнснээс авах боломжтой. Харин витамин Д-г насанд хүрсэн хүн өдөрт 500-1000 ОУН тунгаар хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.



Д, С амин дэмийг удаан хугацаагаар, нэгж хэтрүүлэн хэрэглэснээр ямар сөрөг үр дагавар гарах вэ?

Factcheck: 

С, Д витаминыг өндөр тунгаар, удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэх нь витамины хордлого үүсгэж, олон эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа хямрахад хүргэнэ. Тухайлбал, С витаминыг хэтрүүлэн хэрэглэх нь нойр булчирхай, ходоодны салстыг цочрооно. Элэг, бөөрний хэвийн үйл ажиллагаа доголдож, үйл ажиллагааны дутагдал, өвчлөл үүсгэх эрсдэлтэй.

Өөрөөр хэлбэл, их тунг хоргүйжүүлэхийн тулд эдгээр эрхтэн ачаалалтай ажиллана гэсэн үг. Ачаалалтай ажиллаад зарцуулж дийлэхгүй бол хордлогын шинж тэмдэг илэрнэ.



Д амин дэмийн илүүдэл дутагдлаасаа илүү хортой юу?

Factcheck: 

Витамин Д-ийн илүүдэл буюу Д витамины хордлогын үед кальцийн солилцоо хямардаг. Өөрөөр хэлбэл, цусан дахь кальцийн хэмжээ ихэссэнээс бөөлжих, дотор муухайрах, ядарч сульдах, ойр ойрхон шээх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн яс өвдөх, бөөрөнд кальцийн чулуу үүсэх зэрэг хүндрэл гарч болдог.



Өндөр тунгаар цөөн хоног хэрэглэх нь үр дүнтэй юу?

Factcheck: 

Өндөр тунгаар цөөн хоног хэрэглээд хэрэгцээ нөхөгдсөн мэт ойлгодог нь буруу юм. Витамины өдрийн хэрэгцээ гэж байдгаас сар, жилийн нөөц хэрэгцээ гэсэн ойлголт байхгүй. 

Их тунгаар цөөн хоног хэрэглэх нь хордлого үүсгэхгүй байж болох ч ходоодыг цочроож, элэг, бөөрний хэвийн үйл ажиллагааг хямрахад хүргэнэ.



Хүүхдэд уулгах тохиромжтой тун нь хэд вэ?

Factcheck: 

Хүүхдэд нас, биеийн жингээс хамаарч Д витаминыг өдөрт 250-500 ОУН-ээр уухыг зөвлөдөг. 

Жимс, ногооны нухаш иддэг эсвэл хоол хүнсэндээ хангалттай ногоо, жимс хэрэглэдэг бол хүүхдэд С витаминыг нэмэлтээр өгөх шаардлагагүй. 

Эх сурвалж:

АШУҮИС

Reuters.com

FullFact.com

АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Төстэй мэдээлэл

Уул уурхайн олборлолт олон арван жил үргэлжлээд дуусахад байгаль орчны нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийх нь орчин үеийн уул уурхайн салбарын чухал шаардлага болоод байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар томоохон төслүүд, ялангуяа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий нэг төсөл хэрэгжиж, өөр нэг төсөл эхлэх гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар […]

Сүүлийн өдрүүдэд мэдээ, мэдээллийн gogo.mn сайт мэт харагдах зорилготой “Gogo

Товч агуулга Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.19-нд “Дэлхийн улс орнуудын 100к хүн тутамд ноогдох умайн хорт хавдарын жагсаалтыг олж үзлээ Эхний 50д л лав МОНГОЛ УЛС алга Яахав дээ бас 1юмаар ч гэсэн анхаарал татсан орон биш л юм байна” гэсэн пост оруулжээ. Уг постыг нягталлаа. Factcheck: Умайн хүзүүний хорт хавдрын нийт тохиолдлын 60 […]

Украинд үүссэн нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед Zarig.mn сайт “Донецкийн орчим Украины армийн тэргүүн хэсэг цохилтод өртжээ” гэсэн гарчигтай видеог цацав. 26.9К хүнд хүрсэн уг видеог нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу бид нягталлаа. FactCheck: Yandex болон Tineye хайлтын системийн тусламжтай уг бичлэгийн хэсгийг хайж үзэхэд 2017 онд яг энэ бичлэг […]

Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасугай” гэсэн агуулгатай Засгийн газрын тогтоолын зураг цахим орчинд тарсан юм.  Энэхүү тогтоолын зургийг нягтлахад ХУУРАМЧ болох нь тогтоогдлоо.    Юуны өмнө энэхүү зураг нь дээр дурдсанчлан цахим орчинд 11 дүгээр сарын 29-ний өдөр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх